Монгол Улсын Засгийн газар 15 хоногийн турш гамшгийн үеийн улаан түвшинд шилжих шийдвэр гаргаж, улс даяараа хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Эргэлт.мн мэдээллийн сайтаас халдвар хамгааллын дэглэмээ барьж, гэрээсээ гарахгүй байхыг уриалахын сацуу, дэлхийн хамгийн шилдэг музейнуудээр онлайнаар “аялах” боломжийг олгож байна. Уншигч та ердөө ганцхан товшилтоор уран зураг, түүх соёл, амьд байгалийн шилдэг бүтээлүүдийн дэргэд “очих” боломжтой юм.
Франц Улсын нийслэл Парис хотод байрлах Луврын музей “Ковид-19” цар тахлын үед олон нэр төрлийн үзмэрүүдээ үнэ төлбөргүй болгож, виртуал хэлбэрт шилжжээ. Леонардо Да Винчи, Донателло, Микеланжело зэрэг сэргэн мандалтын үеийн нэрт зураачдын ховор бүтээлүүдээс гадна Дюрер, Рембрандт зэрэг 40 орчим зохиолчдын шилдэг уран зохиолын бүтээлүүдийг хөл хорионд орсон үзэгчдэд виртуал хэлбэрээр толилуулж байгаа юм.
Луврын музейгээр зочлох бол ЭНД дараарай.

АНУ-ын Нью-Йорк хотын Итакад байрлах Палеонтологийн судалгааны байгууллагын Дэлхийн музей байгалийн түүх, интерактив шинжлэх ухааны шинж чанар, уран зургийн үзэсгэлэнгүүдийг хослуулан өнгөрсөн болон өнөө цаг үе юугаараа холбогдож байгаа, хүн төрөлхтний оршин тогтнол нь байгаль ертөнцөд хэрхэн нөлөөлж байгааг харуулж байгаа юм. Дэлхийн музей нь 4.5 тэрбум жилийн өмнөх үзмэрээс эхлүүлэн маш олон үед холбогдох түүхэн олдворуудыг үзэгчдийн хүртээл болгожээ.
Дэлхийн музейгээр зочлох бол ЭНД дараарай.
.jpg)
Байгаль орчин, дэлхий, ертөнцийн өөрчлөлтийг ажиглах дуртай бол Их Британи Улсын нийслэл Лондон хотын Британийн музейн виртуал хувилбарыг санал болгож байна. Цаг хугацаа, орон зай, тив, дэлхий, гариг, эрхэс, соёл иргэншлийн өндөр иммерсив ашиглан бүтээсэн маш томоохон параллель түүхийн олдворууд эл музейд хадгалагдаж буй.
Британийн музейд зочлох бол ЭНД дараарай.

Сүүлийн 20 жилийн хугацаанд гудамжны урлагийн төрөл асар хурдацтай өсөн дэвжиж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хамгийн алдартай платформыг үндэслэгч “Google” компаниас АНУ-ын уран бүтээлч Кит Харинг, Бразилын граффитти зураач Эдуардо Кобра нартай хамтарч АНУ-ын Нью-Йорк хотын шилдэг гудамжны урлагийн бүтээлүүдийн цуглуулгыг виртуал хэлбэрт шилжүүлсэн байна.
Гудамжны урлагийн шилдэг бүтээлүүдтэй танилцах бол ЭНД дараарай.

Германаар “Staatliche Museen zu Berlin” Берлиний Төрийн музей нь олон улсын урлаг сонирхогчдод Арлан музей гэдгээрээ илүү танигджээ. Уг музей нь Герман Улсын нийслэл Берлин хотын Шприй голын дунд хэсэгт байрладаг бөгөөд дэлхийн маш ховор уран зураг, уран баримлуудыг хадгалдаг гэнэ. Улмаар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тус музейгээс 5000 орчим бүтээл, 40 үзэсгэлэн, 37 богино объектоо тоон хэлбэрт шилжүүлж үзэгчдийн хүртээл болгож байна.
Арлан музей Берлинээр зочлох бол ЭНД дараарай.

Нидерланд Улсын нийслэл Амстердам хотод Голландын нэрт зураач Ван Гогийн музей байдаг. Харин цар тахал, хөл хорионы үеэр тус музейгээс зураач Ван Гогт хамаарах бүх бүтээлийг онлайн хэлбэрт шилжүүлсэн юм. Ван Гогийн музейн төлөөлөгч энэ тухай нэгэн ярилцлагадаа “Онлайнаар зөвхөн нэрт зураачийн бүтээлүүд бус түүний амьдралын намтар, хүмүүсийн тэр бүр мэддэггүй түүхүүдийн тухай дүрс бичлэгүүдийг “Youtube” сувгаараа дамжуулан олон нийтэд хүргэх болно” хэмээжээ.
Ван Гогийн музейгээр ЭНД дарж зочлоорой.

| Хөл хорионы үед онлайнаар “аялж” болох дэлхийн шилдэг зургаан музей |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |