1501 оны есдүгээр сарын 12-ны өдөр Италийн Сэргэн мандалтын үеийн нэрт зураач, уран барималч Микеланжело “Давид” хөшөөгөө барьж эхэлжээ. Микеланжело “Давид” бүтээлээ Ариун Библийн Хуучин гэрээнд өгүүлэгддэг домгийн баатраас эх авч, Флоренцын цогчин дуганд зориулан бүтээж эхэлсэн байна. Гурван жилийн турш баригдсан дэлхийн хамгийн алдартай хөшөөнүүдийн нэг болох “Давид”-ыг 5.17 метр өндөр гантиг чулуугаар сийлсэн юм.

1965 оны есдүгээр сарын 12-ны өдөр Английн алдарт амьд хөгжмийн “Битлз” хамтлаг “Yesterday” дуугаа цацаж, олны хүртээл болгосон юм. “Битлз” хамтлагийн гишүүн Пол МакКартнигийн зохиосон “Yesterday” дуу тус хамтлагийн хамгийн анхны акустик гитартай дөрвөл болсон гэнэ. 1999 онд “Yesterday” дууг “BBC”-гээс XX зууны шилдэг дуугаар шалгаруулсан бол “MTV”, “Rolling Stone” сэтгүүлч бүх цаг үеийн хамгийн шилдэг поп дуугаар шалгаруулсан байдаг.

1994 оны есдүгээр сарын 12-ны өдөр Үлисс сансрын хөлөг нарны нарны өмнөд туйлаг дайран өнгөрч байв. Дэлхийн одон орон судлалын түүхэнд Үлисс нэрээрээ алдаршсан сансрын хөлөг анх Одиссэй нэртэй байжээ. Сансрын хөлөг 2009 оны зургадугаар сарын 30-нд унтарснаас хойш түүнийг эртний Грекийн домогт яруу найрагч Хомерын зохиолд гардаг Үлисс баатрын нэрээр нэрлэсэн байна. Үлисс робот хөлөг сансарт байх хугацаандаа нарыг тойрон эргэж, бүх өргөрөгт судалгаа хийсэн байдаг. Мөн нарыг судлах ажиллагаанаас гадна нарны аймаг дахь хэд хэдэн сүүлд одыг судалсан нь дэлхийн одон орон судлалын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг байна.

Английн нэрт зохиолч Даниэл Дефо 1660 оны есдүгээр сарын 12-ны энэ өдөр махны худалдаачин Жеймс Жогийн хүү болон мэндэлжээ. Тэрбээр бага насандаа шашны номлогч болох гэж хичээсэн ч бүтэлгүйтэж, наймаачин болсон байдаг. Гэсэн хэдий ч наймаачин болоод ашиг олохоосоо илүүтэй өр, зээлд баригдаж, бас л бүтэлгүйтсэн гэдэг. Амьдралынхаа туршид нийт 250 гаруй зохиол бүтээж, туурвиснаас нь 60 насандаа бичсэн “Робинзон Крузо” зохиол нь өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн юм.

“Өнгөт арьст Есүс” хэмээн хочлуулдаг реппер Тупак Шакур 1996 оны есдүгээр сарын 12-нд 25 насандаа амиа алдсан. Тухайн өдөр нэрт реппер өөрийн найз алдарт боксчин Майк Тайсоны тулааныг үзэж, харихаар явсан байдаг. Түүнийг гэрлэн дохио дээр автомашинтайгаа зогсоход нь дэргэд нь өөр нэгэн автомашинтай үл таних этгээдүүд ирж, галт зэвсгээр амийг нь хөнөөсөн юм. Тупак Шакур амьд ахуй насандаа нийт таван студийн цомог гаргасан нь дэлхий даяар 75 сая гаруй удаа борлуулагдаж, хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор багтдаг билээ.

| ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: XX зууны шилдэг дуу анх цацагджээ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |