-“Miss Asia USA 2023” тэмцээний гоо бүсгүйгээр шалгарсан танд баяр хүргэе. Тус тэмцээнд яагаад оролцох болов?
-2018 онд АНУ-д ирээд ээжүүдийн дунд гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болдгийг мэдсэн. Оролцож, өөрийгөө сорьж үзэх юм сан гэсэн нууцхан хүсэл байсан юм. Багадаа загвар өмсөгч, мисс болохыг их хүсдэг байлаа. Ахлах сургуульдаа загварын агентлагт суралцаж байсан ч зорилгодоо хүртлээ тууштай явж чадаагүй ээ. Багийн мөрөөдлөө биелүүлэхээр тус тэмцээнд орсон. Мөрөөдөлөө биелүүлэхэд гэр бүл, найзууд минь хамгийн их дэмжсэн.
-Өмнө нь энэ төрлийн тэмцээнд орж байв уу?
-Загварын агентлагт сурч байхдаа гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байснаас өөр туршлага байхгүй ээ. “Miss Asia USA 2023” бол 35 жилийн түүхтэй тэмцээн. Энэ жилийн тэмцээний гоо ээж шалгаруулах төрөлд өрсөлдөж “Mrs Asia USA California” шагналыг хүртэж, титмийн эзэн болсондоо баяртай байна.

-Ээжүүдээ төлөөлөн гоо бүсгүйн тэмцээнд оролцох ямар байв?
-Монголын сайхан ээжүүд, бүсгүйчүүдээ төлөөлөн энэхүү төрөлд орлоо. Энэхүү гоо бүсгүй шалгаруулах тэмцээн нь урт хугацаанд олон шалгууртайгаар зохион байгуулагддаг. Тэмцээний бэлтгэлийн үеэр Монгол Улсынхаа түүх соёлыг бусад улсын оролцогчдод таниулахын тулд үндэснийхээ хоолыг хийж, амтлуулсан. Түүгээрээ зөвхөн гадаад гоо үзэмжээрээ бус монгол бүсгүйчүүд өөртөө итгэлтэй, ажилсаг гэдгийг харуулахыг хичээсэн. Энэ тэмцээнд амжилттай оролцоход найзууд минь их сэтгэлийн дэм, урам өгсөн.
-Тайзан дээрээс эх орныхоо нэрийг дуудуулах ямар байсан бэ?
-Нэр хүндтэй тэмцээний тайзан дээрээс “Mongolia” гэж цоллуулахаас гадна аавынхаа нэрийг дуудуулах хамгийн том бахархал байсан. Аав минь өнгөрөөд 14 жил болж байна. Дөрвөн хүүтэй айлын ганц охин нь болж мэндэлсэн учраас бага байхад аав минь “Миний охин том болоод мисс болно оо” гэж хэлдэг байлаа. Аавынхаа ярьдаг байсан шиг том тайзан дээр Монгол Улсаа төлөөлөн оролцож, аавынхаа нэрийг дуудуулсандаа баяртай байна. Аав минь бахархсан байхаа.

-Тэмцээний үеэр эх орныхоо онцлогийг хэрхэн гаргасан бэ?
-Тэмцээний бэлтгэлийн үеэр зохиогдсон үндэсний хоолны тэмцээний шилдгүүдийн нэгээр шалгарсан. Үндэсний хувцас, үдшийн даашинз, титэм зүүх үедээ өмсөн даашинз гээд тэмцээний
бүх хувцсаа Монгол Улс руу захиж хийлгэсэн. Миний хувцсыг харсан хүн бүр сонирхож хэр уран хийсэн талаар нь ярьж байсан. Эх орноо төлөөлөн оролцож байгаа учраас гадаад хүмүүсээс хувцсаа хийлгэе гэж бодоогүй ээ. Эрхэмсэг бөгөөд үндэсний хэв загварыг шингээсэн даашинз, дээл урласан хүмүүстээ маш их баярлалаа.
-Шагнал хүртэхээс гадна хамгийн их сэтгэл догдлуулсан дурсамжийг үйл явдал дээр бүтээсэн бэ. Хамгийн онцлох мөч нь юу байв?
-Шагнал гардуулах ёслол хамгийн сэтгэл догдлуулсан мөч байсан. Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон хоёр бүсгүй маань ч титэм зүүсэн. “Mongolia” гэж дуудуулах бүрд омогшиж, тэднээрээ бахархаж байлаа. Биднийг дэмжихээр өөр хотод амьдардаг монголчууд маань хүртэл ирсэн.
-Тэмцээндээ анхаарлаа хандуулахад гэр бүлийн дэмжлэг их байсан болов уу. Гэрийнхэндээ хандаж үг хэлээч?
-Миний ханийг н.Цолмон гэдэг. Намайг хамгийн их дэмждэг, эмэгтэй хүн гэдгийг минь өдөр бүр хамгийн сайхнаар мэдрүүлдэг хүн бий. Надад итгэж урам өгч байсан учраас энэ амжилтад хүрсэн. Ээж минь намайг дэмжихээр Монголоос ирсэн. Хамгийн хайртай хүмүүс минь хажууд байсан учраас шат бүрийг хамгийн сайнаараа давсан байх. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа, хайртай шүү.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг тэргүүлсэн бүсгүйчүүд их сургуульд мастераар сурах тэтгэлэг авсан. Гэр бүлээ халамжлахын хажуугаар хичээнгүйлэн сурч их сургуулиа төгсөнө. Боломж гарвал жүжигчний сургуульд сурч, загварын чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа. Бодож, хичээж явахад бүх зүйл сайхан бүтнэ гэж боддог доо.
| М.ЦОГЗОЛМАА: “MISS ASIA USA 2023” ТЭМЦЭЭНИЙ ГОО БҮСГҮЙГЭЭР ШАЛГАРЧ, ТИТЭМ ЗҮҮСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |