Алс хол суугаа ээждээ хүүгийнх нь бичсэн захидал очих өдрийн мэнд хүргэе. Олон жил уулзаагүй болохоор алагхан зүрх минь хааяа санаад шимшрэх юм. Монгол Улсын дөрвөн зүг найман зовхисоос ирсэн аав, ээжийн алдрай үрстэй мөр зэрэгцэн жагсаалын алхаагаар жигдэрч явна. Цэргийн анги маань тав тухтай, хоол цай сайхан болохоор надад битгий санаа зовоорой. Хүү нь халагдахад ердөө дөрөвхөн сар үлдлээ. Энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлж, биеэ чийрэгжүүлж, алс холын бодолтой эр хүн шиг эр хүн болоод очно оо ээжээ.
Ээжээ, та сонс доо хүү нь цэрэгт ирснээрээ үнэхээр бахархаж байна. Энэ хорвоо ертөнц ямар гайхалтай болоод алив зүйлсийн үнэ цэнийг өөрийн биеэр мэдэрч байгаа болохоор ингэж хэлж байгаа юм шүү. Эргэлтээр ирсэн атга чихрийг он жавуудтайгаа тэнцүүхэн хуваагаад идэхэд сэтгэл хэчнээн өег болдгийг цэргийн албанаас л хүү нь ойлголоо.
Эр хүмүүсийн нөхөрлөл, нэгнээ гэх сэтгэл, жаргал, зовлонгийн алинд ч хамт байдаг хүн чанарыг цэрэгт ирээд л мэдэрлээ. Бас хүү нь эх орноо хайрлаж харамлах, хамгаалах гэдгийг яс, цусандаа шингэтэл ойлгож байна. Уужим саруул эх орон минь та л гэсэн үг шүү дээ ээж ээ.
Гэхдээ би таныг болоод дүү нараа их санах юм аа. Хоёр дүү маань улам л том болсон байх даа. Чөлөөт цагаараа зурагтын мэдээ үзэхээр коронавирусийн тархалт их байна гэж үзээд та хэддээ санаа зовох юм. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, хоёр дүүд минь сайн анхаарал хандуулж байгаа биз дээ. Та хэддээ хүү нь хайртай шүү. Өдөр хоног урсан одож нэг л мэдэх нь ээ халагдах дөхжээ. Хүү нь удахгүй халагдаж очоод тандаа үнэрлүүлж, дүү нараа эрхлүүлнэ гэж бодохоор өдөр хоног удаан өнгөрөх боллоо. Та нартаа хайртай шүү.
.jpg)
ТЦР Байлдагч Н.Нямбаяраас
| ЦЭРГИЙН ЗАХИДАЛ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |