Цахим сүлжээнд хоол хийж буй бичлэгээрээ олны хайрыг татаад байгаа “Том эгч” буюу О.Сайнсанаатай ярилцлаа.
-Сайн уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг О.Сайнсанаа гэдэг 1в ангид сурдаг. Манай аавыг Одгэрэл гэдэг. Манай ээжийг Булган гэдэг.
-Хоол хийхийг чамд хэн зааж өгсөн бэ?
-Анх аав ээж хоёр аарц чанахыг зааж өгч байлаа. Таван настай байхдаа шпагетти хийж сурсан. Би хоол хийж идээд, оноо өгөх дуртай. Ээж хоол хийдэг гадаад охины бичлэг үздэг. Түүнийг нь би ээжтэйгээ үргэлж хамт үздэг байлаа. Тэгээд бид хоёр “Бичлэг хийж эхлэх үү” гэж ярилцаад бичлэг хийж эхэлсэн.
-Чамайг сошиалын үзэгчид “Том эгч” гэдэг нэрээр таньдаг шүү дээ. Яагаад өөрийнхөө хаягийг “Том эгч” гэж нэрлэсэн бэ?
-Би айлын том хүүхэд. Тэгээд ээж маань миний пэйжийг “Том эгч” гэж нэрлэсэн.
- Ямар хоол хийх дуртай вэ?
-Дуртай хоол шпагетти, цуйван. Харин ээж минь гэдсээр хийсэн буузанд дуртай.
-Хоол хийж эхлэхэд чамд хэцүү байсан уу?
-Би хутга барихдаа муу болохоор гараа гэмтээж байсан. Тэр нь жаахан хэцүү санагдаж байсан. Намайг дагаж хоол хийж байгаа хүүхдүүдээ “Хутгатай болгоомжтой харьцаарай. Гар хуруугаа гэмтээх вий” гэж анхааруулж, захиж хэлмээр байна.
-Ямар хоол хийж сурахыг хүсэж байгаа вэ?
-Удахгүй миний долоон насны төрсөн өдөр болно. Төрсөн өдрийнхөө бялуугаа өөрөө хийж сурмаар байгаа.

-Нэгдүгээр ангийн сурагч шүү дээ. Хичээл нь хэр байна?
-Цэцэрлэг амархан байсан байна лээ. Гэртээ очоод даалгавар байхгүй. Зурагт үзээд, дүүтэйгээ тоглодог байсан. Хичээл удахгүй гоё болчихно л доо. Гэхдээ цэцэрлэг сургуулиас илүү амар байж гэж бодогдоод байдаг.
-Хичээлийнхэн юу хэцүү байна вэ?
-Өглөө эрт босно. Хичээлээсээ тараад даалгавраа хийнэ. Аав минь математик, харин ээж монгол хэлний хичээлийг зааж өгдөг. Би хэтэрхий олон хичээл хийхээр ядраад байдаг. Хоёр хичээл хийгээд амраад дараагийн хичээлээ хийдэг.
-Чиний мөрөөдөл юу вэ?
- Чами шиг бичлэг хийдэг хүн болмоор санагддаг. Амттай хоол хийж, олон үзэгчтэй болох мөрөөдөлтэй.
-Баярлалаа.
Х.Анаргүл
| ЗУРГААН НАСТАЙ "ТОГООЧ" О. САЙНСАНАА: Би амттай хоол хийж, олон үзэгчтэй болох мөрөөдөлтэй |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |