Дэлхий дахинд авьяас нь эрт тодорсон хүүхэд олон бий. Харин хүүхэд ахуйгаасаа өөрсдийн авьяасаар тодорч, олны дундаас гоц амжилт гаргасан хүүхдүүд цөөн билээ. Бид уран зураг, сонгодог урлаг, уран зохиолын салбарт багаасаа амжилтад хүрсэн зургаан уран бүтээлчийг онцолж байна.
Есөн настайгаасаа “Бяцхан Моне” хэмээн алдаршсан Кирон Уильяамсон 24 цуврал зургаа 250 мянган еврогоор зарж, багаасаа авьяас нь тодорсон билээ. Тэрбээр 2008 онд гэр бүлийн аяллаар явж байхдаа эцэг, эхдээ өнгөтөөр динозавр зурж өгснөөр авьяас нь тодорчээ. Кирон Уильяамсон дөнгөж есөн настайдаа онлайн үзэсгэлэнгийн үеэр 15 минутын дотор бүх зургаа зарж байв. 2010 онд болсон хоёр дахь үзэсгэлэнд бүх бүтээлээ гучин минутын дотор зарж, ахин шуугиан тарьж байжээ. Өдгөө тэрбээр 18 настай агаад өөрийн авьяасаар саятан болжээ.


Душан Кртолица нь хоёр настайгаасаа зурж эхэлсэн ба найман настайдаа өөрийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан авьяастан билээ. Амьтад, онгон байгалийг харандаагаар өөрийн хэв маягаар зурж эхэлсэн тэрбээр гайхамшигт ой санамжтай ба 65 зүйлийн уутат амьтныг цээжээр нэрлэж чаддаг. 16 нас хүрэхдээ тэрбээр бие даасан зургаан үзэсгэлэн гаргасан байжээ.


Англи, Тайвань гаралтай төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Кит Армстронг нь арван настайдаа ая зохиож байжээ. Тэрбээр таван настайдаа хөгжимгүйгээр, өөрөө дууны нот уншиж сурсан байна. Есөн настайдаа Ютагийн их сургуульд математик, физик, биологи, хөгжмийн урлагаар суралцаж байв. Кит Армстронгийн өсгөдөг тахианууд нь түүнд урам зориг өгдөг хэмээн ярьж суусан тэрбээр тэдэндээ зориулж“Chicken Sonata” хэмээх анхны аязаа зохиож байжээ.

Эмили Бирийг хоёр настай байхад нь түүний хөгжмийн авьяасыг эмээ нь анзаарч төгөлдөр хуур зааж өгчээ. Тэрбээр дөрвөн настайдаа “Болор мөс” хэмээх анхны сонатаа зохиож, дараа жил нь Чикагогийн хөгжмийн институтид суралцаж байв. “Хал Леонард” компани дөрвөн настайгаас нь хойш бүхий л цомгийг нь бичиж өгч, ивээн тэтгэжээ. Таван настайдаа “Равинья” хөгжмийн наадамд өөрийн аязыг эгшиглүүлснээр тус тайзан дээр гарсан хамгийн залуу уран бүтээлч болж байв. Зургаан настайдаа Америкийн хөгжмийн зохиолчдын нийгэмлэгийн “Шилдэг залуу хөгжмийн зохиолч” шагналыг хүртжээ.

Алек Гревен есөн настайдаа өөрийн бичсэн номоороо “Нью Йорк Таймс” сэтгүүлийн бэстселлер зохиолч болж байсан юм. Түүний “Охидтой хэрхэн ярилцах вэ” хэмээх анхны номоо бичсэний дараа “Аавтайгаа хэрхэн ярилцах вэ”, “Ээжтэйгээ хэрхэн ярилцах вэ”, “Сантатай хэрхэн ярилцах вэ” зэрэг цуврал хэвлэгдсэн билээ. Тэрбээр өөрийн үеийн хөвгүүн охидтой хэрхэн харилцаж буйг анзааран “Хөвгүүд, охидтой “аймшигтай” харьцдагыг анзааран тэдэнд туслах зорилгоор уг номыг бичсэн гэж хэлж байжээ.

1752 онд төрсөн Английн зохиолч, яруу найрагч Томас Чаттертон 17 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэрбээр энэ ахархан хугацаанд өөрийн авьяас чадвараа олонд таниулж чадсан билээ. Мөрөөдөмтгий, ганцаардмал хэдий ч онцгой зан авиртай хүү байсан аж. Өдөржин гэртээ ганцаар өнжихдөө зөвхөн зохиол бичиж байсан агаад шүлэг, захидал, егөөтэй зохиол, бүтээлүүдээ 12 насандаа хэвлүүлж байв.

| Дэлхийн гоц авьяастай хүүхдүүд |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |