Өнгөрсөн хоёрдугаар сард бид “Тал нутгийн мөсөн шоу” тоглолтоор Япон Улсын тамирчдын ур чадвар, уран тансаг хөдөлгөөнийг биширч байлаа. Тэгвэл энэ удаад Оросын Холбооны Улсын олимп, дэлхийн медальтай уран гулгагчдын “Уран гулгалтын одод Монголд” шоу тоглолдох сургаар “Мөсөн Өргөө”-г зорилоо.
Амралтын өдөр тул замын түгжрэл бага, нар ээсэн дулаахан өдөр байлаа. “Мөсөн өргөө”-гийн үүдээр орж ирэхэд зохион байгуулалт сайтай, олон улсын стандартад нийцсэн тоглолт зохион байгуулагдаж байгаа нь илт мэдэгдэж байв. Хэд хэдэн хэсэгт хамгаалалт гаргаж, угтагч ажилчид зочдыг соёлтойгоор хүлээн авна. Өдрийн 15:00 цагт тоглолт эхлэх болж, үзэгчид суудлаа эзэллээ. Үнэхээр л ийм мөсөн өргөө, шоу тоглолт монголчуудад дутагдаж байсан аятай үзэгчид догдлол дүүрэн байв.
Удалгүй ёслолын ая эгшиглэж, Монгол Улсын тамирчин Отгонбаатарын Мишээл тоглолтыг нээж, өөрийн үзүүлбэрийг үзүүллээ. Монгол тамирчнаа үзэгчид нижигнэсэн алга ташилтаар хүлээн авлаа. Түүний дараа бүх тамирчдын хамтарсан үзүүлбэр толилуулагдав. Тив, дэлхийн уран гулгалтын оддыг нэг дор харна гэдэг уран гулгалт сонирхогчдод ховор завшаан байсан биз ээ. Ганцаарчилсан болон хосын үзүүлбэрүүд эхэлж, Елизавета Туктамышева, Аделия Петросян, Софья Акатьева, Евгений Семененко, Дмитрий Алиев нар шилдэг үзүүлбэрээ “Мөсөн Өргөө”-д амилуулав.
Өнөөдрийн голлох үзүүлбэр Камила Валерьевна Валиевгын олимпын наадамд үзүүлсэн үзүүлбэр байлаа. Энд цугласан үзэгчдийнх дийлэнх нь түүнийг л үзэх гэж ирсэн гэдэгтэй итгэлтэй байна. Тэрбээр 17 насандаа баймгүй их авьяастай, дэлхийг гайхшируулсан Татар охин юм. Камиланасанд хүрэгчдийн төрөлд гурван эргэлтийг дөрвөн давталттай хийсэн дэлхийн анхны тамирчин билээ. Мөн 2022 оны олимпын аварга,
Тэрбээр “Манай зочид буудал хотын төвтэй ойрхон байсан учраас Сүхбаатарын талбайгаар хэсэгхэн зугаалах боломж гарсан. Анх удаа Монголд ирлээ. Одоогоор их зүйл харж чадаагүй байгаа ч гэсэн тайван сайхан сэтгэгдэлтэй байна. Магадгүй энд байх хугацаандаа илүү олон зүйлийг харах байх. Ирээдүйд дахиж Монголд ирэх байх гэж найдаж байна” гэсэн билээ. Харин Монголын үзэгчид цахим сүлжээнд түүний талаар эерэг сэтгэгдэл бичиж, тоглолтын үеэр ч тасралтгүй алга ташиж байлаа.
Эргэлт, хөдөлгөөн бүр нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байв. Түүний үзүүлбэрийн тал хэсэгт ая тасарсан ч тэр үзүүлбэрээ төгс гүйцэтгэлээ. Мөсөн талбайгаас нүд салгаж чадахгүй зогсох зуур тав орчим настай бяцхан охин инээмсэглэн хажууд бүжиглэж байлаа. Магадгүй түүний эл үзүүлбэр Монголд мянган мянган ирээдүйн Камила “төрөх” эхлэлийг тавьсан байх.
Тоглолтын 20 минут завсарлах зуур уран гулгалтыг гайхан бишрэгчид түр амсхийгээд авах нь тэр. Хүүхэд багачууд хөөсөн чихэрт, томчууд кофе, попкорнд дугаарлаж харагдана. Мөн тамирчдад бэлэглэх чихмэл тоглоомыг олон хүн худалдан авч байлаа. Үзүүлбэрийн дараа мөсөн талбай руу чихмэл шидэх уран гулгалтын нэг соёл билээ. Цэгцтэй, соёлтой оролцох үзэгчдийг хараад эрхгүй баярлаж байв. Завсарлагаан дуусаж тоглолт эхлэхэд үзэгчид эргэн суудлаа эзэллээ. Тамирчдад ээлжлэн талбайн дээр гайхамшгийг амилуулсаар“Уран гулгалтын одод Монголд” шоу тоглолт хөшгөө хаасан юм.
Энэ бүхнийг эх орондоо үзээд суух гайхалтай байлаа. Бага насандаа зурагтаар л үздэг байсан уран гулгалтыг яг дэргэдээс нь харж, нүдээр үзэхээр үнэхээр тансаг мэдрэмж байв. Баярлалаа, “Stepp Arena”. Монголын тамирчид дэлхийд цойлох өдөр мөдхөн биз ээ.
.jpg)
| УРАН ГУЛГАЛТЫН ГАЙХАМШИГ МОНГОЛД АМИЛЛАА |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |