Сайн уу, миний хөөрхөн ээж ээ.
Тандаа мартын 8-ны мэнд хүргэе. Хамт байсан бол хамтдаа гулгаж, таны хийсэн амттай банштай цайг нь уугаад сууж байхгүй юу. Одоо хамт байхгүй байгаад, өвдөхөд нь асарч чадахгүй байгаад уучлаарай, ээж ээ. Охин нь удахгүй их зүйл сураад очно оо. Тэгээд таны санааг зовоохгүй сайхан амьдрах болно оо.
Би тандаа маш их хайртай шүү. Бас хайртай шигээ таны охин болж төрсөндөө их баярладаг. Хүн хэрвээ төрөхдөө ээжийгээ сонгож болдог байсан бол би таны л охин болж төрнө. Ундаак бид хоёр жаахан байхаасаа л таныг баярлуулахыг их хүсдэг байсан. Таны инээхийг, жаргалтай байхыг харах надад хамгийн гоё байдаг. Олон жил хоёр охиныгоо өдий зэрэгт хүргэх гэж маш их хичээж, өөрийгөө дандаа л хойш тавьсаар ирсэн. Тийм болохоор таныг одоо өөрийгөө илүү их хайрлаж, нэгт тавьж байгаасай гэж хүсэж байна. Дүү бид хоёрын хэмжээлшгүй их, сайхан хайраар өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа, ээж. Хүн өөрөө ээж болчихоороо ээжийгээ илүү их ойлгодог гэж үнэхээр үнэн юм байна. Өөрийгөө таны оронд бодож үзэхээр таныг илүү их хайрлах сэтгэл төрөөд байдаг юм. Бидэнд олон хэцүү зүйл тохиолдож байсан. Тэр болгонд та дандаа л хүчтэй, ухаантай байдаг. Таныг миний хажууд байгаа гэж бодохоор зоригтой, бардам, юуг ч хийж чадах юм шиг өөртөө итгэлтэй болоод байдаг. Яагаад гэвэл, та намайг жаахан байхаас л бүх л үед дэмждэг байсан болохоор юу ч болсон намайг дэмжих, миний талд зогсох хүн байгаа гэж бодогдоод цаанаасаа л далжигнаад байдаг юм.
Тийм болохоор та биеэ сайн бодоод олон жил миний хажууд байгаарай, ээж ээ. Одоо надад бурхан байна уу, нар, сар, од юу байдаг юм бүхнээс хүсэх ганц л зүйл байдаг. Миний ээжийг эрүүл, саруул урт удаан наслуулж өгөөч гэхээс өөр хүсэл байхгүй ээ. Харин танаас гуйх зүйл гэвэл намайг биш, дүүг ч биш өөрийгөө хайрлаарай. Хоёр охин нь удахгүй ээжийнхээ ачийг хариулна аа.


Хайртай шүү, миний сайхан ээж ээ.
Үнсье, сайхан баярлаарай.
Сайн сууж байгаарай ээж ээ. Охин У.Уянгаас нь.
| ЖҮЖИГЧИН У.УЯНГЫН ЭЭЖДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |