-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юү?
-Би ер нь урлагтай их ойрхон өссөн. Зургаан настайгаасаа Хөгжим Бүжгийн Коллежид төгөлдөр хуурч мэргэжлээр сурсан. Гэр бүлд минь нэг ч урлагийн хүн байгаагүй ч өвөө минь хөгжимд их дуртай хүн байсан. Ер нь өвөө маань л намайг хөгжмийн хүн болгосон доо. Хамгийн анх 2018 онд “Төрөлхтөн” гэдэг дууг цахим сүлжээнд тавьж байлаа. Үеийнхээ залуучуудын ажиллуулдаг байсан "Туман" гэдэг нэртэй студид анх хоолойгоо бичүүлж байсан даа. Тэнд л хамгийн анхны ижил сонирхолтой, дуу хөгжим хийдэг хүмүүстэйгээ танилцаж байсан.
- Уран бүтээлчийнхээ нэрийг яагаад YoungSUB гэж нэрлэсэн юм бэ?
- “G-Unit” хамтлагийн “YoungBuck” гэдэг репперийн нэрээс санаа аваад өгч байсан.
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог шүү дээ. Бичих сэдэв, санаагаа юунаас авдаг вэ?
-Тэр үедээ их бодогдож байгаа, мэдэрсэн зүйлээ шүлгээр илэрхийлж, уран бүтээлээ хийдэг. Ер нь бичмээр байгаа, бичмээр санагдсан бүх л сэдвээрээ дууныхаа шүлгийг бичдэг.
- Хүнд зориулж хийсэн уран бүтээл байдаг уу?
-Найздаа, гэр бүлийнхэндээ зориулж хийсэн цөөнгүй уран бүтээл бий. Уран бүтээл гаргаж эхлээгүй, үг бичдэг байхдаа зохиосон олон дуу бий.
-Урлагаас өөр хобби байдаг уу?
-Уран бүтээл гаргахаас гадна. Өөрийгөө завгүй байлгаж, спортоор хичээллэх дуртай.
-Өөрийн уран бүтээлүүд дундаас таны онцгойлон сонсдог, хүмүүст санал болгодог уран бүтээл бий юү?
-Бүх л уран бүтээлдээ дуртай. Дуу бүр минь ямар нэгэн үеийн дурсамжийг хадгалдаг учраас сонсох бүрд дурсамж сэргэдэг. Хүнд санал болгож үзээгүй юм байна. Гэхдээ дуу хийх бүрдээ хамгийн сайнаараа хийхийг хичээдэг.
-Албан ёсны анхны цомгоо хэзээ гаргах вэ?
-Анхны албан ёсны цомгийн ажилдаа орсон байгаа. Өмнө нь бол хийсэн дуунуудаараа багцлаад гаргаж байсан.

-Тайзан дээрээс сонсогчдыгоо харж, уран бүтээлээ хүргэх ямар байдаг вэ. Тайзан дээр дуулах үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юү?
-Би харагдаж байгаагаасаа илүү даруухан. Дуртай зүйлээ хийж,хамгийн дуртай ажлаа хийхэд хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Авсан сайхан мэдрэмжээ дахин дахин авахын тулд албан ёсны уран бүтээлч болсон. Тайзан дээр гарахдаа сайхан мэдрэмж авдаг ч , олон хүний харцыг өөр дээрээ хүлээж авдаг учраас жаахан ичдэг. Шинэ уран бүтээлч учраас даруухан байхыг эрхэмлэдэг.
-Залуу реппер, артистууд олон болсон шүү дээ. Тэднээс юугаараа онцгойрохыг хүсдэг, юу нь илүү онцгой байдаг бол?
-Миний бодол, харах өнцөг бусдаас ялгарах зүйл юм болов уу. Тэр өнцгөө дуугаараа дамжуулж гаргадаг.
-Амьдралаас юуг чухалчилдаг вэ?
-Амьдралын бүх л цаг мөчийг чухалчилдаг. Өдөр бүрийг хамгийн сайхнаар өнгөрүүлэхийг хүсдэг. Гэхдээ хариуцлага алдахгүй, тогтсон ёс зүйн хэм хэмжүүрийг эвдэхгүйгээр амьдрахыг хүсдэг.
- Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-2023 онд анхны цомгоо гаргахаар хичээн ажиллаж байна. Мөн өөртэйгөө тулж ажиллаж, ур чадвараа нэмэх төлөвлөгөөтэй байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа
-Баярлалаа.
| YoungSUB буюу Л.СҮХБАТ: Өвөө минь намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |