.jpg)

Нөхөр маань одоо ч тархин дахь уйланхайгаа авахуулаагүй, гол судсаа дарсан учраас авах ямар ч боломжгүй. Авах боломжгүй учраас тархи болон биедээ гуурс суулгуулсан. Гуурс нь усаар дүүрэхээр эмнэлэгт очиж юүлүүлдэг.
Нөхөр бид хоёр хамтдаа амьдралаа босгож, авч явж буй жирийн нэгэн гэр бүл. Худалдаа эрхэлж, бизнес хийнэ гэдэг харилцаа хандлага их чухал. Манай нөхөр “Монгол хүн амны билгээс, ашдын билэг” гэдэг юм гээд ямар ч зантай хүн манай дэлгүүрээр үйлчлүүлсэн сайхан инээмсэглээд, хариулж буй мөнгөө хоёр гараараа “Баярлалаа” гэж өгөөд гаргадаг. Зарим хүнийг “Танайх их гоё харилцаатай, сайхан хүмүүс шүү” гэж хэлэхэд их урам авдаг. Ээж минь надад “Эмэгтэй хүн нөхрөө хүндлэх ёстой” гэдгийг зааж, сургадаг байсан. Гэрийн эзэн хүн үнс, хогоо асгах ёсгүй гэх мэт уламжлалт заншлыг заасан. Ийм орчинд хүмүүжсэн эмэгтэй хүн нөхөртэй болоод ирэхээрээ өөрөөсөө илүү хүндэлдэг болчихдог юм билээ. Би заримдаа нөхрөө хэтэрхий хүндлээд, өөрийгөө хаячихаж гэж боддог. Орчин цагтай миний үзэл бодол жаахан зөрчилдөөд байх шиг санагддаг. Би нүүрээ будаж гоёхыг мэдэхгүй, энгийн л хувцасладаг эмэгтэй. Тийм болохоор охиддоо “Эмэгтэй хүн өөрийгөө л хайрлаж байж өрөөлд хайрлагдана. Өөртөө арчаатай, гоё яв” гэж захидаг. Намайг хараад манай охид над шиг болох гээд байгаа байхгүй юу. Нөхөр бид хоёр таван охиноо өөрсдөө өсгөж, хүмүүжүүлсэн. Хүний л амьдрал юм чинь шантрах ядрах үе зөндөө байсан. Нөхөр маань хүнд өвдсөн таван жил гаруй хугацаанд дэлгүүр, хүүхдүүдээ асрах, нөхрөө босгож ирэх гээд гүрийж байсан үе бий.
Ямар ч сайхан гэр бүл байсан, асуудал байдаг шүү дээ. Яг л түүнтэй ижил харагдах, харагдахгүй өчнөөн л юм байдаг. Санаанаас гардаггүй нэг дурсамж бий. Нөхрийг хагалгаанд орохоос өмнөхөн гуравдугаар сарын 8-ны өдөр нөхөртэйгөө оройтоод л гэртээ ирсэн. Манай гэрийн ганц эр хүн бол нөхөр. Өвчтэй яахаа мэдэхгүй, учраа олоогүй үе байсан болохоор юун Мартын найман тэмдэглэх, мартчихсан байсан. Тэгсэн охид маань өөрсдийнхөө боломжоор гоё ширээ засчихсан “Аав минь эрүүл болж, бидэнтэй үргэлж хамт байгаасай” гэж хэлэхэд нь би өөрийн эрхгүй уйлчихсан. Эргээд бодоход амьдралын үнэ цэн гэдэг алт мөнгө биш, элэг бүтэн байх, гэрийнхэн бүгд инээмсэглэж байх л байдаг юм билээ.
| Л.ОТГОНБАЯР: Нөхөр минь тархиндаа гуурс суулгуулсан ч амьдрахын төлөө эрүүл хүн шиг хөдөлмөрлөдөг |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |