АНУ, Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хамтран ажиллаж, АНУ-д хууль бусаар очсон Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг Монголд эргүүлэн авчирч байгаа. Тэгвэл хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил АНУ-аас үлэг гүрвэлийн 16 ховор олдворыг эх орондоо авчирсан. Монголд авчирсан үлэг гүрвэлийн олдворууд дунд Тарбозавр батаарын ховор олдвор багтаж байгааг холбогдох албанаас мэдэгдээд байгаа. Тэгвэл АНУ-аас авчирч, нийтэд үзүүлээгүй үлэг гүрвэлийн ховор олдворуудыг Эргэлт.мн мэдээллийн сайт онцлон танилцуулж байна.
Тираннозавртай ижил төрөл гэгддэг Цэрдийн галавын үеийн тарбозавр батаарын хоёр олдвор багтжээ. Тухайлбал, нэгийг нь Холливудын нэрт Николас Кэйж 2007 онд “The Beverly Hills Gallery I.M.” дуудлага худалдааны үеэр авсан байна. Харин нөгөө нь нэн ховорт тооцогдох тарбозавр батаарын гавлын яс байгаа гэнэ.

Гаднын эрдэмтдийн дунд “Монгол” тираннозавр гэгддэг алиорамусын бүрэн ясыг Монголд авчирчээ. Алиорамус нь хэлбэр, хэмжээгээрээ тэмээн хяруултай төстэй бөгөөд Юрийн галавын үед хамаардаг. Уг үлэг гүрвэлийн талаарх судалгаа маш хомс байдаг бөгөөд Америкийн эрдэмтэд алиорамусын олдворыг Монгол руу буцаах болсныг эсэргүүцсэн талаар гаднын эх сурвалжууд мэдээлжээ.

Өвсөн тэжээлтний ангид багтдаг нугасан хошуут гадрокаврын гавлын яс мөн багтжээ. Тус олдвор нь 70 орчим сая жилийн өмнөх үед хамаарч байгаа аж.

АНУ-аас Монголд авчирсан 16 ховор олдворт үлэг гүрвэлийн хэд хэдэн үүр, өндөг багтсан талаар эх сурвалж мэдээллээ. Үүрэнд өвсөн тэжээлтний ангийн үлэг гүрвэлийн үүрнүүд багтсан бол өндөгнүүдийн судалгааны ажил дуусаагүй байсан бөгөөд Цэрдийн галавын үед хамааруулж үзэж байгаа юм байна.
| ТАНИЛЦ: АНУ-ААС МОНГОЛД АВЧИРСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН 16 ХОВОР ОЛДВОР |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |