1941 оны аравдугаар сарын 9-ний энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт “Манхэттений төсөл” буюу дэлхийн хамгийн анхны атомын зэвсэг хийх хөтөлбөрийг баталжээ. Франклин Рузвельт эрдэмтэн Ванневар Бушт уг даалгаврыг өгсөн бөгөөд 1942 оны нэгдүгээр сард албан ёсоор зөвшөөрсөн байдаг.

1990 оны аравдугаар сарын 9-ний энэ өдөр Иракийн Ерөнхийлөгч, дарангуйлагч Саддам Хуссейн шинэ төрлийн хүчирхэг пуужинтай болсноо зарлаж, Израиль, АНУ-ын цэргүүдийг бут цохих чадвартай хэмээн сүрдүүлж байжээ. Уг сүрдүүлгээр Саддам Хуссейн израильчуудыг газар нутгаа орхин гарч, АНУ тэргүүтэй үндэстэн дамнасан цэргийн хүч, Саудын Арабын лалын шашинтнуудыг явахыг анхааруулсан аж. Гэвч дарангуйлагчийн үгийг зөрж, нутагтаа үлдсэн израильчууд пуужинд өртөж, олон хүний амь үрэгдсэн байдаг.
(54).jpg)
2006 оны аравдугаар сарын 9-ний энэ өдөр Хойд Солонгос анхны цөмийн зэвсгийн туршилтаа хийжээ. БНАСАУ-ын анхны цөмийн зэвсгийн туршилтын дэлбэрэлтийн хүч нэг килотонноос бага байсан ч, дэлбэрэлтээс нь цацраг идэвхт гаралт илэрсэн байдаг. Хойд Солонгосын анхны цөмийн туршилтыг буруу ажиллаж, ашигласан хэмээн АНУ-аас мэдэгдэж байсан бөгөөд хожим шинжлэх ухааны үндсэн дээр шинжиж эхний туршилтын дэлбэрэлтийн хүч 0.48 килотонн байсныг тогтоосон аж.

1960 оны аравдугаар сарын 9-ний энэ өдөр “The Beatles” хамтлагийн гоцлол дуучин Жон Леннон мэндэлжээ. “The Beatles” хамтлагийн талаар мэдэхгүй хүн цөөн. Тэднийг XX зууны шилдэг дуу гэгддэг “Yesterday” дууг дуулснаар нь сонсогчид нэн түрүүнд санан дурсдаг биз ээ. Тэрээр 1960 оны эл өдөр Их Британийн Ливерпүүл хотод төрсөн
Жон Леннон нь 1970 онд “Бийтлз” хамтлаг тарснаас хойш хэсэг хугацаанд уран бүтээлээс завсарлаж байгаад эргэн хөгжмийн урлагтаа хөл тавьсан билээ. Улмаар өөрийн гэргий Йоко Онотой хамтран “Double Fantasy” цомгоо гаргаад байсан юм. Тэрбээр 1980 оны арван хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Нью Йорк хотод гэрийнхээ гадаа бусдын гарт амь насаа алдсан юм. Түүний дуулсан “Imagine” дууг АНУ-ын төрийн дуулал болгох тухай хүсэлт цөөнгүй удаа гарч байжээ.

| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: “The Beatles” Жон Леннон мэндэлжээ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |