-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Азийн наадмын брейк бүжгийн төрөлд шилдэг 16 бүжигчний нэгт шалгарсанд танд баяр хүргэе. Тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ өдрийн мэнд хүргэе. Анх удаа азийн наадамд оролцож байна. Сэтгэгдэл маш өндөр байна.Тэмцээндээ амжилттай оролцож шилдэг 16 бүжигчний нэгээр шалгарч өөрийн амжилтыг ахиулаад азийн мундаг бүжигчидтэй өрсөлдөж, туршлага судалсандаа сэтгэл хангалуун байгаа.
-Яагаад брейк бүжгийн төрлөөр хичээллэх болов. Юу сонирхлыг нь татсан бэ?
-Одоо бодоход багаасаа бүжгийн урлагт сонирхолтой, дуртай байсан юм билээ. Бүжгийн бичлэг үзээд л сайн ойлгохгүй хэрнээ "Хөөх ямар мундаг юм бэ" гэж бодоод дагаж хийх гэж оролддог хүүхэд байсан. Жаахан том болоод өсвөр нас дээрээ брейк бүжгийн сургалт байдгийг мэдээд суралцаж эхэлсэн. Тэр үед ээж минь сургалтад минь бүртгүүлээд хамгийн эхний хичээлд минь хүргэж өгч байсан. Анх хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь толгой дээрээ хийж байгаа эргэлт байсан. Яаж ингэж эргээд байдаг юм бол гэж их гайхаж билээ.

-Брейк бүжгийн бусад бүжгээс ялгарах онцлог нь юу вэ?
-Бусад бүжгийн төрлөөс ялгарах онцлог нь маш олон төрлийг өөртөө шингээж мөн өөрийн хэв маягтаа оруулж бүжиглэж болдог болохоор бусад бүжгээс илүү сонирхолтой. Мөн брейк бүжиг нь дотроо “stylemove, powermove, freeze” гэж байдаг. “Stylemove” нь илүү аяаа сонсоод бүжиглэх талдаа бол “powermove” нь толгой дээрээ эргэх, мөр гар дал нь дээрээ эргэх гэсэн илүү хүч чадал шаардсан хөдөлгөөнүүдийг хэлдэг бол “freeze” нь тогтолтуудыг хэлдэг юм. Бүгд өөр өөр онцлогтой.
-Сурахад хамгийн хэцүү хөдөлгөөн нь юу байсан бэ. Хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Сурахад хамгийн хэцүү хөдөлгөөн гэвэл миний хувьд дал нь дээрээ эргэлт. Одоо ч гэсэн сураад давтаад явж байгаа. Амархан харагдаж байгаа учир нь тухайн бүжигчин тэр хөдөлгөөнийг амархан харагдах хүртэл нь бэлдэж, эзэмшсэн гэсэн үг.
-Гэр бүл нь брейк бүжгээр хичээллэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх намайг хэсэг сонирхож байгаад больчихно гэж бодсон юм билээ. Тэгээд улам дуртай болж, хичээллэж байгааг хараад хэсэг өөр юм сонирхохыг санал болгосон. Гэхдээ үнэхээр дуртай байгааг минь хараад дэмждэг болсон. Одоо бол хамгийн шилдэг дэмжигчид минь гэр бүл шүү дээ.

-Оролцож байсан хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар дурсахгүй юу?
-Дурсамжтай тэмцээн гэвэл 2017 онд анх удаа “Team Mongolia” багаараа Тайвань Улсад зохиогддог “Taipei bboy city” тэмцээнд оролцож байсан үе их дурсамжтай. Бүх юм шинэ бөгөөд анхны удаа байсан. Мөн “All style 3vs3” төрөлд би шилдэг найман бүжигчний нэгээр шалгарч байсан юм. Тухайн үед брейк бүжгээр хичээллэж эхлээд анх удаа шилдгүүдийн нэгээр шалгарч байсан учраас их баярлаж байсан юм. тэр утгаараа хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээн болжээ.
-Брейк бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ. Танд ямар мэдрэмж өгдөг вэ?
-Бүжиглэж байхдаа ер нь бүжгээсээ өөр юм боддоггүй болохоор амар тайван. Зөвхөн бүжигтээ хөдөлгөөндөө анхаарлаа төвлөрүүлдэг болохоор нэг төрлийн бясалгал шиг санагддаг. Миний хувьд бүжгээс мөн бүжгийн тэмцээнээс олон төрлийн мэдрэмжийг авч чаддаг болохоор бүжигт дуртай одоо ч гэсэн үргэлжлүүлээд хичээллэж байгаа шалтгааны минь нэг байх гэж боддог. Жишээ нь, ялах ялагдах, эсвэл маш удаан давтсан хэцүү хөдөлгөөнийг хийж сурах тэр мэдрэмж хамгийн гоё нь.
-Бүжгийн урлагаар хичээллээд олж авсан хамгийн сайхан зүйл тань юу вэ?
-Бүжгийн урлагаар хичээллээд олж авсан хамгийн гоё зүйл нь зөндөө сайн хүмүүстэй танилцаж, найзалж амьдралдаа олон сайхан дурсамж бүтээсэн минь.
-Хүмүүс брейк бүжгээс ямар мэдрэмж авч болох вэ?
-Хүн болгон өөр өөр мэдрэмж авах байх. Спортын нэг төрөл болж олимпын наадмын нэг төрөл болж орж ирж байгаа учир дан ганц урлаг бүжиг гэж харалгүйгээр спортын тэмцээнээс авдаг эрч хүчийг мэдэрч болох байх.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Энэ жилийн брейк бүжгийн тэмцээний хуваарь гарсан байгаа. Тэмцээндээ амжилттай оролцож, олимпод орох эрхээ авах зорилго, мөрөөдөлтэй байгаа.


| М.ХАНДЖАВ: АЗИЙН НААДМЫН БРЕЙК БҮЖГИЙН ШИЛДЭГ 16 БҮЖИГЧНИЙ НЭГ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |