ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт долоо хоног бүр онцлох нийтлэлээ танилцуулдаг уламжлалтай. Энэ удаа “ХАР&ЦАГААН: Эгч ээ, 300 грамм мах, хоёр килограмм гурил, гурван бэлэн гоймон зээлчих л дээ” сурвалжилгыг долоо хоногийн онцлох нийтлэлээр нэрлэж байна.
“Ковид-19” цар тахлын нөлөө иргэдийн амьжиргаа, амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бодитойгоор хүргэх үүднээс бид “Хар цагаан” сурвалжилгаа бэлтгэж эхэлсэн. Энэ удаа хүнсний дэлгүүрүүдийн хар данс буюу өрийн дэвтрийг онцолж байна.
Учир нь цах тахлын улмаас хатуу хөл хорио тогтоогоод байсан хоёр сар орчмын хугацаанд иргэд гэрээсээ гаралгүй, ажил орлого нь тасалдаж, бэлэн мөнгөтэй хүн ховордсон. Тэр дундаа өдрийн орлогоороо амьдардаг худалдаа, үйлчилгээний салбарынханд энэ нь хүнд туссан. Иргэд хоногийн хоолоо залгуулахын тулд хамгийн түрүүнд эзнийг нь таньдаг хүнсний дэлгүүрүүдэд очиж, гурил будаа, бэлэн гоймон зэргийг зээлээр авдаг. Ингэхдээ шахмал түлшний карт, халамжийн дэвтэр, гар утсаа барьцаанд нь тавьдаг байна. Хүнээс мөнгө зээлээд хүнс авъя гэхээр зээлэх хүн олдохгүй, олон хүний амьдрал дампуурлын ирмэг дээр иржээ. Энэ мэт дийлэнх иргэд хүнсний дэлгүүрт өр тавихаас аргагүй байдалд хүрээд байна. Харин хүүхдийн мөнгө, халамж буух үеэр хүнсний дэлгүүрт тавьсан өрөө дардаг аж. Өнөөх хэдхэн төгрөг нь өрөндөө яваад дуусчихаар дахиад л өр тавихаас аргагүйд хүрнэ. Энэ мэт өрнөөс өр, хүүхдийн мөнгөнөөс хүүхдийн мөнгөний хооронд амьдралаа болгож байна.
Харин хүнсний дэлгүүрийн эзэд мөн адил ардаа амьдралтай, үр хүүхэдтэй тул хүнд зээлүүлсэн мөнгөө авч чадахгүй бол бараагаа эргэлдүүлж, түрээсээ төлж чадахгүйд хүрнэ. Тэд нэг хүнд ойролцоогоор 30-40, заримд нь 5-10 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зээлээр олгодог аж. "Бага багаар өгсөөр байгаад зээлийн хэмжээ нэг саяд хүрсэн нь бий" гэдгийг бидэнтэй уулзсан нэгэн худалдагч хэлсэн. Тэрбээр Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг бөгөөд 600-700 мянган төгрөг хүнээс аваагүй байгаа тухайгаа ярьсан юм. Мөн “Дэлгүүр бүрд л хар дэвтэр байгаа. Зээл өгөхгүй гэхээр дэлгүүрээс гарахгүй, хүлээгээд зогсчихдог. Утасны дугаарыг нь дэвтэртээ бичиж авдаг болохоор хугацааг нь болонгуут залгаж асуудаг юм. Тэгэхээр “Мөнгөгүй байна. Тэгж байгаад өгнө. Ямар сүртэй юм” гэдэг. Тэрийгээ авч чадахгүй бол бидэнд хэцүү, хохиролтой. Яаж авахаа сайн мэдэхгүй л байна” гэсэн юм.
Энэ мэт иргэдийн хувьд хүнээс мөнгө гуйх хэцүү, гуйхгүй байя гэхээр хоногийн хоолоо залгуулж чадахгүйд хүрнэ. Харин дэлгүүрийн эздийн хувьд зээл өгөхгүй байх хэцүү, өгье гэвч эргээд мөнгөө авч чадахгүй, улмаар түрээсээ төлж чадахгүйд хүрэх хүндхэн өдрүүд үргэлжилж байна.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Эгч ээ, 300 грамм МАХ, хоёр килограмм ГУРИЛ, гурван бэлэн гоймон ЗЭЭЛЧИХ Л ДЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |