-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “The voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ шүү дээ. Анх тус шоунд хэрхэн орохоор болсон бэ?
-Сайн байна уу, “The voice of Mongolia” шоунд анх найзууд намайг бүртгүүлчихсэн байсан юм. Өөрийгөө бүртгүүлсэн гэдгийг мэдэхгүй байж байгаад шалгаруулалт болох өдөр найзуудаасаа утсаар сонссон. Тэгээд өөрийнхөө зохиосон дуугаа дуулж тэнцэж байлаа. Гэнэтийн байдлаар хэдий ч шоунд оролцсондоо огт харамсаж байгаагүй ээ.
-Д.Болд шүүгчийг багт орж тэмцээнээ үргэлжлүүлэх ямар байсан бэ?
-“The voice of Mongolia” шоунд оролцож, өөрийгөө сорихоос гадна Д.Болд шүүгчийн багт багт орсондоо их баяртай байдаг. Нэвтрүүлэгт оролцсоноор үнэхээр сайн хүмүүстэй танилцаж Д.Болд шүүгчээс олон зүйл сурсан.
-Үзэгчдийн саналаар тэмцээнээ үргэлжлүүлэх болсон гэдэг шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Тухайн үед үзэгчдийн саналаар үлдэж байгаа даа өөртөө ч итгээгүй. Тэнцэнэ гэж бодоогүй байсан учраас үнэхээр их баярлаж, надад санал өгсөн бүх хүнд талархсан. Амьдралдаа авч байгаагүй сайхан мэдрэмжийг сэтгэлд үлдээсэн.
-“B” продакшнд харьяалагдаж байгаа юу. Тус продакшнд орсон талаараа ярихгүй юу?
-“The voice of Mongolia” шоу дууссаны дараа Д.Болд шүүгчээс продакшнд орж, хамтарч ажиллаж болох талаар өөрөө ах асуусан. Шүүгч маань хүлээж авсан учраас одоо “B” продакшнд харьяалагдаж, уран бүтээлүүдээ хийж байгаа.
-Анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу. Өөрийн дуугаа гаргаж сонсогчдодоо хүргэх ямар байсан бэ?
-Анхны уран бүтээлээрээ өөрийнхөө доторх ертөнцийг харуулж, өөрийгөө илэрхийлсэн дууг хийсэн. Тэр утгаараа миний хувьд нандин бүтээл шүү дээ. Дуугаа цахим сүлжээнд байршуулж, хүмүүст сонсуулах үеийн мэдрэмж гайхалтай байсан шүү.
 • Instagram photos and videos.png)
-Яагаад уран бүтээлч болохоор шийдсэн бэ. Багадаа ямар хүн болно гэж боддог байсан бэ?
-Манай гэр бүлд урлагт дуртай хүн олон бий. Ээж маань СУИС-ийг эстрадын дуулаачаар төгссөн сайхан дуулдаг хүн бий. Харин өвөө маань амьд хөгжлийн хамтлагтай, эмээ хөгжмийн багш байсан юм. тэр утгаараа багаасаа дуу хөгжим дунд өссөн өөрөө ч дуртай, хайртай байсан. Хүрээлэн буй орчин минь намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн дөө.
-Шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа юу?
-Сонсогчдодоо шинэ уран бүтээл хүргэхийн тулд өдөр бүр ажиллаж байгаа. Тун удахгүй сайхан мэдээтэй уулзах байх гэж найдаж байна.
-Тэмцээний үеэр дуулсан уран бүтээлүүдээсээ хамгийн дуртай уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
-Шоуны эхний шат буюу blind Audition дээр дуулсан “Kenn” дуундаа хамгийн их дуртай. Хүмүүс дууг минь ойлгож, сайнаар хүлээж авсан болохоор илүү таатай байдаг.
-Албан ёсны анхны цомгоо хэзээ гаргана гэж боддог вэ?
-Уран бүтээлч хүний хувьд албан ёсны цомог гаргах мөрөөдөл, зорилго бий. Цомгоо хурдан гаргахаар хичээж, хөдөлмөрлөж байна.
-Таны хувьд хөгжим, уран бүтээл гэж юу вэ?
-Хөгжимд дуртай гэр бүлд төрсөн урчаас урлагийг их хайрладаг, хүндэлдэг. Хөгжим хэрэв байгаагүй бол дэлхий ертөнц үнэхээр уйтгартай байх байсан юм шиг санагддаг. Дуу хөгжим хүмүүст сайхан мэдрэмжийг өгдөг шүү дээ.
 • Instagram photos and videos.png)
-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч байгаа юу?
-Амжилттай яваа бүх хүмүүсээс үлгэр дуурайлал авдаг. Сурах зүйл олон бий шүү дээ. Хэрхэн амжилтад хүрсэн, туулсан замынхаа талаар ярьж байгаа хууч яриаг сонсох их дуртай. Тэр яриа олон сайхан зүйл сурч, мэдэх боломж олгодог.
-Уран бүтээлээрээ дамжуулж сонсогчдодоо ямар мэдрэмж өгөхийг хүсдэг вэ?
-Миний авсан мэдрэмжийг сонсогчид минь ч гэсэн мэдрээсэй гэж боддог. Тухайн уран бүтээлийг сонсож байхад нь нэг замаар хамтдаа алхаж байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хүсдэг.
-Залуу дуучны хувьд ямар уран бүтээлч байхыг хүсэж, зорьдог вэ?
-Шинэлэг, цаг үетэйгээ хөл нийлэн алхдаг уран бүтээлч байхыг хүсдэг. Шинэ, содон бүхнийг үргэлж эрж хайдаг даа.
| KENN БУЮУ Э.ГАЛМАНДАХ: “THE VOICE OF MONGOLIA” ШОУНД ОРОЛЦОЖ, ӨӨРИЙГӨӨ СОРЬСОНДОО БАЯРТАЙ БАЙДАГ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |