“Оюунлаг ирээдүйн төлөө” уриатай Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтхэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нэртэй 10 ном бүтээж, уншигчдынхаа оюуны санд өргөн барьж байна.
Монголын сэтгүүл зүйн салбарт өмнө нь бие даасан чөлөөт редакц нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй бичлэгийн бүхий л төрлөөр бичсэн бүтээлүүдийг цогцоор нь багтаасан 10 ном буюу 2600 гаруй хуудас бүхий баримт, гэрэл зураг хавсаргасан бүтээлийг нэг дор хэвлүүлж, олон нийтэд хүргэж байгаагүй. Тиймээс энэхүү ЭРГЭЛТИЙН НОМЫН САН цуврал нь нэг редакцаас “төрсөн” бүтээлүүдийн цуврал гэдгээрээ Монголын сэтгүүл зүйн салбарт анхдагч болж байна.
Өнөөдөр нээлтээ хийж буй ЭРГЭЛТИЙН НОМЫН САН цуврал нь Эргэлт.мн мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, Балдорж шагналт Э.Хүрэлбаатарын “Эрлийн үзүүрт”, Балдорж шагналт, Ерөнхий редактор Б.Энхмартын “Дэндүү үнэнч чи минь”, Улс төрийн мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Б.Бадралмаагийн “Бэрсийн нүүдэл”, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Д.Чанцалдуламын “Харгуй”, Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга, сэтгүүлч Б.Цогтбаярын “Цагийн төрх”, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Б.Гүнжидийн “Гэгээ түүсэн хавар”, Соёл, урлагийн мэдээллийн албаны сэтгүүлч Д.Бямбасүрэнгийн “Сул өвс ганхсан намар”, Нэвтрүүлэг, тоймчдын албаны гадаад тойм хариуцсан сэтгүүлч А.Азсайханы “Хязгааргүй”, Гэрэл зурагчин Б.Бат-Эрдэнэ, Т.Баярсайхан, Б.Намсрай, Э.Дашнямын “Ертөнц”, Эргэлт.мн мэдээллийн сайтад ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийн “Бид-Тэд” гэсэн 10 номоос бүрдэж буй юм.
ЭРГЭЛТИЙН НОМЫН САН цувралын тухай Эргэлт.мн мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатар “Сэтгүүл зүйн салбар мэргэжлийн байх тодотголоо аль ч цаг үед алдах учиргүй. Тийм ч учраас манай редакц сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ мэргэжлийн гэж тодотгож болох шилдэг бүтээлүүдээс сорчлон түүвэрлэж, ЭРГЭЛТИЙН НОМЫН САН цуврал бүтээлийн төслийг эхлүүлж байна. Өнөөдөр энэхүү цувралын эхний 10 ном уншигчдын гар дээр хүрч буйд баяртай байна. Энэ бол Монголын сэтгүүл зүйг мэргэжлийн чигээр нь хадгалахад манай редакцын зүгээс оруулж буй хувь нэмэр” хэмээн тодотгосон юм.
Ташрамд дурдахад, Эргэлт.мн мэдээллийн сайт нь 2020 онд Монголын сэтгүүл зүйн шилдгийн шилдэгт олгодог “Балдорж” шагналт анхны редакциар тодорсон бол 2021 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг-2021” наадмаас Шилдэг мэдээллийн сайт шагнал хүртсэн амжилттайгаар Оюунлаг ирээдүйг бүтээхийн төлөө нийгмийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үнэн бодит, тэнцвэртэй мэдээллээр уншигчдыг шуурхай хангах үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажиллаж байна.
Холбоо барих утас: 88010361, 90116821
Новотел зочид буудал, Хүндэтгэлийн танхим, Улаанбаатар хот
| ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН СЭТГҮҮЛЧ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЭРГЭЛТИЙН НОМЫН САН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ЦУВРАЛЫН НЭЭЛТ БОЛЛОО |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |