-“My father’s books” номоо гаргасанд баяр хүргэе. Номоо гар дээрээ авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, анх номоо хэвлэлтээс үнэхээр их догдолсон. Ном минь яг л миний төсөөлсөн шиг болсон байна лээ. Би өөрөө номынхоо зургийг хиймэл оюун ухаан ашиглан зурсан юм. Нэлээн их цаг зарцуулж хийсэн болохоор зураг, зохиол гээд бүгдийг нь харахад гоё байсан. Тэгээд миний анхны ном болохоор аав, ээж хоёр минь номд зориулсан багахан хэмжээний нээлт хийсэн юм.
-Номын нээлт хийх ямар байсан бэ. Хүмүүс чамаар гарын үсэг зуруулаад ном авахын харах ямар байв?
-Миний номын нээлтэд төсөөлснөөс илүү олон хүн ирсэн. Манай ангийн хүүхдүүд, үеэлүүд, аав, ээжийн найзууд нь хүртэл хүүхдүүдээ дагуулаад ирж, баяр хүргэсэн. Миний өмнө нь харж байгаагүй хүмүүс хүртэл ирээд надад баяр хүргэж, бэлэг өгсөн. Зочид маань миний номоос худалдаж аваад надаар гарын үсэг зуруулсан. Өмнө нь тэгж гарын үсэг зурж байгаагүй учраас сонирхолтой, сайхан мэдрэмж өгсөн шүү.
-Тус номыг анх яагаад бичихээр шийдсэн юм бэ. Хэр хугацаанд бичив?
-Өнгөрсөн зун би Англи Улсад зохиол бичих зуны сургуульд явсан юм. Надад хичээл заасан багш кино зохиолч хүн байсан. Бүр Холливуд студид хэд хэдэн зохиол бичиж өгсөн зохиолч юм билээ. Сайн багшаас их зүйл сурсан. Зуны сургуулиа дуусаад ээжтэйгээ Лондон хотод алхаж байхдаа өөрийн зохиосон үлгэрээ ээждээ ярьж өгсөн юм. Миний үлгэрийн сонсоод ээж намайг зохиол бичих авьяастай юм байна гэж магтаж, урамшуулаад ном бичих санаа өгсөн. Тэр өдрөөс хойш номынхоо санаа, зохиолыг бодоод л байсан. Номоо нэг сарын хугацаанд бичиж дуусгасан.
.jpg)
-Ном нь англи хэл дээр гэдгээрээ онцлог шүү дээ. Гадаад хэл дээр ном бичих ямар байсан бэ?
-Би англи хэлийг шимтэн сурч байгаа болохоор англи хэлээ сайжруулахын тулд Youtube дээр бичлэг үзэж, англи хэл дээр ном уншиж, кино байнга үздэг. Тэгээд зохиолоо бичихэд англи хэл дээр байвал илүү сонирхолтой байх болов уу гэж бодсон. Мөн Монголд зарагдаж байгаа номуудыг харахад миний үеийн хүүхдийн бичсэн англи хэл дээрх ном байхгүй байгааг анзаарсан. Тэгээд анхны англи хэл дээр ном бичсэн монгол хүүхэд болохыг хүссэн.
-“My father’s books’ ном юуны өгүүлэх вэ?
-Эмили гэх 17 настай охин өөр ертөнцөд хоригдсон ээж, аавыгаа номын ид шидээр дамжуулан авардаг. Аврахыг оролдож байхдаа олон бэрхшээл, адал явдал туулж байгаа нь гардаг. Адал явдал бүрээс нь сурч мэдэх олон зүйл байгаа байх.
-Чиний бичсэн номыг хэн, хэдэн насны ямар бодолтой хүмүүс хамгийн их авч уншаасай гэж хүсэж байна?
-“My father’s books’ номыг 8-11 насны хүүхэд уншихад тохиромжтой. Миний насны найзууд илүү уншаасай гэж бодож байна. Зарим хэсэг нь 4-5 настай хүүхэд уншихад жаахан аймар санагдаж магадгүй.
-Ном унших хэр дуртай вэ, барагцаагаар хэдэн ном уншсан бол?
-Би уг нь ном унших дуртай ч одоогоор маш их хичээлтэй бас теннисээр хичээллэж байгаа болохоор сүүлийн үед сайн уншиж чадаагүй. Эхлээд үлгэрийн ном унших дуртай байж байгаад одоо арай өөр төрлийн зохиолууд уншдаг болсон.
.jpg)
-Чамд дахин дахин уншсан ч уйдахгүй юм шиг санагддаг дуртай ном бий юү?
-Надад “Гангста эмээгийн давтан хэрэг” гэдэг ном хамгийн их таалагдсан.
-Номынхоо тодорхой орлогыг Азтай саварт хандивлана гэсэн. Яагаад энэ шийдвэрийг гаргасан бэ?
-Би хоёр нохойтой болоод таван жил гаруй хугацааг өнгөрүүлж байна. Амьтан надад маш хөөрхөн санагддаг. Би нохойнуудаа хайрлаж, анхаардаг. Гэтэл үнэхээр олон гэргүй эзэнгүй, хайрлагдаж чадахгүй байгаа нохой, муурууд байгаа нь гунигтай санагдаад байдаг болохоор тусалмаар санагдсан.
-Чамд дахиад ном бичих төлөвлөгөө бий юү. Хэрэв бичвэл дараагийн ном чинь юуны талаар байх бол?
-Дараагийн номын санаагаа бодчихсон байгаа. Гэхдээ ном бичих дээр нь зургаа өөрөө хийхээр их хэцүү юм байна лээ. Ээж минь намайг өөрөө бүгдийг нь хийх ёстой гээд бүгдийг нь хичээлийн хажуугаар хийсэн болохоор их цаг зарцуулсан. Тэгэхээр өвлийн амралтаараа дараагийнхаа номын бичнэ гэж бодож байгаа. Тэр ном маань 5-8 насны дүү нарт зориулсан ном байх болно.
-Номтой нөхөрлөснөөр хүн хэзээ ч очиж үзээгүй газраа хүртэл очиж чаддаг, түүнийг төсөөлж, тухайн газрын талаар мэдлэг цуглуулж чаддаг шүү дээ. Тэгвэл чиний хувьд ном унших ямар эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг вэ?
-Төсөөлөл сайжирдаг юм шиг санагддаг. Жинхэнэ амьдрал дээр очиж чадахгүй газрууддаа номоор дамжуулж очиж чадаг учраас ном унших дуртай, гоё байдаг юм.
-“My father’s books” номыг гаргахад гэр бүл, найзууд, багш нар нь дэмжсэн байх. Тэднийхээ талаар ярихгүй юу?
-Ном гаргахад ээж, аав хоёр хамгийн их дэмжсэн. Харин найзууд, эмээ өвөө нар болохоор сэтгэл санаагаар дэмжиж, урам өгч байсан.
-Чи ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ, яагаад?
-Одоогоор ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ зохиолч эсвэл урлагийн хүн болохгүй ээ. Зохиол бичих бол миний хобби, урлагийн хүний амьдрал жаахан эрсдэлтэй санагддаг. Ирээдүйд 10 нохойтой, амьтан хайрласан хүн болохыг л хүсэж байна.
-Миний дүү зорилго, мөрөөдлөө хуваалцахгүй юу?
-Сургуулиа амжилттай төгсөөд сайн их сургуульд орно. Надад UCLA, Harvard хоёр сайн сургууль шиг санагддаг. Тэгээд ирээдүйд ч бас амьтанд тусална гэж боддог.
| О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |