-Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Бат-Эрдэнийн Бэлгүтэй гэдэг. Спортын төв сургуулийн есдүгээр ангид сурдаг.
-Тус тэмцээнээс Монгол Улс анх удаа мөнгөн медаль хүртэж байгаа юм билээ. Гаргасан амжилтынхаа талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдсан. Олон орны ойролцоо насны тамирчидтай өрсөлдөж мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Тэр дундаа Монгол Улсын тус төрөлд хүртсэн анхны мөнгөн медаль учраас илүү баяртай байна.
-Таеквондогийн спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ. Анх яагаад хичээллэх болов?
-2018 оны есдүгээр сараас “Олимп” таеквондо клубт элсэн орсон. Бие хамгаалах урлагаар хичээллэх сонирхолтой байсан учраас анх сонирхолдоо хөтлөгдөн хичээллэж эхэлсэн юм. Н.Эрдэнэбаатар, П.Пүрэвсайхан, П.Золжаргал багшийн удирдлага, заавраар таеквондогоор хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Энэ удаагийн тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь хэн байсан бэ. Түүнээс суралцах зүйл байсан уу?
-Бүх өрсөлдөгчид маань хүчтэй байлаа. Гэхдээ алтан медалийн төлөө тулалдсан Иран Улсын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан. Хурд техникээрээ илүү байгаа юм шиг санагдсан. Ер нь Иран Улсад таеквондогийн спорт өндөр хөгжсөн байдаг юм билээ.
-Тэмцээндээ оролцох бэлтгэлээ хэр удаан хийсэн. Хүссэн амжилтаа гаргаж чадсан уу?
-Спортын төв сургуульд орж П.Дүүрэнжаргал багшийн удирдлага дор өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг нь тус амжилтыг гарахад их нөлөөлсөн. Тэмцээнд оролцож байгаа тамирчин бүрийн зорилго алтан медаль байдаг шүү дээ. Энэ удаагийн тэмцээнээр алтан медалийг атгаад алдлаа. Гэхдээ дараагийн удаа энэ удаагийн авч чадаагүй амжилтаа гаргахын тулд илүү хичээж бэлтгэлээ хийх болно.
-Тулааны спортоор хичээллэхэд шантрах үе гарч байв уу. Хэрхэн даван туулсан бэ?
-Шантарсан үе олон бий. Тамирчин хүнд бэртэл гэмтэл гэдэг хамгийн их тэсвэр шаардсан үе байдаг юм билээ. Бууж өгөх бодол төрсөн үед хажууд минь намайг дэмжиж байдаг гэр бүл, багш нар минь тухайн үеийг давах хүч болж өгдөг.
.jpg)
-Таеквондогийн спортоор хичээллэж эхлээд хамгийн анхны оролцсон тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Хамгийн анх Өвөрхангай аймагт болсон УАШТ оролцож байсан юм байна. Тэмцээнийхээ хүрэл медалийн төлөөх тулалдаад торгуулиар ялагдаж байсан. "Ялсан бол медаль авах байсан даа" гэдэг хэцүүхэн бодолтой л үлдэж байсан даа.
-Оролцохыг хүсдэг тэмцээн бий юү?
-Спортоор хичээллэж, тамирчин болсноосоо хойш олимпын их наадамд улсаа төлөөлөн оролцож, амжилт гарган төрийн далбаагаа өндөрт өргөхийг л хүсдэг болсон.
-Таеквондогийн спорт амьдралд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
-Энэ спортоор хичээллэж эхэлснээр хариуцлагатай бусдыг хүндлэх, цаг барих гээд сайн чанарыг сурсан. Таеквондогоор хичээллэсэндээ баяртай байдаг.
.jpg)
-Тэмцээний тулааны талбар дээр гараад тулалдахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тэмцээнд орж байгаа учраас гарч байгаа талбар огт өөр мэдрэмж өгдөг. Эхэндээ тулаан хийх гэж байхдаа сандарна. Харин ялсныхаа дараа өмнө нь мэдэрсэн сандрал ор мөргүй алга болж, тайвширдаг.
-Энэ амжилтыг гарахад багш нар нь чухал үүрэг гүйцэтгэсэн байх. Багшийнхаа талаар ярихгүй юу?
- Манай багшийг П.Дүүрэнжаргал гэдэг. Бэлтгэлийн үеэр их хатуу байж, сайн дасгалжуулдаг. Хатуу бэлтгэл байдаг учраас амжилт гаргасан байх. Багш минь надтай ижилхэн Олимп клубийн тамирчин байсан учраас илүү дотно санагддаг. Өөрөө өмнө нь олон тэмцээнд оролцож байсан учраас миний өрсөлдөгч тамирчныг илүү мэдэрч надад хэрхэн тулалдах талаар сайн зааварчилгаа өгч чиглүүлдэг.
-Та таеквондог юу гэж тайлбарлах вэ. Таны хувьд юу вэ?
- Хүндлэл, тэсвэр тэвчээр, тууштай байдал. Гол нь хүмүүжлийн спорт.
-Таеквондогоос өөр сонирхож сурдаг, хичээллэдэг зүйл бий юү?
- Сагсан бөмбөгт дуртай. Гэхдээ илүү сайжруулан хичээллэх боломж олддоггүй юм.
-Амжилт гарахад юу хамгийн их нөлөөлдөг вэ. Тамирчин хүний хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
- Амжилт гаргахад гэр бүл, багш нар минь хамгийн нөлөөлдөг. Гэр бүл болон Монголын таеквондогийн холбоо, “Олимп” клуб Н.Эрдэнэбаатар, н.Дүүрэнжаргал багшдаа үргэлж дэмждэгт нь талархлаа илэрхийлмээр байна.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө, мөрөөдөл юу вэ?
-Олимп дэлхийн аварга болж гэр бүл, багш дасгалжуулагчдаа илүү их баярлуулахыг хүсэж байна.
.jpg)
| Б.БЭЛГҮТЭЙ: Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсондоо баяртай байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |