Хөл хорио тогтоосон энэ үед хайртай дотнын хүндээ шинэ жилийн бэлэг өгөхийг хүссэн ч таны хүссэн бэлэг олдохгүй байж мэднэ. Тэгвэл та өөрийн гараар бэлдсэн, сэтгэл шингэсэн бэлгээ бэлэглээрэй. Гарын доорх материалаар бэлэг бэлдэх 10 аргыг хүргэж байна.
Та хайртай хүнийхээ дуртай амттанаар энгийн хэдий ч шинэ жилийг санагдуулам бэлэг бэлдэж болно. Овьёос болон гурил, шоколад, лемон, самраар өөрийн хүссэн загвараар жигнэмэг бэлдэн хайрцаглан бэлэглээрэй.

Гацуурын тоглоом жил бүр хэрэглэх гайхалтай бэлэг болно. Эсгий, мод ямар ч материалаар жижигхэн гацуурын чимэглэл бэлдэн, хайртай дотнын хүндээ бэлэглэж болно. Мөн дурсамжит зургаар чимэглэл бүтээн, дээр нь туузаар гацуурын тогтоогч хийн бэлэглэж болох юм.

Онлайн бичлэгээс хэрхэн ороолт, оймс нэхэх талаар үзээд л хайртай хүмүүстээ өөрийн гараар хувцас нэхэж бэлэглэж болно. Сэтгэл татам, гайхалтай бэлэг биш гэж үү.

Зөвхөн та хоёрын дурсамж шингэсэн зураг, тоглолтын тасалбар зэргээр түүх агуулсан дурсамжийн ном бэлэглэх боломжтой. Зөвхөн та хоёрын дунд л үлдэх сэтгэл шингэсэн сайхан бэлэг болно.

Гарын доорх материалаар тухайн хүний хэв маягт тохируулан хавтасны зургийг нь өөрөө бүтээж, цаасыг нь ижил хэмжээтэй сонгож, тэмдэглэлийн дэвтэр бүтээх боломжтой.

Хэрэв гэрт тань нарийн мод бий бол фото зургийн хэмжээгээрээ модоо тайрч жаазлан дөрвөн талтай болгон хадаад, дотор нь зургаа нааж, лаа тавихад гэрэлтдэг жааз бэлэн болно.

Хүссэн өнгийн даавуугаар 37*32 см харьцаатай даавуу хайчлан оёж, дотор талаар нь харуулж, оосор оёход л даавуун тор бэлэн болно. Даавуун торон дээр зураг хэвлэж, эсвэл зурж, наасан ч болно шүү дээ.

Шилтэй лаа худалдан аваад гадуур нь синнамоноор бүрэн нааж, туузаар орооход л шинэ жилийн бэлэг бэлэн болно.

Ажиллахаа больсон гэрлийн чийдэн дотор хүссэн чимэглэлээ хийж, эсвэл шилэн дээр нь зурж гацуурын чимэглэл хийж болно.

Чихрэн суурь, какао, хөөсөн чихэр байхад л халуун шоколаданд ороод хайлдаг цасан хүнтэй халбага хийж болно.

| Гарын доорх материалаар шинэ жилийн бэлэг бэлдэх 10 арга |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |