Намрын модод "бөмбөр" болсон энэ үед бид дотуур шинэлэг зүйлийг мөрөөсөх нь элбэг. Навч, мод, нар гээд бүгд өнгө хувирч байгаа энэ өдрүүдэд салхийг жинхэнээсээ нэг амсаж үзэх хүсэл төрнө. Ийм цагийн эхэнд Эргэлт.мн мэдээллийн сайт яруу найргийн шинэ салхи үүтгэж байна.

Түүнийг Хүрэлхүүгийн Болортуяа гэдэг. Тэрбээр "ЭСВЭЛ" хэмээх чөлөөт сэтгэлгээний бүтээл хэвлүүлсэн билээ. Ийм өвөрмөц нэртэй ном манай утга зохиолд өмнө мэндлээгүй болов уу. Мэндлээгүй үедээ л сэхээ орсон мэт түүнийх шиг чөлөөт сэтгэлгээт бүтээл бид цөөхөн унших биз ээ. Мөн Х.Болортуяа нь чөлөөт бөхийн тамирчин бөгөөд олимпын тэнгэрт эх орныхоо тугийг мандуулахаар Токиог зорьсон.


Яруу найрагч Төмөртогоогийн Бямбасүрэн. Гэнэт л цойлон гарч ирсэн түүний шүлгүүд дээд үеийнхээ зарим шүлэгчид хүртэл яруу найргийн тухай ойлгосон ойлголтоо эргэн харахад хүргэсэн мэт санагдана. Олон үг нурших хэрэггүй байх. Харин та “Түүний номыг л олж уншъя” гэж яг одооноос дунших нь зүйтэй.
***
Би дандаа л дуугаа хураасан хүн шиг шүлэг бичье гэж боддог сон
Дуугаа хураасан төрх дур булаам, урууландаа зуусан тамхи хүсэм, халаасандаа нуусан гар атгам...
Хамгийн сайхан нь үг хэлэлгүй хань болж болом...
Би даанч дуугүйд нэвтэрч сураагүй л явна
Ердөө ганц л удаа, голын эрэгт
Есдүгээр сарын агаарт шидэгдэх навчийг харж билээ
Олзоороо тоглох муур адил салхи навчийг сэгсчин хийсгэж
Орчлонгоос тасарсан амиар наадаж байх шиг харагдсан сан
Аясхан гол өлмийд нь бидэртэхэд
Усны гүнээс ус өөрөө цойлон гарч ирээд навчийг тэврэн авахыг надаас илүү хүсэж байх шиг санагдахад
Агшин зуур сэтгэлд минь анир чимээгүй болсон сон

Ирээдүйд нь итгэ гэж бүх хүн хэлдэггүй ч бүгд хүүхэд байсан. Ирээдүйн тухай бодох, мөрөөдөх сайхан ч, ярих нь тааламжгүй. Зөн совин зөрөх аваас өдрийг шөнө, шөнийг өдөр гэж сэтгэх нь зүйтэй. Сайхан бүхний эхэнд түүнд амжилт хүсье. Хөдөөгийн эгэл суурингийн сурагч түүнийг Баянмөнхийн Мөнхчимэг гэдэг.
Намар ирэх нь дээ
Навчис унах нь дээ
Чамайг санах нь дээ
Нүүдлийн шувууд буцах нь дээ
Нүднээс минь гуниг урсах нь дээ
Чамайг үгүйлэх нь дээ
Навчисын дээгүүр хамт гүйхсэн дээ
Намрыг хамт үдэхсэн дээ
Чамтай хамт нисэхсэн дээ
| ШИНЭ САЛХИ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |