Сүүлийн үед морь сонирхдог болон түүнийг өөрийн хоббигоо болгосон цөөнгүй хүн адуу үржүүлэг хийх болсны нэг нь Гансүхийн Хадбаатар юм. Түүний жүчээгээр зочлохоор Төв аймгийн Алтанбулаг сумыг зорилооо. Тэрээр долоон жилийн өмнө үржүүлэг хийх болсон бөгөөд дэлхийд хурдаараа нэгдүгээрт үнэлэгддэг Англи, Араб болон шинэ цагийн азаргануудаар адуу үржүүлэг хийдэг байна. Цэвэр цусны хоёр, шинэ цагийн Монгол азарга хоёр, мөн долоо орчим монгол азаргаар үржүүлэг хийдэг бөгөөд жилд 60 орчим гүү хээлтүүлдэг байна.
Цэвэр цусны болон шинэ цагийн адуу монгол адууг бодвол хурдаараа илүү гэдгээрээ дэлхийд батлагдсан. Харин зөн совин, тэсвэр хатуужил, хүч чадлаараа монгол адууг гүйцэхгүй билээ. Тэгвэл Англи, Араб зэрэг адууг монгол адуутай нийлүүлэг хийхэд ойр болон холын зайн уралдаанд чансаагаараа тэргүүлэх хэмжээний хурд сайн, чадвартай төл гардаг. Иймд хурдны чиглэлээр үржүүлэг хийн, адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулж, том цолонд хүрэх гэхээсээ илүү хурд хүчээрээ дэлхийд дуурсагдах монгол адууны удамшлыг хадгалах нь адуу үржүүлэгч хүн бүрийн хүсэл гэхэд гажуудахгүй болов уу. Тэр ч утгаараа “Хүнд муу адуу зарж болохгүй” гэх зарчмыг баримталдаг Хадбаатарын хувьд хурд хүч сайтай цэвэр цусны “Сагур” дуудлагатай зээрд халзан азаргаа 10 гаруй азарганаас нэг нэгээр нь алхуулж үзэж байгаад сонгон авчээ. Түүний найм орчим төл нь улс, бүсийн уралдаан болон 1000 долларын уралдаан зэрэг бүхий л томоохон уралдаанд түрүүлж, айрагдсан гэдгийг хурдан морь сонирхогчид мэдэх биз ээ.
| Г.Хадбаатар: Үржүүлэг хийгээд гарсан төл нь хурдалж, амжилт гаргаж байгаа нь сайхан байдаг |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |