Эми Барреттыг шүүгчээр батлав
АНУ-ын сенат Дээд шүүхийн есөн шүүгчийн нэгээр Д.Трампын санал болгосон Эми Кони Барреттыг баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн түүнийг ийнхүү шүүгчээр баталсан нь Д.Трампын хувьд улс төрийн том ялалт гэж ажиглагчид үзэж байна. Өдгөө 48 настай Эми Барретт ирэх даваа гарагт тангараг өргөж, албан тушаалаа хүлээн авах бололтой.
Польшид эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр

Польш Улсад үр хөндөх зарим нөхцөлийг хязгаарласан хууль баталсныг эсэргүүцэн иргэд тав дахь өдрөө жагсаж байна. Варшавын гол замын уулзваруудыг жагсагчид хааж, автомашин, нийтийн тээврийн хөдөлгөөнд саад болж буйг BBC мэдээлжээ. Хэвлийд бойжиж буй ураг эрүүл биш, эмгэгтэй тохиолдолд үр хөндөхийг зөвшөөрдөг байсан хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц хууль бус хэмээн үзсэн нь ийнхүү эсэргүүцэл дагуулж байгаа юм. Католик сүмийн нөлөө ихтэй Польшид үр хөндүүлсэн бүх тохиолдлын 98 хувь нь ийм үндэслэлтэй байдаг агаад үүнийг хууль бус хэмээн үзсэн нь хүний эрхэнд халдсан зүйл гэж иргэд үзэж байна. Ингэснээр одоо хүчирхийлэл, цусан төрлийн хүнтэйгээ бэлгийн харилцаанд орж жирэмсэн болсон тохиолдолд, мөн жирэмслэлт эхийн эрүүл мэнд, амь насыг хохироож болзошгүй нөхцөлд л үр хөндүүлэхийг зөвшөөрөх болж байна.
Хөл хорионы дэглэмийг чангатгалаа

Коронавирусийн халдвар ихсэж буйтай холбоотойгоор Испани, Итали хөл хорионы дэглэмээ чангатгаж байна. Иргэдэд хүндэтгэх шалтгаангүйгээр шөнийн цагаар гадагш гарахыг хориглох, мөн ирэх оны тавдугаар сарын 9 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах зэрэг шийдвэрийг Испанийн Засгийн газар гаргажээ.
Харин Италид бялдаржуулах төв, олон нийтийн усан бассейн, кинотеатр, театрын үйл ажилагааг ирэх сарын сүүлч хүртэл хаахаар болж байна. Мөн нийтийн хоолны газрууд, цэнгээний газрын ажиллах цагийг 18:00 хүртэл болгож хязгаарлах юм.
| Дэлхийд өнөөдөр |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |