-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Эргэлт.мн мэдээллийн сайтыг уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе, дуучин Сухаритэ байна. Эцэг, эхээс өгсөн нэр маань Т.Хадансуурь гэдэг. Би зургаан настайгаасаа гитар тоглож бас дуулж эхэлсэн.
Хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд н.Алтан-Уяа багшийнхаа шавь болж дуулах гараагаа эхэлсэн. Суурь боловсролоо эзэмшээд СУИС-ийн лицей “Бадмаараг” ерөнхий боловсролын сургуулийн хөгжимт театрын жүжигчний ангид суралцсан. Харин одоо Соёл Урлагийн Их Сургуулийн ТУС-ийн кино драмын ангид жүжигчин мэргэжлээр дөрөвдүгээр курст суралцаж байгаа.
-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би Улаанбаатар хотын хүүхэд. Бага насандаа их сахилгагүй, сониуч, нийтэч байсан. Найзуудтайгаа олон зүйлийг сонсож биш туршиж байж үр дагаврыг нь үзсэн дээ. Гэхдээ муу зүйл туршиж, буруу явсан удаа байхгүй ээ. Багш нар яагаад ч юм жаахан сахилгагүй хүүхэддээ илүү хайртай байдаг шүү дээ. Олон хүний хүчинд хүн чанартай хүн болж хүмүүжсэн.
-Таныг урлаг руу юу хөтөлж, “уруу татсан” бэ?
-Аав ээж минь олон хүний амьдралд тус дэм болсон хүмүүс байдаг. Бага байхад аавтайгаа гадуур ажил амжуулаад хамт явдаг байхад гудамжинд хэвтэж байгаа, нэг бол тусламж хэрэгтэй болсон хүний хажуугаар аав минь зүгээр тоолгүй өнгөрч үзээгүй. Тийм юм харж өссөн болохоор хүн төрөлхтний сэтгэл зүйн дархлаа, хүүхэд насны нандин чанарын төлөө миний хийж чадах хамгийн сайн зүйл урлаг байлаа. Энийгээ ухаан орсон үеэсээ л мэдсэн. Гэр бүл маань ч их дэмжсэн.
Одоо жаахан том болоод, амьдралын хар бараантай нь их таараад жаахан бухимдуу, ууртай болчихсон болохоор зарим дуу маань түрэмгий хэв маягтай байдаг. Энэ баялаг ертөнцөд олон төрлийн эмгэнэлтэй, сэтгэл нь түгшсэн зүрх байгаа. Тэдэнд би хэрэгтэй. Олон хүний дуу хоолой болохын тулд олны танил болох хэрэгтэй. Тэрнээс биш бүх хүний амьдрал сайхан байсан бол би зүгээр л харанхуй өрөөндөө дуулахыг илүүд үзнэ.
-Сухаритэ гэх нэрийн утгыг тайлбарлавал?
-Хадансуурь нэрийнхээ үсгүүдийг хооронд нь холиод сухари. Үлдсэн Т Э үсэг нь аав ээжийн нэрийн эхний үсэг. Ингээд Сухаритэ гэх нэр үүссэн дээ. Хүмүүст их содон сонсогддог юм шиг байна лээ.
-Та богинохон хугацаанд олонд танигдсан шүү дээ. Дуу хийж эхлээд хэчнээн жил болж байгаа вэ?
-Дуу хийгээд 10 жил, гитар тоглоод 16 жил, төгөлдөр хуур тоглоод долоон жил болж байна. Энэ хугацаанд өмнө нь ямарч студид харьяалагдаж байгаагүй өөрөө өөрийгөө л хөгжүүлж ирсэн. Харин 2022 оны өвлөөс “Xalx production”-д харьяалагдаж эхлээд уран бүтээлээ олонд хүргэх болсон.
Би 10 жилийн өмнөөс гэрийнхээ харанхуй өрөөнд шүлэг бичиж, ая зохиож эхэлсэн. Амьдралдаа тохиолдсон зүйлс, том том сэтгэл хөдлөлүүдээ өөгшүүлж тэрэндээ эмзэглэж, жаргаж хэлж байгаа, аялж байгаа бүхнээ гүнд нь ортол мэдэрч дуугаа зохиодог. Анхны бичиж байсан дууны жанр маань Oldschool hip hop. Дараа нь trap R&b, Rock Pop гээд л олон чиглэлээр бичиж байна даа.
-“Соронзон” дууг анхны албан ёсны дуу гэж хэлж болох уу. Энэ дуу бүтсэн түүхийн талаар ярих дэлгээч?
-Соронзон дуу маань миний анхны дүрсжүүлсэн уран бүтээл байгаа юм. Миний хувьд анхны гэсэн бүх зүйлсийг маань мэдрүүлсэн чухал хүнээсээ холбоогоо таслаад сэтгэл их шархалж, маш их гунигтай үедээ бичсэн дуу маань. Соронзон дууны анхны хувилбар 10 минутад л дууссан. Зургаан минутын дуу болсон болохоор зарим хэсгээс нь таналт хийж найруулаад, соронзон дууны сүүлчийн хувилбар төрсөн байдаг юм. Энэ дуугаа дуулахад их хэцүү байдаг. Хайртай хүнтэйгээ байсан дурсамжууд кино шиг нүдэнд харагддаг болохоор хааяа жирийн үед дуулахаас айдаг.
-Та өөрийгөө үеийн уран бүтээлчдээсээ юугаараа ялгардаг гэж боддог вэ?
-Үүнийг сонсогчид л дүгнэж, хариулт өгөх байх. Дуу зохиодог бидний зохиолд очих цэг гэж байдаг. Тэр нь янз бүр байдаг болохоор харьцуулахад хэцүү ойлголт юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| СУХАРИТЭ БУЮУ Т.ХАДАНСУУРЬ: УРЛАГААР ДАМЖУУЛАН НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДЛЫГ ЭМЧЛЭХИЙГ ХҮСДЭГ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |