1386 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Португали, Англи хоёр Виндзорын гэрээ хэмээн түүхэнд үлдсэн эвслийн гэрээ байгуулжээ. Виндзорын гэрээ нь дэлхийн хамгийн эртний дипломат гэрээ бөгөөд өнөөг хүртэл хүчинтэй байдгаараа онцлог юм. Анх Виндзорын гэрээг байгуулахад Английн хатан хаан II Ричард, Португалийн хаан I Жон нар Канадын Виндзор хотод уулзаж байв.

1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр ЗХУ ялалтаа тунхаглаж байв. Москвагийн цагаар 1945 оны тавдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Германы төлөөлөгчид бууж өгөх тухай баримт бичигт гарын үсэг зурснаар ЗХУ ялалтаа тунхагласан юм. Тухайн үед ЗХУ-ын дэргэдэх 15 БНУ-д ялалтын баяр хийж байжээ.

1960 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр АНУ жирэмслэхээс хамгаалах эмийг хууль ёсны болгосон дэлхийн анхны орон болж байв. АНУ-ын тухайн үеийн Хүнс, эмийн захиргаанаас Иллинойс мужийн Чикаго хотод төвтэй “G.D. Searle” компанийн үйлдвэрлэсэн анхны төрөлтөөс хамгаалах Enovid-10 эмд хууль ёсны зөвшөөрөл олгосон байна.

2018 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Малайзын “Барисан Национал” эвслийн 61 жилийн засаглал дуусгавар болж байв. Тодруулбал, тухайн жилд болсон парламентын сонгуульд 92 настай Махатхир бин Мохамад, Пакатан Харапан тэргүүтэй сөрөг хүчний эвсэл Ерөнхий сайд Нажиб Разакийг ялсан юм.

1874 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр дэлхийн түүхэнд үлдэх нээлт хийсэн Британийн нэрт археологич, судлаач Ховард Картер Английн Кенсингтон хотод зураач Жон Картер, Марта Жойс нарын 11 дэх хүүхэд буюу хамгийн отгон нь болон мэндэлжээ. Түүнийг бага ахуй насанд нь аав Жон Картер нь урлагийн тухай мэдлэг олгож, уран бүтээлч болгохоор зорьж байсан ч, Ховард Картер өсөж, том болмогцоо өөрийн сонирхлоо дагаж, археологийн судалгаанд явж эхэлжээ. Ховард Картер амьд ахуйдаа Фараон Тутанхамоны бунхныг нээж, дэлхийн археологийн түүхэнд өөрийн “мөр”-өө үлдээсэн археологич болсон юм.
.png)

| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: Ялалтын баярын 62 жилийн ой тохиож байна |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |