Баяржавхлан: Бид дахиад цэцэрлэгтээ ирэхгүй юм уу. Та хөөрхөн болОхоор би таныг санах байх даа
Багш: Тийм ээ, дахиад цэцэрлэгтээ ирэхгүй шүү дээ, одоо яана аа
Баяржавхлан: Та гэртэй юм уу
Багш: Гэртэй байлгүй яах вэ
Баяржавхлан: Танайх хаана байдаг юм бэ
Багш: Сүхбаатарын талбайг мэдэх үү, тэрний хажууд
Баяржавхлан: Хөдөө юм уу
Багш: Үгүй ээ, хотын төвд байдаг юм. Чи манайд ирэх юм уу
Баяржавхлан: Би машинтай очно оо. Эглэе гэж манай аавын машин байдаг юм.
Энэ бол “Монгол HD” телевизийн “Таван настнуудын нууцлаг ертөнц” цуврал нэвтрүүлгийн бяцхан оролцогчдын нэг А.Баяржавхлан, түүний багш хоёрын хооронд өрнөсөн аминчхан яриа. Тэдний эл яриа цахим орчинд түгэж, мянга мянган үзэгчийн хайрыг татсан.
Хорвоогийн бүхий л зүйлстэй өөрийнхөөрөө танилцаж яваа түүний бусадтай нээлттэй ярих яриа, заримдаа том хүн шиг нухацтай, хааяа дүрсгүй ч гэмээр үйлдэл, гэнэн цагаахан инээмсэглэл, охидод халамжтай, аливаад сэргэлэн зан бүхэн нь үзэгчдийг бүтэн улирал дэлгэцний өмнө уяатай байлгаж, өөрийнхөө нууцлаг ертөнцөөр аялуулсан билээ. Өнөөдөр түүний хорвоод мэндэлсэн баярт өдөр тохиож байна. Нэг нас нэмсэн А.Баяржавхлан энэ намар “Таван настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлгийн үргэлжлэл буюу “Зургаан настнуудын нууцлаг ертөнц” нэвтрүүлгээрээ мөн л үзэгчдийн хайрыг булааж буй юм.
Эгчийн хайртай дүү, аав ээжийн амин үр, эмээ өвөөгийн бахархалт хүү А.Баяржавхланд Ergelt.mn сайтын ах эгч нараас нь, басхүү мянга, мянган үзэгчийнх нь өмнөөс төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэе.
.jpg)

| ТӨРСӨН ӨДӨР: Нууцлаг ертөнцөөрөө аялуулж байгаа А.Баяржавхланд төрсөн өдрийн мэнд хүргэе |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |