-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Дрон кодчиллын дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр сайхан санагдсан. Олон улсын хүүхдүүдтэй өрсөлдсөн учраас өөрийгөө медаль авна гэдэгтээ итгээгүй, гэтэл бүр аварга нь болчихсондоо үнэхээр их баярласан. Тайзан дээр гарч медалиа авахдаа л үнэхээр аварга болсон гэдэгтээ итгэсэн дээ. Тайзан дээр байхдаа гэр бүл, багш нараа бодсон.
-Онгоцны буудал дээр эмээ нь тосоход их баярласан уу?
-Эмээ маань намайг хүлээж байгааг мэдээгүй ээ. Тиймээс эмээгээ хараад өөрийн эрхгүй л нулимс асгараад байсан. Эх орныхоо нэрийг гаргасан амжилт гаргаад ирэхдээ хайртай хүмүүсээрээ тосуулах сайхан юм билээ. Тэр өдрийн дурсамжийг хэзээ ч мартахгүй байх.
-Хэзээнээс дроны код бичиж сурсан бэ, сургалтдаа анх хэрхэн хамрагдаж байв?
-Жилийн өмнөөс сургалтдаа хамрагдаж эхэлсэн. Ээж маань анх сургалтын талаар мэдээлэл өгч, санал болгосон юм. Дроны код бичнэ гэхээр сонирхолтой санагдсан учраас сургалтдаа бүртгүүлсэн.
-Сургалтад хамрагдаж эхэлсний дараа чиний сонирхлыг хамгийн их татсан зүйл нь юу байсан бэ?
-Бүгд л сонирхолтой. Дроны кодчилол нь тухайн дроныг хаанаас нисээд хаана буух, тухайн замыг хэр урт хугацаанд туулахыг нь бодож тооцоолон кодын тусламжтайгаар заавар өгч байгаа хэрэг.
-Дроны код бичих сургалтад сууснаар чамд ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Олон талаараа сайн үр дүн өгч, намайг сайнаар өөрчилсөн. Сургалтдаа хамрагдаагүй бол хэзээ ч дэлхийн аварга болж чадахгүй байсан шүү дээ. Сургалт маань долоо хоногт хоёр удаа ордог юм, хичээлээ тараад сургалт руугаа яараад л ирдэг дээ. Дроноо хэрхэн нисгэхээ бодоод догдлоод л байдаг юм.
-Хичээлд нь эергээр нөлөөлж байна уу?
-Ер нь математикийн хичээлдээ дуртай байсан юм. Сургалтад сууж эхэлснээр илүү дуртай болж, дүн маань дээшилсэн. Үргэлж компьютертой харьцаж байгаа учраас мэдээлэл зүй болон физикийн хичээлдээ сайжирч байгаа. Би математик, бие тамирын хичээлдээ хамгийн их дуртай. Илүү сайжрахыг хүсдэг. Цаашид гар бөмбөгөөр хичээллэж үзэх сонирхолтой байгаа.
-Найзуудтайгаа хамт эх орноо төлөөлж тэмцээнд оролцох ямар байсан бэ?
-Говь-Алтай аймгаас хамт оролцсон хоёр жаахан дүү маань мөнгөн медаль хүртсэн. Хоёр дүүгийнхээ өмнөөс их баярласан.
.jpg)
-Олон улсын оролцогчдыг хараад юуг сурч, мэдэхийг хүссэн бэ?
-Монголынхоо бусад аймаг, хотоос ирсэн сурагчидтай найзууд болсон. Олон улсын хүүхдүүд болон англи хэлтэй найзууддаа хараад гадаад хэлээ илүү хөгжүүлэх хэрэгтэйгээ ойлгосон. Хичээж суралцах болно оо.
-Дэлхийн аварга болоход нь дэмжиж, зааварласан багш нартаа хандаж үг хэлэх үү?
-Надад олон зүйлийг зааж, зөвлөсөн, дэлхийн аварга болоход тусалсан багш нартаа баярлалаа, хайртай шүү. Илүү хичээж суралцах болно оо.
-Ирээдүйд ямар мэргэжлээр суралцах бодолтой байгаа вэ?
-Одоо сурч байгаа зүйлс минь үнэхээр сонирхолтой, дахиад ч илүү сурах зүйл олон байгаа учраас ирээдүйд It инженерээр сурах бодолтой байгаа.
-Чиний дараагийн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Чадвараа илүү сайжруулахыг хүсэж байна. Дараа дараагийнхаа тэмцээнд амжилттай оролцож дэлхийн аваргаа хамгаалахыг хүсэж хичээх болно оо.
| Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |