Эргэлт.мн сайт Жангар редакцтай хамтран “Үлгэрийн цаг” буланг толилуулж байна.
Дэгжин ламыг чадсан нь
Баадай худаг дээр очин цай чанаж, усаар толгойгоо угаан сэрүүцэн байтал нэг дэгжин лам салхинд гарч зугаацах замдаа Баадайг хараад сонин юм яриулахаар дэргэд нь очиж гэнэ. Тэр лам шив шинэхэн шанам малгайгаа өмсөж, шилэн саравчаа зүүгээд, үнэт болор эрихээ барин их л хээнцэр хувцасласан байв.
Тэр лам Баадайг хараад: - За Баадай чи хүн их чаддаг хүн гэнэ билээ. Намайг нэг чадаад орхи! гэж гэнэ. Тэгэхээр нь Баадай толгой руугаа нэг шанага ус цутгаад ийн хэлжээ. - Иш ламтан минь, тантай тэгэх нь байтугай цаана чинь тэнгэрт түймэр асаад аргаа ядахдаа толгойгоо норгож сууна! Харахгүй юу та! Тэр дээр...! гээд тэнгэр өөд заасанд лам: - Аль вэ, тэр чинь? гээд дээшээ хартал шив шинэхэн шанам малгай нь худаг руу уначхаж гэнэ. Лам “хайран малгай” гээд худаг руу тонгойтол шилэн саравч нь чулуун дээр унаад хагарчихжээ. Лам сандрахдаа “Энэ ороолонгоос боллоо” гээд болор эрихээрээ Баадайг ороолгоод автал эрих нь хөврөөд сайрын чулуугаар нэг тарж гэнэ. Тэгэхлээр нь Баадай ийн хэлжээ. - Эрхэм ламтан, танд одоо болох сон болов уу? гэсэнд лам: - Муухай чадагдлаа даа. Чамайг уу! гэсээр гаслан явж гэнэ.
“365 үдэш” номоос.
Монсудар хэвлэлийн компани, Жангар редакц хамтран хүүхэд багачуудад зориулж гаргасан “365 үдэш” үлгэрийн номоос үлгэрийн цаг буландаа нийтлэж байна.
“365 үдэш” үлгэрийн номонд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж, хялбаршуулж, хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай богино үлгэрүүдийг нэгтгэсэн билээ.
Монгол ардын үлгэрүүдэд хүүхдийн сонсож байгаагүй үгс олон байдаг тул үгийн утгыг тайлбарлан ярилцсанаар хүүхдийн үгсийн сан арвижиж, эх хэлний мэдлэг нэмэгддэг. Уг номонд хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх оньсого, шинээр зохиосон дуу, шүлгээс түүвэрлэн оруулсан бөгөөд хүүхэдтэйгээ оньсого таалцаж, шинэ дуу, шүлгээс хамтдаа уншиж, суралцах боломжтой.
| ҮЛГЭРИЙН ЦАГ: Дэгжин ламыг чадсан нь |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |