2012 оны зун юм даг уу даа. Нар дээрээс шарж, элс дороос халсан манай нутагт их л халуун зун болж байсан юм. Манай нутгаар урсах гол бүү хэл, сүүдэрлэх мод ч үгүй. Тэр жилийн зун манайх Дорноговь аймгийн Айраг сумын Бороодой гэх газар зусаж байлаа. Сумын төвөөсөө 100 орчим километрийн зайтай болохоор сумын төв рүү сард нэг мордвол мордоно. Тэгэхдээ хоол, хүнсний зүйлээ сарын хугацаанд хүрэлцээтэй байхаар базаах. Аав, ээж хоёр минь чадахаараа л дүү бид хоёрт чихэр, жимс авч ирнэ.
Өглөө нар дахиад л надаас урьтаад “сэрчихэв”. Аав, ах хоёр ирээгүй л. Манайх ийм л буйдхан аж төрдөг. Аав, ээж, ах, дүүгээс өөр хүн харахгүй. Аа гэхдээ урд дээрх Жажаг мартаж болохгүй.
.png)
Ганц хүүтэйгээ амьдардаг 70 гарч яваа сайхан хөгшин байв. Жажагынх манайх хоёр зайтай ч уйдахаараа ээж, дүү бидэн гурав Жажагынхыг зорино. Тэр өдөр ч мөн Жажагынхыг зорьлоо. Ээж минь залуудаа осолдоод хөл, бие муу. Бид гурав километр хүрэхгүй замыг голдоо хоёр амарч байж туулдаг байлаа л даа. Тэгэх бүрд яг хоёр дахь амралт дээр Жажа гуай гэрээсээ гарч ирээд харуулдаад зогсчихно. Биднийг очих хүртэл алхам ч холдож, хөдлөхгүй инээгээд л зогсож байдаг сан. Жажа гуайн бие сайн. “Баяр наадам болоод ч тэр үү бие хөнгөрөөд сайхан байна” гэж эхлээд л ээж Жажа гуай хоёр хэсэг хөөрөлдөж суув. Нар дээрээс бууж ирэхэд бид гурав хөдөллөө. Тэгтэл Жажа гуай “Та хэд нөгөө хоёроо ирэх хүртэл байж байхгүй дээ” гээд дүү хоёрын гарт багтахгүй чихэр овоолж өгөв. Гартаа багтахгүй тийм их чихрийг фудволкныхоо энгэрийг татаж, байгаад л хийчихсэн. Ээж бид гурав буцаад хөдлөлөө. Замдаа хоёр амрав.
“Араажуу”-гаар хурдан морь уралдаж байхыг сонсоод их л хөөрч, догдлох. Би луу жилтэй. Намайг бага байхад эмээ минь харш жилтэй болохоор адуун дээр мордуулаагүй гэдэг. Харин би гэж хүн жил бүрийн энэ цагаар эмээгийн тийм үйлдэл гаргасанд, тэр үеийг хүртэл өөрийгөө морь унаж сураагүйд харамсана. Гэхдээ харамсаад суух зав үгүй. Өөрсдийгөө л баярлуулж, өөрсдийгөө цатгах ч хичээнгүйлэн бэлдэж, ээжид туслах хэрэгтэй. Удалгүй аав, ах хоёр ирэв. Айлд очиж, төхөөрөх малаа аваад нааш ирэх зуур унаа нь саатаж, хөдөө айлаар хоноглоод иржээ. Хоног алдаж, цаг явж өгснөөс биш ажлаа ч болгох нь болгож.
.png)
Долдугаар сарын 12. Бидний амьдрал Бороодойд өнөө л шинэ зүйлгүй мэт нэгэн хэвийн үргэлжлэх. Гэвч тэр өдөр бүх зүйл шинэ байгаагүй л дээ. Холыг ойртуулж, ойрыг “уулзуулдаг” радио миний мэдэх хамгийн “их мэдэгч” байлаа. Тэгтэл “Аймгийн арслан П.Бүрэнтөгс ес даван баяр наадмын барилдаанд түрүүлж, Монгол Улсын арслан цолын болзол хангалаа” гэх нь тэр. “Гялайж, гялтайх” шинэ зүйл үгүй ч намайг уйдааж, үзээгүй энгийн амьдрал П.Бүрэнтөгс гээч л хамгийн хачирхалтай нэгэн болж хувирч, яг хэн гээч “ер бусын” залуу нь тэр газрыг “донсолгоод” хаячихав аа гэх бодол түүнийг харах, мэдэх хүсэлд хөтлөх. Бусдын адил баяр наадмыг үзэж, хараагүй ч аав, ахыгаа хүлээн суух тэр үеийн наадам ингэж л сонсогдсон юм. Наадам дуусаж, сураг чимээ тасрахад Жажа гуайнх манайх хоёр өнөө л амьдралаа үргэлжлүүлнэ. “Наадмын дараа намар” гэх ч нар буугаагүй л. Бороодойн зуслан дахь энгийн амьдрал, “араажуу” хоёр минь энэ нарыг давах “гэтэлгэгч” байлаа.
| Радиогоор "үзсэн" МИНИЙ НААДАМ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |