-Сайн уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн, сайн байна уу та. Намайг Хадбаатарын Цасныхээ гэдэг. Би Нийслэлийн 69 дүгээр сургуулийн 4в ангид сурдаг. Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Чулуунбаатарын Бямбадорж багштай “Хөх толботон” хамтлагт өнгөрсөн оны есдүгээр сараас хойш хичээллэж байна.
-Олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээний тухай яриач?
-Баярлалаа. Seoul dance international гэдэг олон улсын бүжгийн тэмцээнд оролцсон. Өмнө нь тавдугаар сард Солонгосын Соёлын яамны сайдын зөвлөх гээд нэг гоё эгч Монголд өөр олон солонгос хүмүүстэй ирж тэмцээн зохион байгуулсан юм. Тэр тэмцээнээс манай хамтлаг хүрэл медаль авсан. Тэгээд Солонгост болох тэмцээнд оролцох эрхтэй болсон. Энэ тэмцээндээ бусад 13 орны хүүхдүүдтэй хамт оролцоод алтан медаль хүртээд ирсэндээ баяртай байна.
.jpg)
Биднийг маш сайн бэлтгэж, алтан медаль хүртэх хүртэл бэлтгэсэн багшдаа маш их баярлалаа. Юм болгонд дэмждэг ээждээ, Оогий агаадаа маш их баярлалаа. Агаа маань миний хувцасыг чимэглэх гэж хоёр шөнө нойргүй хоносон. Намайг ер нь юм болгон дээр л дэмждэг юм. Бас дүүдээ хайртай шүү гээд хэлчихэж болно тэ. Оюукадаа хайртай шүү. Бас ээждээ, агаадаа, найзууддаа, багш нартаа маш их хайртай шүү.
-БНСУ-д очоод юу хийв?
-Солонгост очоод эхний өдөр тэмцээндээ ороод, хоёр дахь өдөр нь сургалтанд суусан. Солонгос багшийн сургалтанд идэвхтэй сайн хүүхдүүдэд сертификат өгсөн. Дараагийн өдөр нь парк орсон. Парк дээр маш олон тоглоомууд дээр өдөржин тоглосон. Тэгээд далайн амьтад үзээд, дэлгүүр хэссэн. Дараа нь бүжгийнхээ шагнал гардуулах ёслол дээр очсон. Шагнал авах юмсан гэж бодож байсан даа. Алтан медаль авсан гэж сонсоод үнэхээр их баярласан. Манай зарим найзууд уйлсан. Би бараг л уйлах гэж байсан. Гэхдээ шагнал аваагүй бол яг уйлах байсан байх аа.

-Хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?
-Цэцэрлэгт байхдаа багшаараа заалгаад шинэ жилээр бүжиглэж байсан. Бямбадорж багш дээрээ өнгөрсөн оны есдүгээр сараас хичээллэж эхэлсэн.
-Бүжгийн юу нь гоё байдаг вэ?
-Гоё хөдөлгөөн сурна. Хүмүүсийн хийж чаддаггүй хөдөлгөөнийг хийж чаддаг болно. Гоё бүжиглэхээр багш намайг магтдаг нь бас гоё санагддаг.
-Бүжиглэхээс өөр ямар нэгэн авьяас бий юу?
-Таван настай байхдаа нийслэлийн бүх цэцэрлэгийн хүүхдүүд дундаас шалгараад “Зуузуугийн найзууд” дууг студид дуулж, цомог, зурагт номонд орж байсан. Одоо бол тик ток хийж байгаа.
-Чиний мөрөөдөл юу вэ?

-Бүтээлч хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ?
-Кинонд ч тоглодог, бүжиг ч бүжиглэдэг, дуулдаг. Ер нь их олон ажлыг амжуулдаг хүнийг хэлэх байх аа.
-Чи өөрөө бүтээлч байж чаддаг уу?
-Жаахан чаддаг. Цэцэрлэгт байхдаа “Долоон доголон шаазгай” жүжигт тоглож байсан. Шинэ жилээр жүжигт тоглоод, дуулаад, бүжиглээд бас шүлэг уншдаг байсан. Таван настайдаа “Миний хайртай багш” тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн. Тэр зургийг зурах гэж ээжтэй ч алаан болсон доо.
Өнгөрсөн өвөл л бүжгийн тэмцээнд орсон. Хамгийн анхны тэмцээн “Хүн домог” гэдэг тэмцээн байсан. Зургаадугаар байр эзэлсэн. Дараа нь Орос Монголын хамтарсан тэмцээнд ороод тусгай байр эзэлсэн. Тэгээд БНСУ-ын тэмцээнд орсон. Зургаадугаар сард бас нэг тэмцээнд ороод “Шилдэг бүжигчин” гэсэн алтан медаль авсан. Сая БНСУ яваад алтан медаль аваад ирлээ. Ийм л байна даа.
-Ойрын үед ямар зорилго тавьж байна вэ?
-Монголдоо бол Энжи шиг л од болмоор байна даа. Рекламанд тоглож үзмээр байна.

| Х.ЦАСНЫХЭЭ: Би олон хүнд танигдсан од болохыг хүсдэг, яг л Жэнни шиг |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |