Эвлэрлийн дөрөв дэх өдөр
Өвөр Кавказын Уулын Карабахт зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 17, Армени, Азербейжаны тал Москвад уулзаж хэлэлцсэнээс хойш дөрвөн хоног өнгөрлөө. Гэсэн ч зөрчлийн бүсэд буун дуу тасарсангүй, хоёр тал бие биенээ өдөөн хатгалгад харилцан буруутгасаар байна. Энэ хугацаанд Азербейжаны Батлан хамгаалахын яам Гадрут сууринг эзэлсэн гэдгээ батлах видео цацах зуур Арменийн тал амь үрэгдсэн хүмүүсийн жагсаалтад 16 нэрийг нэмжээ. Уулын Карабахын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар азербейжанчууд зөрчлийн бүс рүү дайрсаар байгаа гэнэ. Харин Бакугийн албан ёсны мэдээллээр тэд зөвшилцлийн бүх нөхцөлийг чанд сахиж байгаа гэж онцлов.
Австрали долларын ханш унав

БНХАУ Австралийн коксжуулсан нүүрсний импортоос татгалзах шийдвэр гарсан гэх мэдээллийн дараа австрали долларын ханш 0.5 хувиар унажээ. Коронавирус анх хаанаас, хэрхэн тархсан тухай судалгаа хийж, энэ мэдээллийг ил болгохыг шаардсан мэдэгдлийг Австрали дэмжсэний дараа хоёр улсын харилцаа хүйтэрсэн юм. Хятадын ган хайлуулах хоёр компанид австрали коксжих нүүрсний импортоос татгалзах чиглэл өгсөн гэсэн мэдээллийн дараа “JP Morgan Asset Management”-ын олон улсын зах зээлийн стратегч Керри Крейг коксжих нүүрсний нийлүүлэгчээ солих тийм ч амаргүй гэж онцолсон. Тэр тусмаа цар тахлын эдийн засаг нь сэргэж буй энэ үед чанартай нүүрс, төмрийн хүдрийн найдвартай нийлүүлэгчээсээ харилцаагаа таслах, импортоос татгалзах ашиггүй гэж тэрбээр үзэж буй.
НҮБ: Долоон сая хүн өлсгөлөнгөөр амиа алджээ
.jpg)
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэгч захирал Дэвид Бизли энэ онд өлсгөлөнгөөр долоо сая хүн нас барсан тухай мэдэгдсэнийг “Ройтерс” уламжиллаа. Ойрын хагас жилийн хугацаанд өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй хүмүүст туслахын тулд НҮБ нэн яаралтай 6.8 тэрбум ам.доллар цуглуулах шаардлагатай гэж тэрбээр мөн онцолжээ. Дэлхийн олон оронд тархсан цар тахлын улмаас буурай орнуудын алслагдсан тосгон, сууринд хүнс, эмнэлгийн тусламж тасалдсан бөгөөд сар бүр 10 мянган хүүхэд нас барж байгаа тухай өнгөрсөн долдугаар сард мэдээлж байсан. Тухайлбал, Буркина-Фасод таван хүүхэд тутмын нэг нь цадталаа хооллож чадахгүй, мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж буй юм. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Дэвид Бизли хүн төрөлхтөнд өлсгөлөн нүүрлэж болзошгүйг анхааруулж байлаа.
| Дэлхийд өнөөдөр |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |