Цахим сүлжээнд тарсан дүрс бичлэг Б.Билгүүний бэлтгэл ангид сурч байх үеийнх гэнэ. Б.Гэгээн дүүгээ сайн хүн болоосой гэж хүссэн учраас хааяа уурлачихдаг гэнэ.
Томоотой суугаад эгчийнхээ үгийг сонсож суусан Б.Билгүүн “Эгчийгээ хааяа л уурлуулчихдаг. Намайг хичээлээ хийгээгүй гэж бодоод, тэр үед загнасан юм. Би уг нь а, э, и, о гээд үсгээ сайн сурч байсан. Б.Гэгээн эгч намайг хичээлээ хийж байхыг сонссон. Эгч маань эмч болно гэсэн. Харин би цагдаа болно. Хүмүүст тусалж, муу хүмүүсийг баривчилна” гэсэн юм.
Ингээд хэвлүүхэн яригаараа бусдын хайрыг татсан Б.Гэгээн охинтой ярилцсанаа хүргэж байна.
-Чиний дүүгээ зэмлэж байгаа бичлэг цахим сүлжээнд өндөр хандалттай байгаа. Чи бичлэгээ үзсэн үү?
-Би үзээд зөндөө ичсэн. Дүүгээ хичээлээ сайн хийгээд мундаг хүн болоосой гэж бодсон учраас уурласан юм. Би түр зуур л уурласан.
-Дүүтэй болж байгаагаа мэдэх ямар байсан бэ?
-Би их баярласан. Эгчтэйгээ, дүүтэйгээ тоглож, хичээлээ хийнэ гэхээр гоё санагдаж байсан. Дүүгээ зөндөө хайрладаг, миний дүү болсонд нь баярладаг. Гэхдээ одоо дүүтэйгээ гадаа тоглох дургүй ээ. Миний үгэнд орохгүй сахилгагүйтээд байдаг юм.
-Дүү нь чамаас мэдэхгүй хичээлээ асууж байна уу?
-Надаас мэдэхгүй хичээлээ асуудаггүй. Эгчээр заалгачихдаг. Хэрэв надаас асуух юм бол би зааж өгөхөд бэлэн байгаа.
-Чи ямар хичээлийг нь хамгийн сайн зааж чадах вэ?
-Би монгол хэл, математикийн хичээлдээ дуртай учраас дүүдээ сайн зааж чадна. Гэхдээ надаас асуудаггүй юм аа.
.jpg)
-Дүү чинь хэзээ чиний уурыг хамгийн их хүргэж байна?
-Миний үгийг тоохгүй сахилгагүйтээд байхаар нь жаахан уурлачихдаг.
-Тэгвэл хэзээ хамгийн хайр татам харагддаг вэ?
-Миний дүү инээхээрээ хөөрхөн. Хүний үгэнд ороод нүд нь гэрэлтэхээрээ хамгийн хөөрхөн нь байдаг учраас хааяа өрөвдөөд уурладаггүй.
-Дүүгээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
-Өндөр, ухаантай, сайн хүн болоосой гэж хүсдэг.
-Б.Түмэнбаяр багшийнхаа талаар ярихгүй юу?
-Багш маань олон зүйл заадаг. Манай багш сайхан сэтгэлтэй, хөгжилтэй.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
-Би том болоод эмч болно. Тэгээд хайртай хүмүүсээ эмчлэн. Б.Билгүүн заримдаа гараа зүсчихнэ, аав, ээж өвдөнө. Тэр бүрийг нь эмчилдэг эмч болж, өөр олон хүнд тусална.
| Б.ГЭГЭЭН: ДҮҮГЭЭ ХИЧЭЭЛЭЭ ХИЙГЭЭД САЙН ХҮН БОЛООСОЙ ГЭЖ БОДСОН УЧРААС УУРЛАСАН ЮМ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |