Чи хайр юм өө
Чамгүй өдөр бүр дэндүү харанхуй юм
Дэндүү чамин юм, дэндүү тансаг юм
Эрх нь дэндсэн гүнжийн харц нь эрхэм юм... гэх дуугаараа олны танил болсон. “GeorgeTown” хамтлагийн ахлагч Ц.Мандуултай ярилцлаа.
-Өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Цэцгээгийн Мандуул гэдэг. 2021 онд “Мон-Алтиус” сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Одоогоор хувиараа бизнес эрхэлж, уран бүтээлээ хийж байна.
-Танай хамтлаг хэдэн онд байгуулагдсан бэ. Хамтлагийн нэр содон санагдлаа, нэр бүтсэн түүхээсээ хуваалцаач?
-Хүүхэд байхдаа “Яргуй” наадамд дуу, хөгжим сонирхдог найзуудаараа нийлж оролцдог байлаа. Тэгж явсаар 2018 онд хамтлаг байгуулахаар шийдэж, уран бүтээлээ хийж байлаа. Нэрийн сонголтын хувьд гишүүд маань ярилцаж байгаад л өгсөн, гүнзгий утга санаа байхгүй.
-Хамгийн анхны уран бүтээлээ хийж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Манай хамтлагийн хамгийн анхны уран бүтээл “Андын дурсамж” гэх нэртэйгээр цацагдаж байсан. Энэ дуугаа бид таван гишүүнтэй байх даа дуулж байлаа. Анхны уран бүтээл болоод ч тэр үү, хааяа сонсоход сайхан байдаг. Харин хамгийн анх youtube суваг дээрээ “Түүндээ” дуугаа байршуулж байсан. Энэ дуугаа олон нийтэд цацахад, яагаад ч юм сэтгэл хөдөлж, догдлоогүй. Учир нь дөнгөж гарч ирж буй хамтлагийн анхны дуу болохоор хүмүүс сонирхохгүй байх даа гэсэн бодол төрж байлаа.
-Дууныхаа үгийг өөрсдөө бичдэг гэж байх. Танай хамтлагийн хэн нь дууныхаа үгийг ихэвчлэн зохиодог вэ?
-Манай хамтлагийн бүх гишүүд дууныхаа үгийг зохиодог. Өөрсдийнхөө дуулах хэсгийн үгээ бичиж байгаад, санал солилцоод дуу маань бүтдэг дээ.
-Тайзан дээр дуулж байхдаа ямар мэдрэм авдаг вэ?
-Мэдээж энэ мэдрэмж бол уран бүтээлч хүний хамгийн сайхан мэдрэмж нь байх. Тайзнаас буумааргүй, манай хамтлагийн дууг даган дуулж буй сонсогчдоо хараад сэтгэл маш их хөдөлж, цаашаа тэмүүлэх, илүү чанартай уран бүтээл хийх эрч хүч авдаг.
-“Хайр юм өө” дуу тань цахим сүлжээнд өндөр хандалттай байдаг. Энэ дуу хэрхэн бүтэж байсан бэ?
-Хамтлагаараа уулзаад, төрөл бүрийн beat сонсож байхад “Чи хайр юм өө” гээд л аманд ороод ирсэн. Тэгээд манайхан ярилцаж байгаад, дуу хийхээр тохиролцсон. Санаандгүй байдлаас бүтсэн уран бүтээл юм.
-Танай хамтлаг аль продакшнтай хамтарч ажилладаг вэ?
-Бид уран бүтээлээ найз нөхдийн хүрээндээ л хийдэг байсан. Одоо манай хамтлагийн дуучин байсан Б.Энхбаяр найз маань манай дуунууд дээр ажиллаж байгаа. Санаа нийлсэн хамт олонтой болсон болохоор, цаашдаа илүү сайн уран бүтээлүүд бүтээхийн төлөө бүхнээ зориулаад явж байна даа.
-Жил ирэх тусам шинээр олон уран бүтээлч төрөн гарсаар байна. Танай хамтлаг тэднээс юугаараа онцгойрохыг хүсдэг вэ?
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
| Ц.Мандуул: Хүний сэтгэлийн торгон мэдрэмжийг хөндсөн дуу хийхийг зорьдог |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |