Орчин үед хүмүүс гэрийнхээ тав тухад анхаарч, тансаг, энгийн гэх мэтээр өөрийнхөө амьдралын хэв маяг, онцлог, сонирхолд тохируулан орчноо бүрдүүлэхийг эрмэлзэх болсон. Орчноо шинэчилж, тухтай орчинг бүрдүүлэхэд тань туслах есөн санааг танилцуулж байна.
Та хөгжмийн хорхойтон биш байсан ч дуртай хамтлагийнхаа пянзыг тоглуулагчаар сонсох цаанаа л амьд мэдрэмжийг төрүүлнэ. Тиймээс гэрийнхээ интерьерт тааруулан пянз тоглуулагч сонгож, пянзны цуглуулгаар гэрээ чимж болно.

Урлаглаг эсвэл шинжлэх ухаан ч гэр бүл үү гэдгээс шалтгаалан өрөөгөө хөгжмийн зэмсэг, уран зураг, одон орны дуран, эсвэл гараг эрхсээр хүртэл чимэглэж болно. Мөн гэр бүл, өвөө эмээгийнхээ эд хэрэглэл болон дурсамжтай зураг, найз нөхдийнхөө бэлэглэж байсан зүйлсээр гэрийн нэг хэсгийг тохижуулж болох юм.

Дарс, вискины цуглуулгатай бол сууж тухлах боломжтой жижигхэн тек нэг буландаа гаргаж, мини бар байрлуулж гэрээ тохижуулж болно.

Гэр бүлээрээ галын дулаан элчинд сууж, ярилцах нь уур амьсгалыг илүү дотно болгодог билээ. Камин зуухыг гэртээ байршуулан гэр бүлээрээ цугладаг хэсэг болгон тохижуулах боломжтой.

Хэрэв та урлагт хайртай, уран бүтээлийг хүндэлдэг нэгэн бол урлагийн ховор цуглуулгаар гэрээ тохижуулж болно. Дуртай уран бүтээлчийн зургаар гэрээ чимж, гэрийнхээ өнгө аястай зохицуулах нь сэтгэлд хүрэх таашаалыг мэдрүүлнэ. Мөн зөвхөн урлаг бус өөрийн дуртай цуглуулгаар гэрээ тохижуулах боломжтой. Жишээ нь, дуртай кино баатруудынхаа цуглуулга, машины модель болон ховор маркны цуглуулгаа жаазлан гэрээ чимэглэж болно.

Гэрийн номын сан нь энгийн хэр нь тухайн гэр бүлийн соёлыг тодорхойлдог. Тиймээс номын сан болон ховор номын цуглуулгаар гэрээ тохижуулахад олон зүйл шаардлагагүй. Номын санг коридор, тагт болон харанхуй өрөө зэрэг гэрийн зайгаа хэмнэж аль ч хэсэгтээ тохижуулахад үзэмжтэй болдог.

Гэр бүл, найз нөхдөөрөө үзэх боломжтой гэрийн театрыг бүрдүүлбэл таны чөлөөт цагаа өнгөрүүлдэг хамгийн тухтай цэг болно. Гэрийн театртай болоход сайн чанарын өсгөгч, проектор эсвэл том дэлгэц, буйдан мөн попкорн байхад л хангалттай.

Гэрийн саун эсвэл якуззиг байрлуулснаар ажлын алжаалаа тайлж, мөн тайвширч, эрүүл мэнддээ анхаарал хандуулах зэрэг олон давуу талтай.

Та иог, фитнесс, балет аэробик, кросфит зэрэг спортын ямар ч төрлөөр хичээллэдэг байж болно. Гэртээ дуртай спортоороо хүссэн цагтаа хичээллэхийн зэрэгцээ өөрийгөө тодорхойлох орчныг бүрдүүлэхийн тулд өрөөнийхөө нэг талын хананд толь суурилуулж, хэрэгтэй тоног төхөөрөмжөө суурилуулахад л хангалттай.

| Гэрээ тухтай байдлаар тохижуулахад тань туслах 9 санаа |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |