Тиранозаврын яс 31.8 сая ам.долларын үнэ хүрэв
Одоогоос 67 сая жилийн тэртээ амьдарч байсан тиранозаврын араг ясыг “Christine's” –ийн дуудлага худалдаагаар 31.8 сая ам.доллароор зарсан байна. Стэн нэрт энэхүү тиранозаврын ясыг 6-8 сая ам.доллароос эхлэн үнэ хаялцуулсан аж. 188 ширхэг яснаас бүтэх энэхүү араг яс нь бараг гүйцэд, хамгийн сайн хадгалагдсан гэдгээрээ онцлог агаад 1987 онд Өмнөд Дакотад хийсэн малтлагаар илрүүлсэн.
Карабахт мөргөлдөөн үргэлжилсээр

Өвөр Кавказын Уулын Карабахт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Зөрчлийн бүсэд энгийн иргэд амиа алдаж, мягмар гарагийн шөнө Степанакерт хот руу цэргүүд гал нээсэн тухай мэдээлжээ. Армени, Азербейжаны тал бие биенээ зэвсэгт мөргөлдөөнд өдөөн хатгасан, энгийн иргэд рүү халдсан хэмээн буруутгаж байгаа юм.
Сооронбай Жээнбековыг огцруулах уу

Кыргызстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековт хариуцлага тооцох, цаашлаад огцруулах, эсэх асуудлыг парламент хэлэлцэх гэнэ. Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн жагссан сөрөг хүчнийхэн Засгийн газар, хүчний байгууллагын байр руу дайран орж, өмнө нь авлигын хэргээр ял сонсон хоригдож буй улстөрчдийг сулласан билээ. Тэд мөн засгийн эрхийг гартаа авснаа зарлаж, парламентын даргаар сөрөг хүчний намын төлөөллийг томилсон. Гэвч Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков үүнийг хууль бус, төрийн эргэлт хийх оролдлого гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Сүүлийн 15 жилд гурван удаа хувьсгал хийсэн кыргызстанчууд энэ удаад мөн сонгуулийн дүнг хүчингүйд тооцон, дахин санал хураалт явуулах шийдвэр гаргуулж чадлаа.
Нобелийн шагналын эздийг зарлалаа

Физикийн шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж, хар нүхний талаар судалгаа хийсэн Оксфорд, Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Рожер Пенроуз, Рейнхард Генцеля болон Андреа Гез нар Нобелийн шагнал олгож буйг зарлалаа. Тэдний хийсэн судалгааны үр дүн Альберт Эйнштейний Харьцангуйн онолын нотолгоо болсон гэж Нобелийн шагналын хороо онцолсон байна.
| Дэлхийд өнөөдөр |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |