Эргэлтийн 10 цуврал номын “эцэг” гэж хэлж болох бүтээл бол Эргэлт.мн мэдээллийн сайтын ерөнхий эрхлэгч, Монголын сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлд олгодог "БАЛДОРЖ" шагналын шилдэг аравт зургаан удаа шалгарсан, 2015 оны тэргүүн байрын эзэн Э.Хүрэлбаатарын “Эрлийн үзүүрт” ном.
Сэтгүүл зүйн салбараар овоглогдож, энэ ертөнцөд хөл тавьж байгаа хэн бүхэн эрж, хайж, заавал унших номын нэг бол эл ном. Учир нь, газар дээрээс нь очиж танилцсан, бодитоор харсан, эрж, явж, хөөж, уулзаж баримтаа цуглуулсан, үг, өгүүлбэр, дүрслэл баялаг ном сэтгүүл зүйн салбарт ховор. Ингээд уншигч танд “Эрлийн үзүүрт” номыг унших зарим шалтгааныг хүргэж байна. Түүнээс ч олон шалтгаан байгаа гэдгийг мөн онцлон хэлье.
.jpg)
“Эрлийн үзүүрт” номын эхний бүлэгт тус сэтгүүлчийн эрсэн, явсан, халуун цэг дээр нь очиж бичсэн эрэн сурвалжилсан бүтээлүүд багтсан байна. Тухайлбал, “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэж явсаар ОХУ-ын хил давжээ”, “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “АНУ-руу алдагдсан “Тринозавр батаар”-ын эх өлгий Нэмэгтийн хөндийгөөс” цуврал бүтээлүүд тэргүүтэй 21 эрэн сурвалжилга багтжээ.
.jpg)
.jpg)
Мөн хэтэрхий уянгалсан, гоё чимэг үгсээр бичих биш, тухайн материалдаа зохицсон, оносон үг, өгүүлбэрийг тэр сонгож хэрэглэснээрээ бүтээлийнх нь нэг онцлог болж байна. Түүнийг уншигч та “Сэтгэлд мөнх орших Эрдэнэсант минь”, “Будантын шаргал намар”, “Тахийн гүү унагалах цагаар” зэрэг бүтээлээс нь тодорхой харах байх. Түүнээс гадна нэгэн хэвийн эхлэл, бүтцийг мөн эвдэж бичсэнийг номд багтсан бүтээл бүхний эхлэл, өрнөл, төгсгөлөөс харж байгаа болов уу.
.jpg)
Сэтгүүлчдийн хийгээд байдаг ярилцлага түүний бүтээлүүдэд хэд дахин задарч, тухайн ярилцагчаа хөрөглөснөөр буусан байдаг. Тухайлбал, “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар” нийтлэлээс харахад, ярилцлага, хөрөг, аян замын тэмдэглэл гэсэн сэтгүүл зүйн гурван төрлийг давхар хийж, бүтээлээ өөрөөр хийх гэж, илүү бодит, баримттай болгох гэж, бүтээлч байлгах гэж хичээсэн сэтгүүлчийн хөдөлмөр илэрхий уншигдаж буй.

Сэтгүүлч хүнд ажиглалт хамгаас чухал гэдгийг “Эрлийн үзүүрт” номын бүтээлүүд мөн илтгэж байна. Хөрөг тэмдэглэл болон аян замын тэмдэглэлийн нэгэн салшгүй хэсэг бол ажиглалт. Э.Хүрэлбаатар сэтгүүлч ажиглалтаар бүтээлүүдээ бичдэг нь аян замын тэмдэглэлээс нь илүү харагдана. Тэр явсан, хүрсэн, очсон газраа явахаасаа эхлэн ирэх хүртлээ ажиглаж, хаагуур юу болж байна, байгаль дэлхий хэрхэн өөрчлөгдөж байна, хэнтэй таарч, хэн юу гэв гэдгийг андахгүй ажиглаж, тогтоож авдаг гэдэг нь орон нутгаар явсан аян замын тэмдэглэлээс нь бүрэн харагдана.
Сэтгүүлчид ихэвчлэн нэг төрлөөр дагнаж бичдэг. Зарим нь ярилцлагаар гаршсан байдаг бол нөгөө нэг нь сурвалжилгаар. Харин Э.Хүрэлбаатар сэтгүүлчийн “Эрлийн үзүүрт” номд сэтгүүл зүйн бүх төрлийн бүтээл багтжээ. Ийнхүү бүх төрлөөр жигд туурвиад зогсохгүй нэг нийтлэл, ярилцлагадаа бүх төрлөө сүлээд оруулчихдагийг мөн дээр өгүүлсэн билээ.
.jpg)
Тэгэхээр баримтын үнэн, түүний араас явсан, цуцалтгүй эрэл, баттай эх сурвалж, ажиглалт, мэдрэмж, нэг хэвийн байдлаас гарах гарц гээд бүх асуултад “Эрлийн үзүүрт” ном хариулт өгч чадаж байгаа юм. Эцэст нь хэлэхэд, Монголын сэтгүүл зүйн салбарт байх ёстой оюун санааны чансаат бүтээлийн нэг Э.Хүрэлбаатар сэтгүүлчийн “Эрлийн үзүүрт” номыг ахин, дахин эргүүлээрэй.
| "ЭРЛИЙН ҮЗҮҮРТ" НОМЫГ УНШИХ ШАЛТГААН |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |