Ахмад сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээгийн ховорхон нугалаат амьдралынхаа талаар дурсан тэрлэсэн “ЭЭЖ БИДЭН ХОЁР” баримтат нийтлэлийг дэлхийн уншигчдад хүртээл болгохоор таван хэлээр орчуулан хэвлэжээ.
Одоогоос 27 жилийн тэртээ “Засгийн газрын мэдээ” сонинд нийтэлж байсан энэхүү бүтээлийг хуучин монгол бичгээс гадна орос, япон, англи, хятад хэлнээ тус тус хөрвүүлээд байна. Анхны хэвлэлтээсээ хойш Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн судлагдахуун болтлоо олноо үнэлэгдсэн энэхүү бүтээлийг эмхтгэн бэлтгэж, түмэнд дахин түгээх ажлыг ахмад сэтгүүлч, орчуулагч Б.Өвгөнхүү удирдан зохион байгуулсныг нь үйлдвэрлэл, худалдааны “Бимэкс” компанийн захирал Ц.Бат-Өлзий өөрийн санаачилгаар ивээн тэтгэн хэвлүүлжээ. Тухайн бүтээлийг олон хэлнээ хөрвүүлэх нэн хариуцлагатай, амаргүй ажлыг Б.Хулан, Д.Аюуш, Х.Ундрал, П.Одгэрэл нар гардаж, Н.Баярсайхан монгол бичиг рүү хөрвүүлснийг манай нэрт редакторуудын нэг, Ц.Намсрайн нэрэмжит шагналт Я.Сумъяа хянасан байна.
Эх хүмүүний хайр энэрэл, ижийгээ гэх үрийн сэтгэл хийгээд хуучин цагийн ахуй амьдралыг яруу тансаг, уран тодоор дүрслэн харуулсан тус бүтээлийг Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат ажилтан Ц.Балхаажав уйгуржин монголоор гараар таталсныг шинэхэн номд багтаасан нь бас нэгэн онцлууштай зүйл болжээ.
“ҮХЭЛ ЭЭЖИЙГ НЬ АВАХ ГЭЖ ЯАРДАГ. ҮР НЬ ҮХЛЭЭС ӨРСӨЖ ЭЭЖИЙГЭЭ ЖАРГААХ ГЭЖ ЯАРДАГ. ӨНӨӨДӨР ЖАРГААЖ ЧАДВАЛ ҮР НЬ ӨРСӨНӨ. МАРГААШ ЖАРГААНА ГЭВЭЛ ҮХЭЛ НЬ ӨРСӨНӨ” хэмээн өгүүлэх ахмад сэтгүүлч Х.Цэвлээгийн 70 жилийн тэртээ мөнх бусын орныг зорьсон ижийдээ оюуны суварга болгон сүндэрлүүлсэн тус номыг 1000 хувь хэвлэсэн байна.
| Нэрт сэтгүүлч Х.Цэвлээгийн “ЭЭЖ БИДЭН ХОЁР” нийтлэл таван хэлээр ном болон хэвлэгдлээ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |