“Номын жор клуб”-ээс зохион байгуулж буй “Аварга уншигч” тэмцээний оролцогч, номны амтанд шимтэн дурласан уншигч хүүхдүүдийн төлөөлөл Д.Отгонзултай ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна. Намайг Даваанямын Отгонзул гэдэг, би 17 настай. Монгол III сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Миний хувьд номны амтанд шимтэн дурласан, номонд хайртай жирийн нэгэн охин байна.
-Аварга уншигч тэмцээний талаар яриач?
-“Аварга уншигч 2020” тэмцээн нь миний хувьд хүмүүсийг ном уншихыг уриалж байгаа зөв уралдаан. Зохион байгуулж байгаа “Номын жор клуб”-ын “The book cafe Mongolia” бүлгэмийн үүсгэн байгуулагч, санаачлагч нартаа маш их баярлаж байгаагаа хэлье. Тэмцээнд оролцохдоо нэг жилийн дотор 50 ном уншаад, номын тэмдэглэл бичиж, уралдаанд орно. Бүртгүүлэхдээ гэрийнхээ номын сангийн зураг болон номонд дурласан түүхээ монгол бичгээр бичин “The book cafe Mongolia” нүүр ном хуудаст нийтэлдэг нь уншигчийг шинэ зүйлд мөн сорьж, сургаж байгаагаараа ач холбогдолтой. Ингэж бүртгүүлсэний дараа номоо уншаад л, тэмдэглэлээ хөтлөөд л явж байтал жилийн дараа гэхэд 50 номын эзэн болж, аварга уншигч гэсэн тэмдгээр энгэрээ мялаалгах юм.
-Номыг мэдээж тоолж уншихгүй нь лавтай. Ойролцоогоор хэчнээн ном уншаад байна вэ?
-Ном уншдаг хүнд тоо биш, чанар чухал байдаг. Аварга уншигч тэмцээнд оролцоод одоогоор 20 ном уншсан байна. Түүнээс өмнө уншсан ном олон бий. Бичиг, үсэг сурснаас хойш үлгэрийн номноос эхлээд надад ойр харагдсан ном болгоныг уншсан гэхэд болно.
-Ном унших цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?
-Зун бол зургаан цагт ихэвчлэн босож ном уншдаг. Онцгой дэглэмийн үеэр ажил хийсэн. Ажлынхаа зав чөлөөгөөр аль болох ном уншихыгхичээсэн. Чөлөөт цагаараа болон нийтийн тээвэрт түгжирч явахдаа цаг дэмий үрэлгүй уншихыг хичээдэг.
-Ном унших нь таны зуршил болсон байх. Уншихын хажуугаар хийдэг дуртай зүйл бий юү?
-Бужо хөтөлж, номын тэмдэглэлээ цаасан дээр буулгах, морин хуур тоглож, хөгжим сонсох дуртай.
-Номонд ингэж их дурлах шалтгаан тань юу байсан бэ?
-Ганцаараа байх үед надад хань болж, хамгийн гайхалтай мэдрэмжүүдийг мэдрүүлж, намайг олон газарт аваачиж, олон хүнтэй учруулсан нь номонд дурлах шалтгаан болсон байх. Гол нь өөрт тохирсон номоо олох нь чухал.
-Үеийн хүүхэд, багачуудад юу уриалмаар байна.
-Чөлөөт цагаараа утас биш, ном барьж аваад цахим ертөнцөөр бус гайхалтай төсөөллийн диваажингаар зочилж байгаарай гэж уриалмаар байна. Хамгийн дуртай мөн хүүхэд, залуучуудад хэрэгтэй таван ном нэрлээч?
1. “Монголын нууц товчоо”
2. “Гайхамшиг” Р.Ж.Паласио
3. “Хэйди охин” Спайра
4. “Бүү саад бол” Жедедайя Била
5. Номын дэлгүүр ороод таалагдсан номоо авч уншаарай гэж зөвлөе.
| Д.Отгонзул: Гол нь өөрт тохирсон номоо олж унших нь чухал |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |