НҮБ-ын мэдээллийн санд 2005 оноос хойш нас барж, хөгжлийн бэрхшээлтэй болсон 26 мянган афганистан хүүхэд байгаа талаар олон улсын хүүхэд хамгааллын байгууллагаас мэдээлэв.
.jpg)
Өнгөрсөн 14 жилийн дайн, тулааны хоморгод өдөрт дунджаар таван хүүхэд нас барсан, аль эсвэл хүндээр бэртэж, гэмтсэн байгаа юм.Тус байгууллагын зүгээс Женевт болсон уулзалтын өмнө хандивлагч орнуудаас Афганистаны хүүхдүүдийн ирээдүйг хамгаалахыг уриалжээ. Афганистаны энх тайвны хэлэлцээр зогсонги байдалд хүрч, АНУ-ын цэргүүд нутаг буцаж буй энэ үед хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг албаныхан дурдсан. Зөвхөн өнгөрсөн жилийн хувьд авч үзэхэд 874 хүүхэд амь насаа алдаж, 2275 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон байна.
Амиа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон нийт хүүхдүүдийн гуравны хоёроос илүү нь хөвгүүд аж.
.jpg)
Дайнаас хол байлгах ёстой хүүхдүүд тус улсын Засгийн газрыг дэмжигч, эсэргүүцэгч аль нь ч бай удирдлагуудынхаа буруугаас болж, дэлбэрэх бодис биедээ ороон амиа золиосолж байна. Афганистаны Засгийн газар АНУ-ын цэргийн хүчинтэй хамтран Талибан болон бусад босогчийн армитай тэмцэлдэж байсан ч насанд хүрээгүй хүүхдүүд болон сургуулиудад хүчирхийлэл ихэсжээ. 2017- 2019 он хүртэл сургууль, түүний ойр орчмын бүсэд халдаж, хүчирхийлэл үйлдэн зэвсэгт тулалдаан хийсэн 300 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа эмгэнэлт үйл явдлын талаар олон улсын хүүхэд хамгааллын сан тайландаа тусгасан юм. Мөн тус уулзалтын үеэр Афганистаны хүүхдийг ивээх сангийн захирал Крис Няманди “Таны хүүхэд хэдхэн хормын дотор амиа хорлох, аль эсвэл бөмбөгдөлт, тулалдаанаас болж амиа алдаж болзошгүй гэж төсөөлөөд үз. Үнэхээр итгэмээргүй зүйл боловч энэ бол үр хүүхдүүд нь амиа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон мянга мянган эцэг, эхчүүдийн харамсалтай, бодит байдал” хэмээсэн юм.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ босогчидтой гэрээ байгуулсны дараа цэргийн хүчээ буцаан татаж эхлэв. 2001 оны есдүгээр сараас хойш өнөөг хүртэл тэмцэлдсэн эцэс төгсгөлгүй дайн дахин эрчээ авлаа.
.jpg)
АНУ-ын цэргийн хүчин Афганд байрлаж байхад ч Талибанчуудын эзэрхийлдэг газар нутаг цөөнгүй байсан ч өдгөө тэдний газар нутаг өмнөхөөсөө ч илүү томорсоор байгаа аж. 2001-ээс 2014 он хүртэлх Талибан болон Аль-Кайда бүлэглэлийн эсрэг мөргөлдөөнд Их Британи Улс тусалж, дэмжиж байсан ч 2014 оны аравдугаар сард Афганыг орхисон билээ. Энэ мэтээр Афганд туслах цэргийн хүч жил ирэх бүр хомсдож байсан ч, зэвсэгт мөргөлдөөнийг аргацаасаар ирсэн юм. “Тулааны талбар дахь цэргүүдийн эцэс төгсгөлгүй дайн хүүхдүүдийн хувьд богино түүх болж үлдэж байна” буюу амь эрстэж, бэртэж буй хүүхдүүдийн тоо тулааны талбарт амиа алдсан цэргүүдийн тооноос их байгааг дэлхийн томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд онцолж байна. Хэдийгээр Афганистаны тэмцэл дууссан ч дайны золиос болсон мянга мянган хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хэн ч буцаан өгч чадахгүй. Томчуудын хийрхэл, дураар шийдэж, эхлүүлсэн дайны хохирогч нь хүүхдүүд байх ёсгүй.

.jpg)

| Дайнгүй ирээдүйн төлөө дайтаж буй хүүхдүүд |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |