Тэрбээр Монголд хийж буй дугуйтай аяллынхаа талаар “Монголд ирээд хоёр сар болж байна. Дөрвөн жил дугуйгаар аялсан надад энэ аялал маш том туршлага боллоо. Монгол бол халуун сэтгэлтэй халуун сэтгэлтэй хүмүүс амьдардаг маш хүйтэн орон юм. Хэдхэн хоногийн өмнө энд -44 хэм хүрсэн. Сүүлийн 60 жилд ороогүй цас орж, хүйтэрч байгаатай холбоотойгоор тал нутгийн малчид өвс, тэжээл олох гэж сандарч байна. Гэвч хичээл зүтгэл нь талаар болж сүүлийн хэдэн өдөрт хэдэн сая мал хорогдоод байна. Хэдий өөрсдийнх нь нөхцөл байдал маш хүнд байгаа ч нутгийн малчид надад туслахдаа дургүйцэхгүй, маш найрсгаар хүлээн авсан. Тиймээс Монголд өвөл ч гэсэн маш сайхан байдгийг хуваалцахаар үүнийг бичлээ” хэмээн цахим хуудастаа хуваалцжээ. Тэгвэл Монголд хоёр сар гаруйн хугацаанд аялж, Монголыг “Халуун сэтгэлтэй хүмүүс амьдардаг маш хүйтэн орон” хэмээсэн дугуйтай аялагч Франкус буюу Франсуа Лёмансель гэж хэн болох талаар товч мэдээлэл хүргэе.
Дугуйтай аялагч Франкус буюу Франсуа Лёмансель 1998 оны наймдугаар сарын 2-нд Францад төржээ. Тэрбээр багаасаа дугуйн спортоор хичээллэсэн бөгөөд эх орондоо болдог цомын тэмцээн, улсын аварга шалгаруулах тэмцээнд ч орж чамгүй амжилт гаргаж байсан аж. Харин Франсуа Лёмансель 13 настайдаа дэлхийг тойрон аялдаг Youtuber-үүдийн влогийг үзсэнээс хойш дэлхийг тойрон аялах хүсэлдээ хөтлөгдөж, өөрийн сонирхолтой нийцүүлэх дугуйгаар аялахаар шийджээ. Улмаар Франсуа Лёмансель 2020 онд гэрээсээ дугуйтай гараад өнөөг хүртэл дэлхийг тойрон аялж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн 28 орноор аялж, 50 мянга гаруй км замыг туулаад байгаа талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Түүнчлэн дугуйтай аялагч Франкус гэрэл зурагчин мэргэжилтэй бөгөөд өөрийн @francoues.bybike “Instagram” хуудастаа аяллынхаа гэрэл зургуудыг оруулж, оны эцэст аялсан газрууддаа авсан гэрэл зургаараа хуанли гаргадаг аж.



| ДУГУЙТАЙ АЯЛАГЧ ФРАНСУА ЛЁМАНСЕЛЬ ГЭЖ ХЭН БЭ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |