-Танд энэ өдрийн мэнд хүргэе.“Шилдэг тоглогч” вэбдрамад тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Дүрийн саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Шилдэг тоглогч” вэбдрамад тоглох санал ирэхэд өөрийгөө сориод үзье гэж бодсон. Мэргэжлийн жүжигчин биш учраас “Сайн жүжиглэж чадах болов уу” гэж жаахан санаа зовсон. Гэхдээ хамт ажиллаж байгаа кино багийнхан маань намайг ойлгож, тусалж, зохиол дээрээ сайн ажиллахад, бэлдэхэд үргэлж дэмжсэн. Кинонд тоглох сонирхолтой бас жаахан ачаалалтай санагдсан. Харагддаг шигээ амархан зүйл огт биш гэдгийг маш сайн ойлгосон.
-Мэргэжлийн жүжигчин биш шүү дээ. Кинонд тоглоход ямар санагдсан бэ. Дүрийнхээ талаар ярихгүй юу?
-“Шилдэг тоглогч” кинонд би багийн ахлагч Эрхэмээгийн дүр дээр ажилласан. Баг хамт олноо гэсэн шийдэмгий, бага зэрэг ууртай дүр байсан байх. Тамирчны хөдөлмөр, багийн ажиллагаа, тэвчээрийг кинондоо харуулахыг зорьсон.
.jpg)
-Волейболын спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ. Анх яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
- Волейболын спортоор хичээллээд зургаан жил болж байна. Намайг жаахан байхад гэр бүл, ойр дотнын хүмүүс маань бүгд волейбол тоглох дуртай байнга амралтад явдаг, аялдаг байсан юм. Тэгээд агаарт гарах бүрдээ волейбол тоглоно. Гэрийнхнээсээ ганцаараа тоглож чадахгүй учраас яаж тоглож байгааг нь хараад суудаг байсан. Заримдаа хамт тоглоно гээд тоглохоор өөрөө чадахгүй учраас их бухимдана. Тэгээд заавал волейбол тоглож сурна гэж шийдсэн.
-"Хасу мегастарс" багийнхаа талаар ярихгүй юу. Багтаа ямар үүрэгтэй тоглодог вэ?
-Багийнхаа өндрийн довтлогчийн байрлалд тоглодог. “Hasu megastars” багт волейбол анх тоглож байхдаа харж, үлгэр дуурайлал авдаг байсан ах нартайгаа гар нийлэн тоглодог. Тэдэнтэйгээ нэг багт байгаадаа, хамтдаа ялалтын төлөө тэмцдэгтээ үргэлж баяртай байдаг.
-Волейболын спортоор хичээллэх нь ямар сайн үр дүнд хүргэсэн бол?
-Волейболын спортоор хичээллэснээр эрүүл чийрэг биетэй болно. Мөн дасгал хөдөлгөөн, тэмцэл, тэсвэр тэвчээртэй болдог. Тоглох чадвар сайжрах тусам дурлуулж, илүү сайн сурахын төлөө хичээж эхэлдэг.
.jpg)
-Тамирчнаас гадна загвар өмсөгчөөр ажилладаг юм билээ. Энэ талаараа ярихгүй юу. Ямар мэргэжилтэй вэ?
-"Монгол модель" агентлагт харьяалагдаж загвар өмсдөг. Би ер нь шинэ зүйл туршиж үзэх дуртай. Гэхдээ спортын эсвэл загварын чиглэлээр их сургуульд сурдаггүй, олон улсын бизнесийн менежментээр сурдаг. Хийхийг хүссэн зүйлээ заавал хийж, туршдаг.
-Танай багийг дэмжиж байгаа үзэгчдийн сэтгэл хөдлөл, дэмжлэг тоглолтод хэр нөлөө үзүүлдэг вэ. Тэдний алга ташилт дунд тоглоход ямар мэдрэмж авдаг вэ?
-Манай багийг дэмждэг, сэтгэл гаргадаг олон хүн байдаг. Волейболын спортод дуртай, манай багийг дэмжиж, урам зориг өгдөг хүн бүрд баярлалаа. Энэ спортоор хичээллэж, тамирчин болоход гэрийнхэн маань хамгийн их тусалж, өөр хэний ч өгөөгүй урмыг өгсөн. Бүх зүйл дээр намайг дэмждэг гэрийнхэндээ баярлалаа, хайртай шүү гэдгээ хэлмээр байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа
-Баярлалаа.
| Б.ГАНХӨЛӨГ: ТАМИРЧНЫ ХӨДӨЛМӨР, БАГИЙН АЖИЛЛАГАА, ТЭВЧЭЭРИЙГ “ШИЛДЭГ ТОГЛОГЧ” КИНОНД ГАРГАХЫГ ХИЧЭЭЛЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |