-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Д.Төвсанааг “Урлагийн сургууль” вэбдрамад тоглосноор нь хүмүүс сайн танина шүү дээ. Тус уран бүтээлийн талаар ярихгүй юу?
-Сайн байна уу, “Урлагийн сургууль” олон ангит кино миний ажилласан хоёрдахь уран бүтээл байсан. “Favway” нэгдлийн жүжигчин Ж.Номингэрэл санал тавьснаар тус уран бүтээлд оролцсон. Үзэгчдийн хүртээл болсны дараа хүмүүс намайг таньж “Нөгөө Дунгаамаа явж байна” гэдэг болсон. Киноны үеэр Дунгаамаа дууг дуулсан болохоор таньсан байх.
-Ажилласан анхны дүрийнхээ талаар ярихгүй юу?
-“U film”-ийн “Яаралтай тусламжийн тасгийнхан” олон ангит кинонд анх арын албанд ажиллаж байсан. Тэгээд надад азтай завшаан тохиосон нь тус уран бүтээлийн туслах дүрд ажиллах явдал байсан. Ингээд “Яаралтай тусламжийн тасгийнхан киноны сүүлийн гурван ангид өөрийнхөө жинхэнэ нэрээр тоглосон. Ажиллаж байх үедээ олон зүйл сурч, ойлгож авсан даа. Киноны арын албанд ажиллаад, уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийг мэдэрч, бахархсан. Уран бүтээл гэдэг “яаж хийгддэг вэ, хэр их хөдөлмөр байдаг вэ, хэр олон хүний цаг зав, сэтгэл шингэж бүтдэг вэ” гэдгийг ойлгож авсан.
-“ZUER” продакшнтай холбогдсон түүхээсээ хуваалцаач?
-“Zuer” продакшн бол миний гэр бүл. Хамт олноосоо олон зүйлийг сурч “би нээрээ ийм зүйлд дутмаг байгаа юм байна” гэдгийг мэдэж авсан. Хамт байхад сонирхолтой, бүгд нэг зүйлийн төлөө хичээж, хөдөлмөрлөдөг хамт олон. Гайхалтай хүмүүстэй баг болж ажилласан одоогийн байдлаар хувийн шалтгаанаар ажлаасаа гарчихсан байгаа. “Zuer” продакшнд ажиллах боломж олдож, олон зүйл сурсан даа баярладаг.
-Богино дүрс бичлэг хийдэг байх үед нь хүмүүсээс эерэг, сөрөг олон сэтгэгдэл авсан уу?
-Сөрөг сэтгэгдэл олон ирнэ. Хүнийг шантармаар санагдтал үг хэлнэ, бичнэ шүү дээ. Гэхдээ намайг дэмжсэн, магтсан сэтгэгдэл ч байгааг хараад хойш алхдаггүй.
-Өөрийнхөө тоглосон уран бүтээлийг үзэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Анх бол үзээд “Энэ хэсэг дээр арай илүү юм тоглох байжээ. Ингэсэн бол арай илүү байх байсан байна” гэж их өөрийгөө шүүдэг юм билээ. Тэгээд өөрийнхөө царайг аль өнцгөөс илүү эвтэйхэн харагддагийн мэдэж, сурч авсан.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Би багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэдтэй байсан. Ахлах ангидаа цагдаа, инженер, багш гээд олон мэргэжлийг судалж байсан. Тэгээд багаасаа дуртай байсан мөн энэ олон мэргэжлээр түр ч гэсэн амьдрах боломжийг олгодог учраас жүжигчин болохоор шийдсэн. Алхах сургуульд болсон “Дэвжээ” тэмцээн энэ мэргэжлийг сонгоход илүү нөлөө үзүүлсэн.

-Сургуулиа төгсөөд аль чиглэлээр нь түлхүү ажиллана гэж боддог вэ?
-Би театрын жүжигчин болохоор зорьж, хичээж байгаа. Эсрэг талын дүрд ажиллах сонирхолтой санагддаг ч миний гадаад төрх их зөөлхөн харагддаг юм гэсэн.
-Таны ажилласан “12а” цуврал богино дүрс бичлэг залуусын үзэх дуртай контент шүү дээ. Тус контентоор юу өгүүлэхийг хичээдэг вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан хийдэг контент. Найзууд нэгнийгээ хамгаалж, гомдоож, инээлгэдэг ч арван жил ямар нандин дурсамжтай цаг хугацаа байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Найз гэдэг гэр бүл гэсэн үг шүү дээ.
-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч бий юү?
-С.Ариунбямба жүжигчний тоглосон киног багаасаа үзэж өссөн. Дүрээ бүтээж байгаагаас нь суралцдаг. Тиймээс оролцсон бүх л ажлыг үздэг дээ. Мөн Г.Ундармаа эгчийг гардаг тэр их эрч хүчнээс үлгэр дуурайлал авдаг.
-Д.Төвсанаа өөрийн зохиосон дуугаа цахим сүлжээнд хуваалцдаг байсан шүү дээ. Дахин уран бүтээл гаргах уу?
-Ахлах ангид байхдаа “TuVu” нэрээр дуу гаргадаг байсан. Одоогоор түр завсарласан байгаа Гэхдээ үргэлжлүүлэн хийх сонирхол байгаа.
-Жүжигчнээр суралцаж байх хугацаандаа юуг хамгийн ихээр сурахыг хичээж байгаа вэ?
-Чадвараас гадна хүн байхыг л сурна гэж боддог доо. Сонгосон мэргэжилдээ тууштай, суралцах дуртай байх хэрэгтэй.
 Instagram.png)
-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу. Энэ талаар төлөвлөсөн зүйл бий юү?
-Одоогоор ажиллаж байгаа уран бүтээл байхгүй ээ. Өмнө хийдэг богино дүрс бичлэгүүдээ хувийн цахим сүлжээндээ хийнэ.
-Хамгийн их урам авдаг зүйл нь юу вэ?
-Хүмүүсээс сонсон дэмжсэн урмын үгс сонсох их дуртай. Цааш ажиллах итгэл эрч хүч өгдөг. Тэр дундаа ээжийн хэлдэг “Миний хүү юм чинь чаднаа” гэдэг үг хамгийн нандин хамгийн их эрч хүч өгдөг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Д.Төвсанаа: Киноны арын албанд ажиллаад, уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийг мэдэрч, бахархсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |