-Сайн байна уу, яг л анимийн дүр шиг хөөрхөн харагдаж байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Энэ ярилцлагыг уншиж буй хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Батхишигийн Энэрэл гэдэг. Загвар болон гар урлал, косплей сонирхогч. Косплей хийдэг хүмүүс Нэнэ нэрээр минь илүү мэдэх байх.
-Хэзээнээс косплей сонирхож эхэлсэн бэ?
-Дунд ангидаа анх анимэ үзэж эхэлсэн. Тэгээд яриаг нь хадмал орчуулгагүй ойлгохын тулд япон хэл бие даан сурч эхэлсэн юм. Суралцах явцдаа анимэн дүрдээ хувирдаг косплей гэж зүйл байдгийг мэдсэн.
Тэгээд гэр бүлдээ “Хийж үзмээр байна” гэхэд “Ахлах ангид ороод хийж болно” гэсэн. Ахлах ангидаа технологийн хичээл дээрээ самбарын алчуур оёж үзээд, үүнийгээ хөгжүүлж, илүү олон зүйл оёж сурахыг хүссэн. Тэгээд багшдаа “Надад оёдол заагаад өгөөч” гэхэд оёдлын онолын хичээлийн номууд өгсөн. Схемээ ойлгож, онолын мэдлэгтэй болтол оёдлын машинд огт ойртуулахгүй байсан. Тэгээд дуртай зүйлээ хийхийн тулд бүх зүйлээ бие даан судалсан даа. Үүнээс хойш бага багаар оёж сурч, дуртай анимийн дүрийн хувцсаа оёж эхэлсэн. Халаасны мөнгөө цуглуулж байгаад л косплей хийх материалаа авдаг байлаа.
-Таныг косплей хийж эхлэхэд, Монголд энэ төрлийн урлаг төдийлөн хөгжөөгүй байсан болов уу. Тэр үед гэр бүл, ойр дотнын хүмүүс нь ойлгож, дэмжиж байв уу?
-Ямар материалаар хийдэг вэ?
-Гутал, углаашны ул хийдэг материалыг зөөлрүүлж, хэлбэрт оруулж, жижиг хэрэглэлээ хийдэг. Хувцсаа бол тохирох өнгийн материалуудыг нь бүс барааны дэлгүүрээс хайж олдог доо. Яг тохирсон өнгийн давуу олдохгүй бол хүнсний будаг ашиглан өнгөнд оруулна.
-Энгийн хүний нүдээр косплей хийх нь амархан харагддаг. Нүүрээ будаад, хиймэл үс зүүгээд л болчихдог юм шиг санадаг шүү дээ. Нэг косплей бүтээхэд хэд хоног шаардагддаг вэ?
-Эхлээд дүрээ судалж, загвараа зурна. Тайван хийвэл 30 хоног, яаралтай бол долоо хоногт хийнэ.
-Дүрүүдээ хэрхэн сонгодог вэ?
-Анимэ үзэж байгаад “Энэ дүр надад зохиж магадгүй юм байна” гэж бодсоноо сонгодог. Тэгээд өмнө нь энэ дүрийг өөр хүн хийж байсан эсэхийг судална. Ер нь хийхээс илүү судлахад цаг ордог.
-Чиний хувьд косплей хийхэд юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ?
-Хэдий хайртай дүр маань байсан ч миний царай, бие галбир, өндөрт тохирохгүй байх үе бий. Хамгийн гол нь өөртөө тохирох дүрээ олох байдаг. Өөртөө тохирохгүй дүр болон секси хувцаслалтай дүр бүтээдэггүй.
-Анх хийж эхлэхэд оёж чадахгүй байх, хэцүү зүйл хэр тулгарч байв?
-Бараг анхны косплей минь санагдаж байна. Хичээгээд, хамаг чадлаараа оёсон. Тэгээд өмссөн чинь надад таараагүй. Суналттай материалаар хийх байсан юм билээ. Одоо ч хувцасны шүүгээнд минь өлгөөтэй байдаг.
-Косплей хийж эхэлснээр амьдралд тань ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Хүрээллээ тэлж, эерэг найзуудтай болсондоо баяртай байдаг. Мөн нүүр будалт хийж, загвар гаргаж сурсан. Бас жүжиглэх чадвараа хөгжүүлсэн, дүрдээ орохын тулд жүжиглэх шаардлагатай болдог. Өөр мэргэжилтэй болсон ч эдгээр чадвар амьдралд минь хэрэг болно.
-Ярилцлагын төгсгөлд косплей сонирхож эхэлж байгаа дүү нартаа хандаж зөвлөгөө өгөөч?
-Намайг анх эхэлж байхад хүмүүс косплейг этгээд зүйл гэж хардаг байсан. Энэ талаар хүмүүсийн мэдлэг хомс байсан. Одоо харин бүх зүйл хөгжиж, сайхан болсон. Тиймээс би дүү нартаа “Хүсэж байвал хий” гэж хэлмээр байна. Гэхдээ цаг хугацаа их орохоос гадна санхүү шаарддаг шүү. Хэрэв надаас асуух зүйл байвал бүх сэтгэлээрээ туслах болно. Амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
 (7)(8).jpg)
| Б.ЭНЭРЭЛ: ХАЛААСНЫ МӨНГӨӨ ЦУГЛУУЛЖ БАЙГААД Л КОСПЛЕЙ ХИЙХ МАТЕРИАЛАА АВДАГ БАЙЛАА |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |