-"Тахлын үеийн дурлал" романы тэмдэглэл-
"Гашуун бүйлсний үнэр түүнд золгүй хайрын тавиланг үргэлж сануулдаг байлаа" хэмээн Колумбын алдарт зохиолч Габреиль Гарсиа Маркесийн "Тахлын үеийн дурлал" роман эхэлдэг. Хайрыг олон талаас нь харуулснаараа онцлог гэгддэг уг зохиол надад харин ч эсэргээрээ хайрын тухай ганцхан санааг агуулж байна уу гэлтэй. Учир нь хүн нүдээрээ мянган хүнд дурладаг ч зүрх сэтгэлээрээ ганцхан хүнийг хайрладаг гэсэн бодол тус номыг уншаад төрсөн юм. Зохиол бүтээл гэдэг угаас нэг санааг бус олон санааг агуулдаг хэдий ч уншигчийн хувьд цаад хэлэх гээд байгаа санаа нь л энэ болов уу хэмээн таамаглаж байна. Хэн нэгний хайрын түүх үргэлж сонирхол татам байдаг хэдий ч бүгд л нэг утгатай өгүүлдэг нь уйтгартай.
Түүн шиг энэ зохиол ч бас хэн нэгний хайрын түүх мөртлөө, зохиол дээр гарч байгаа үйл явдлууд амьдрал дээр ч байж болох атлаа өмнө нь огт үзэж, сонсоогүй зүйл шиг санаанд буух нь магад зохиолчийн уран чадвар, авьяас билиг зохиолд илүүтэй шингэсний илрэл байх.

-ДУРЛАЛ БОЛ ТАХЛЫН ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ИЖИЛ ЗҮЙЛ-
Зохиолын үйл явдлыг товч өгүүлэхэд Флорентино өсвөр насны хүү байхаасаа л Фермина Дазад дурлаж, түүнтэй уран яруу үгтэй захидлаар харилцсаар, гэрлэх амлалт авдаг. Гэсэн хэдий ч охины эцэг болох Лоренсо Дазагийн элдэв арга, мөн Фермина Дазагийн гэнэтийн цочмог шийдвэрийн үр дүнд тэдний харилцаа төгсгөл болж, охин нэр хүндтэй эмч Хувенал Урбинотой гэрлэдэг.
Зохиол Хувенал Урбино, Фермина Даза нарын 50 гаруй жилийн тэртээгээс эхлэнэ. Тэгээд Хувенал Урбино санамсаргүй ослоос үүдэн нас барахад Флорентино оршуулгын ёслолд нь оролцсоноор цаг хугацаа эргэж зохиол тэдний залуу үеэр үргэлжлэнэ. Хэн ч өтөл наснаасаа эхэлдэггүй шүү дээ. Бүгд л бага залуу наснаасаа амьдарч эхэлдэг.
Флорентино Ариза Цахилгаан мэдээний газар ажилладаг байснаар Ферминагийн аав Лоренса Дазад захидал хүргэж гэрт нь очоод буцах замдаа үүдний хонгилоор явж байгаад ахимаг насны эмэгтэй, залуу бүсгүй хоёр ном уншиж байгааг харснаар Ферминад дурладаг. Ингэж л түүний хайр дурлал эхэлдэг. Тэрбээр Ферминагийн сүм рүү явах хичээлдээ явах замыг тосон модны дор өнжинө. Тэгэхдээ зохиолчдын хайр дурлалын тухай яруу найраг цээжлэн, хайрын захидал бичнэ. Түүний хувьд захидлаа аваачиж өгөх зориг л үл хүрнэ. Хүнтөрөлхтөний хайр дурлалын хэл дотроос хамгийн сайхан нь захидал гэвэл хэн ч маргахгүй байх. Учир нь цагаан цаасан дээр сэтгэл зүрх, оюун бодлынхоо бүх л хэлэх гэсэн бүхнээ уудлан буулгаж, хайртай нэгэндээ хүргэдэг болохоор захидал бол хайрын хэл гэдгийг романы энэ хэсгээс харж болно.
Нөгөөтэйгүүр зохиолд "Флорентино Ариза бүсгүйтэй анх удаа нүүр тулан уулзчихаад гэртээ ирэхэд ээж нь хэлэхээс нь өмөн мэдэрсэн аж. Хүү нь дуугаа хурааж, хоол унднаас гарч, орондоо хөрвөөн сэрвэгнэж шөнө ч унтахаа больжээ. Захидлынхаа хариуг хүлээн ихэд гуниглан байхдаа дотор нь муухайрч гүйлгэн, ноогооноор бөөлжиж, зүг чигээ алдан гуйвж дайвж ээжийгээ сандаргав. Учир нь түүний биеийн энэ байдал хайр дурлалаас үүдэлтэй эмгэг биш, харин аймшигт тахлын шинж тэмдэгтэй адил харагдсан аж. Түүний ээж Трансито Ариза аз жаргалын хүсэл зориг нь ядуурлаас болж мохоогүй, дөчин настай эрх чөлөөтэй эмэгтэй байлаа. Тиймээс хүүгийнх нь гуниг зовлон өөрийнх нь юм шиг л шаналж байв. Хүүгээ дэмийрч эхэллээ гэж мэдмэгцээ ургамлын ханд уулгаж, дагжин чичрэлтийг нь дарах гэж ноосон хөнжлөөр ороон, хажуугаар нь гуньж гутрахад нь урам зориг өгч байлаа" хэмээх хэсэг гарна. Магад энэ хэсэгт чин сэтгэлээсээ хайрлаж дурласан хүн л үнэхээр хайр дурлал бол тахлын шинж тэмдэгтэй адил хэмээн толгой дохих биз.
Зохиолын сүүл хэсэгт "Галзуу дурлалын он жил болж өнгөрлөө. Нэг нэгнийгээ бодох, хэн нэгнийгээ мөрөөдөх, хариу захиаг нь тэсэн ядан хүлээхээс өөр амьдрал хоёуланд нь байхгүй болов. Солиорлоор амьсгалсан тэр хавар ч дараа жилд нь амьд дуу хоолойгоор харилцах завшаан тохиосонгүй" хэмээдэг. Эл өгүүлбэр зохиолбн цаад санааг илтгэж байгаа юм. Зүрх сэтгэл нэгэнт хайрлаж дурлаад эхэлсэн л бол амьдралын бусад хэсэг, амьдралд өөр мянган хүн тааралдсан ч огт хамаагүй. Хайр сэтгэл гэдэг эхэлсэн тэр мөчөөсөө дуусан дуустлаа ганцхан байдаг гэдгийг энэ зохиол Флоретино, Фермина хоёрын хайраар дамжуулан хэлж байна.
| ХАЙРЫН ТУХАЙ ГАНЦХАН САНАА |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |