-Олон улсын цээж тооллын тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн цомын эзэн болсонд баяр хүргэе. Манай уншигчдад сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Намайг Эрдэмтэлэх овогтой Наранбат гэдэг. Өвөрхангай аймгийн "Мэргэд" лаборатори сургуулийн 6а ангид сурдаг. Олон улсын тэмцээнд оролцоод зогсохгүй цом авч, амжилт гаргасандаа маш их баяртай байна.
-Өмнө нь энэ төрлийн олон улсын тэмцээнд оролцож байв уу?
-Өмнө нь хэд хэдэн олон улсын тэмцээнд оролцож байсан. Таван настайгаасаа аав, ээж, багштайгаа хамт олон улсын тэмцээнд оролцох болсон. 2018 оноос хойш жил бүр олон улсын тэмцээнд оролцож байна. Соробан сампин нь 10 түвшинтэй байдаг. Би бүх түвшинд нь аварга нь болж байсан. Харин энэ удаад хамгийн өндөр түвшин буюу насанд хүрэгчдийн түвшинд оролцоод мөнгөн цом авсан. Насанд хүрсэн хүмүүстэй өрсөлдөх жаахан хэцүү байсан ч хичээсэн. Дараа жил бэлтгэлээ илүү сайн хийгээд дахин насанд хүрэгчдийн түвшинд оролцож аваргын цом хүртэнэ. Тэмцээнд оролцохдоо анх сандардаг байсан. Одоо бол арай том болчихсон учраас айж, сандардаггүй ээ. Хэрэв сандраад байвал 1-100 хүртэл тоолдог. “Тоо тоолохоор сандрахаа больдог” гэж “Тояа” академийн захирал Т.Туяа багш маань тэмцээнд явахад хэлсэн юм.
.jpg)
-Эх орныхоо нэрийг дуудуулан шагнал авах мөч ямар байсан бэ. Гэр бүл, багшдаа хандаж хэлэхийг хүссэн үг бий юү?
-Олон улсын тэмцээний тайзан дээр “Mongolia” гэж эх орныхоо болон аавынхаа нэрийг дуудуулах гоё байсан. Багш нартаа маш их баярлалаа. Олон улсын тэмцээнд алгасахгүй оролцож, олон сайхан газар үзэх боломж олгодог гэр бүлийнхэндээ үнэхээр их баярлалаа.
-Сампин, цээж тоо бодолтоор хэр удаан хичээллэж байгаа вэ. Тэмцээндээ хэр удаан бэлдэв?
-Сампингаар долоо дахь жилдээ хичээллэж байна. Тэмцээндээ зургаан сар тасралтгүй бэлдсэн.
-Тоо бодохын юу нь хамгийн их таалагддаг вэ?
-Олон оронтой тоо үржүүлж, хувааж, нэмэж, хасаж бодох нь надад сонирхолтой гоё санагддаг. Тоо нэмж бодож олон үйлдэл хийсний дараа эцсийн хариу нь гарах хамгийн гоё.
-Энэ чиглэлээр хичээллэснээр ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна вэ. Хичээлээ өмнөхөөсөө илүү ойлгодог болсон уу?
-Соробан сампингаар хичээллэснээр олон өөрчлөлт гарсан. Аливаа юмыг их хурдан цээжилдэг болсон. Хичээлийнхээ даалгаврыг хурдан хийгээд болсон. Багш нарынхаа заасан хичээлийг хурдан ойлгодог. Хичээлээ сайн хийж байгаа учраас ангийн дарга болсон байх.
.jpg)
-Оюуны спортоор хичээллэж эхлээд хэцүү зүйлтэй тулгарч байсан уу?
-Хэцүү зүйл бараг байгаагүй ээ. Би соробан сампиндаа дуртай. Зарим хүүхэд амарч байхад би амрахгүй тэмцээнийхээ бэлтгэлтэй байдаг. Тоглох зав бараг байдаггүй гэртээ боломж л гарвал ээжтэйгээ хамт бэлддэг учраас заримдаа жаахан ядардаг байсан. Гэхдээ гэр бүл, багш нар минь үргэлж дэмждэг учраас асуудал бүрийг даваад гардаг.
-Өдөрт хэчнээн цаг бэлтгэл хийдэг вэ. Бэлтгэл хийхэд юу хамгийн чухал байдаг вэ?
-Өдөрт бэлтгэлийн цаг бага байхад дундаа цайны цагтайгаар нийт найман цаг бэлддэг байсан. Одоо бол өдөр бүр 4-5 цагийн бэлтгэл хийдэг. Сургалтаа тараад гэртээ ирээд жаахан амарч байгаад ээжтэйгээ дахиад хоёр цаг бэлддэг. Бэлтгэл хийхэд тэсвэр, тэвчээр, анхаарал төвлөрөлт, хурд хэрэгтэй.
- Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Ирээдүйд би программист болохыг хүсдэг. Гадаадад сайн боловсрол эзэмшээд, сайн сураад эх орондоо ирнэ гэж мөрөөддөг.
- Цаашид сампин, цээж тоо бодолтоор үргэлжлүүлэн хичээллэх үү. Тавьсан зорилго бий юү?
-Сампин, цээж тоо бодолтоор үргэлжлүүлэн хичээллэнэ. Бүх түвшиндээ дэлхийн аварга бүр үнэмлэхүй аварга (Grand champion) авч байсан учраас энэ удаа насанд хүрэгчдийн түвшиндээ аварга болохын хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа.


| Э.НАРАНБАТ: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИЛАЛД ӨРСӨЛДӨЖ, МӨНГӨН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |