Оросын армийн танк, ачааны машинуудын дуу Киев рүү ойртож байх үед нийслэлийн нэгэн 15 настай хүү дроноо нисгэж, Оросын армийн байршлыг тогтоож, цэрэг, зэр зэвсгийн тоон мэдээллийн талаар баримттай зураг авч, Украины армид дамжуулжээ. Зүүн Европын дайны чухал мэдээллийг олж, эх орондоо тусалж байгаа 15 настай хүүг Андрей Покраса гэдэг. Гар аргаар өөрөө бүтээсэн бяцхан дроноороо дайны үеийн чухал мэдээлэл олж өгсний хүчинд Украины арми нийслэл Киев рүү чимээгүй ойртсон байсан Оросын талд гэнэтийн цохилт өгчээ.
Андрей Покраса хүүгийн мэдээллээр эсрэг талдаа гэнэтийн цохилт өгсөн дээрх үйл явдал өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд болсон аж. Түүнээс хойш Андрей болон түүний аав Украины армид туслахын тулд олон удаа дрон хөөргөж, чухал ач холбогдолтой мэдээллүүдийг олж, өгч байсан гэнэ. Дрон хөөргөж, тагнуул хийж байхдаа Оросын цэргүүдэд баригдах эрсдэлтэй байсан ч, Андрей Покраса хүү өөрийн хийж байгаа зүйлийнхээ талаар “Дэлхийн өмнө өвдөг шороодож байгаа эх орноо бусдын гарт өгөхгүйн тулд бүхнээ шавхах болно” гэсэн байна.

“Пресс” агентлагийн сурвалжлах баг Андрей хүүг зорьж, ярилцлага хийхээр очиход хүү дахин шинэ дрон угсарч, хөөргөх туршилтаа хийж байжээ. Шинэхэн дроноо хөөргөж байсан Андрей Покраса “Оросын армийн байршлыг тагнах нь миний амьдралын хамгийн түгшүүртэй үе байсан. Байршил, цэрэг, зэвсгийн тооны талаарх мэдээлэл, зургийг Украины зэвсэгт хүчинд өгснийхөө дараа л амьсгаа авахтайгаа болсон. Оросын цэргүүд дайраад орж ирэхэд нь юу ч хийгээгүй бус, эх орныхоо төлөө чадах зүйлээ хийж, жаахан ч болов тус хүргэсэн дээ баяртай байна” гэжээ.
15 настай Андрей Покраса болон түүний аав Станислав хамтарсан олон удаагийн дроны тагнуулаараа Оросын армийн нийт хэдэн цэрэг, зэр зэвсгийн баримт олж, хэдийг нь Украины тал устгасан тоогоо “мартсан” гэнэ. Энэ тухай ч чухал мэдээллийг Украины зэвсэгт хүчнээс аав, хүү хоёрт мэдээлдэггүй байна. Харин мэдээллээ өгсний дараагаар аав, хүү хоёр Украины тал хариу гэнэтийн довтолгоо хийж байгааг дахин дроноо хөөргөн хардаг аж.
| ТАНИЛЦ: Гар аргаар бүтээсэн дроноороо Оросын армийг тагнаж, Украинд тусалж байгаа 15 настай хүү |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |