Энэ удаагийн “Захидал” будандаа дэлхийн I дайны Эзэн хааны агаарын флотын ахмад Эрик Фокс Питт Лаббокын захидлыг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр 1893 оны тавдугаар сарын 16-нд Их Британийн Вестминстер гэх газар Авбери гэр бүлийн ууган хүү болон мэндэлсэн байна. Дэлхийн дайны нүүрэн шугамаас ээждээ хаяглан бичсэн сэтгэл шимшрэм уг захидал өнөөг хүртэл Их Британийн Эзэн хааны музейд хадгалагддаг аж. Эрик Фокс Питт Лаббок 1917 оны гуравдугаар сарын 11-нд дайны талбарт амиа алджээ. Харамсалтай нь, дайны талбар дахь мянга мянган цэрэг эрсийн цогцос дундаас түүний цогцсыг нь олж чадаагүй юм.
Хайрт ээждээ,
Энд хүмүүс өдөр бүр үхэлтэй нүүр тулгардаг. Үхэлтэй нүүр тулгарсаар хэдэн сарыг үдэхэд үхэх магадлал, үхэх өдөр хоногоо ч дотроо таамагладаг боллоо. Тиймээс би өөрийгөө нас барахад таныг тайвшруулж, сэтгэл хөдлөлийг тань дарах цөөн үг бичихээр шийдэн сууж байна. Захидал бичихээр шийдсэн минь ч ийм л зорилготой. Бичиж, бодож байгаа бүхэн минь л миний амьдрал хэчнээн хурдан богиносож байгааг мэдрүүлэх боллоо.
Би энэ газар үхлийн дараа юу болох тухай аль болох төсөөлөхгүй байхыг хичээдэг. Төсөөлж, бодох бүрд л толгой дотор асар олон мянган бодлууд эргэлдэж байдаг. Гэсэн хэдий ч энэ бүх асуудал, үл ойлголтыг шийдэх боломжгүй мэт санагдах боллоо. Жоохон хүүхэд амьдрал гээч яг ямар байдгийг мэддэггүй адил үхлийн дараа ч бид амьдралын тухай ямар ч ойлголтгүй болж болох юм. Гэхдээ энэ амьдрал биднийг өдөр болгон сайн, сайхан амьдрахад сургаж байгаа гэдэгт би итгэдэг.
Надаас хагацах үед танд очих маш хүнд цохилтоос урьтаж өөрийгөө бэлдэж, тэр их уй гашууг давж туулан, сайн, хамгаас сайхан амьдрахыг хичээгээрэй. Таны өмнө ачаа асарч, түүнийг маш агуу, бас хамгийн сайхан сэтгэлт, сайн хүн болгож хүмүүжүүлэх нүсэр их ажил бий. Бас гэргийд минь ч хүүхдээ асарч хамгаалах, хүмүүжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Нэгэнт хүү нь энэ хорвоогоос үгүй болохын цагт хүүгийнхээ гэргийн төлөө, тэдний хүүхдийнх нь төлөө амьдраарай. Миний амьдралынхаа туршид хийсэн, үйлдсэн бүх алдааг минь мартаж, чадвал өршөөж, намайг зөвхөн таны хайрт, хамгийн гайхалтай энхрийлэл дунд өсөж торнисон, хайр дүүрэн хүү хэвээр нь санан дурсаарай.
1916 оны арваннэгдүгээр сарын 10.
| Дэлхийн дайны талбараас ээждээ хаягласан ахмад Лаббокын сэтгэл шимшрэм захидал |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |