96 оны есдүгээр сарын 18-ны энэ өдөр Ромын Эзэнт гүрний Эзэн хаан Домитиан бусдын гарт амиа алдсаны дараа Нерва Эзэн хаанаар өргөмжлөгджээ. Нерва нь Ромын Эзэнт гүрнийг гурван жил удирдсан бөгөөд Ромын Эзэнт гүрний түүхэн дэх хамгийн анхны сенатаар сонгогдсон Эзэн хаан гэдгээрээ түүхэнд мөнхөрчээ. Өнөөг хүртэл түүний амьдралын тухай тодорхой мэдээлэл хадгалагдаж үлдээгүй. Нерваг өнөө цагт ухаалаг Эзэн хаан байсан гэдэг ч дунд зэрэглэлийнх байсан гэж үздэг байна.

1793 оны есдүгээр сарын 18-ны энэ өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах Капитолын ордны суурийг тавих ёслолын ажиллагаа болж байжээ. Уг ёслолын ажиллагаанд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон оролцож, Капитолын суурийг тавьсан байдаг. Америкийн суурь тавих зан үйлийн дагуу Мэрилендийн Их мастер Жозеф Кларк оролцож байсан юм.

1812 оны есдүгээр сарын 18-ны энэ өдөр таван өдрийн турш үргэлжилсэн Москвагийн гал унтарчээ. Тухайн үед алдарт байлдан дагуулагч, Францын эзэн хаан Наполеоны цэргүүд Бородиногийн тулааны дараа Москва хотод очиж, түймэр тавьсан байдаг. Таван өдрийн турш үргэлжилсэн их түймрийн улмаас Москва хотын 75 гаруй хувь нь устаж, 12 мянган хүн амиа алдсан юм.

“Мик” хочит Америкийн мэргэжлийн бейсболын тоглогч Мики Мантли 1965 оны есдүгээр сарын 18-ны энэ өдөр мэргэжлийн бейсболын 2000 дахь тоглолтдоо оролцож байжээ. “New York Yankees” багийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч, мөн бүх цаг үеийн хамгийн зальтай тоглогчдын нэг гэгддэг тэрээр 18 жилийн карьераа нэг багийн төлөө зориулсан байдаг. Мики Мантлиг 1974 онд Бейсболын Алдрын танхимд оруулж, 1999 онд Бейсболын бүх зууны шилдэг багт сонгосон юм.

1976 оны есдүгээр сарын 18-ны энэ өдөр Бразилын алдарт хөл бөмбөгч Роналдо Луиз Назарио де Лима мэндэлжээ. Роналдо мэргэжлийн хөл бөмбөгийн “Реал Валладоли” клубд довтлогчоор тоглож, оны шилдэг хөл бөмбөгч шалгаруулах “Алтан бөмбөг”-ийн хоёр удаагийн эзэн болж, хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн шилдэг тоглогчоор шалгарч байв. Хожим хөл бөмбөгийн спортоосоо зодог тайлж, “Реал Валладоли” клубын Ерөнхийлөгч нь болж, өнөөг хүртэл бизнес эрхэлж байгаа юм.

| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: Таван өдрийн турш үргэлжилсэн Москвагийн гал унтрахад хотын 75 хувь устаж, 12 мянган хүн амиа алджээ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |