НТӨ 331 оны аравдугаар сарын 1-ний энэ өдөр Македонийн хаан Александр Македон Гогамелагийн тулаанд Персийн III эзэн хаан Дариусыг ялжээ. Уг тулаан нь Македони, Персийн хоёр хааны дундах хоёр дахь их тулаан болсон бөгөөд тулааны дараа Александр Македони Персийн эзэн хаан болсон юм. Гогамелагийн тулаанаас өнөө цагийн түүхчид зэр, зэвсгийн хүч бус, явган цэргийг маш нарийн тактиктай ашиглаж чадсанаар Александр Македонийг ялалтад хүрсэн гэж үздэг байна.

1867 оны аравдугаар сарын 1-ний энэ өдөр Германы эдийн засагч, философич Карл Маркс “Das Kapital” бүтээлээ олны хүртээл болгожээ. “Das Kapital” нь сонгодог улстөрийн уламжлалт эдийн засгийн арга зүйгээр бичсэн трактат юм. Карл Маркс 1867 оны есдүгээр сарын 14-нд “Das Kapital” номоо хэвлүүлж, тухайн оны эл өдөр худалдаанд гаргасан байдаг.

1908 оны аравдугаар сарын 1-ний энэ өдөр зохион бүтээгч Хенри Форд “Форд Т” загварын автомашиныг олон нийтэд танилцуулжээ. Тухайн үед 200 мянга орчим хэмжээгээр зохион бүтээгдсэн “Форд Т” автомашиныг өдөр тутмын хэрэглээнд ашиглаж, “хөл залгахад” ашиглахаар бүтээсэн байна. “Форд Т” загварын автомашин нь тухайн үед 825 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 18 мянган ам.долларын үнэтэй байсан юм.

1949 оны аравдугаар сарын 1-ний энэ өдрийн 15:00 цагт өнөөгийн БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тянь Аньмэний талбайд Хятадын Коммунист намын дарга Мао Зэдун Хятад Улсыг БНХАУ болсныг тунхаглаж, Бээжин хотыг нийслэлээ болгосон байдаг. Уг үйл явдлын үеэр БНХАУ-ыг тунхаглаж, шинэ төрийн дууллыг ард иргэддээ сонсгож, шинэ төрийн далбааг үндэстэн даяар мандуулсан аж.

1685 оны аравдугаар сарын 1-ний энэ өдөр Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаан VI Чарльз мэндэлжээ. VI Чарльз хаан өөрийн ах I Жозефийг залгамжилж, Австрийн хаан ширээнд суусан. Улмаар идэр залуу үедээ улсын хааны хувиар олон тулалдаанд оролцож, Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаан болж байжээ. VI Чарльз хаан 1740 оны аравдугаар сарын 20-нд Унгарын хилээр өвлийн цагт ан хийж яваад ирснийхээ дараа хүнд өвчтэй болж, амиа алдсан юм. Түүнийг үхлийн шалтгааныг хортой мөөг идсэн гэж тодорхойлсон ч, гаднын нөлөөтэй байж болзошгүй хэмээн цуурхал тараасан хүмүүс Австрийн залгамжлалын дайныг эхлүүлсэн байдаг.

| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: НТӨ 331 онд Александр Македон Персийн эзэн хаан болжээ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |