-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулаач хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?
-Сайн байна уу. Намайг А.Ихбаяр гэдэг “Ихээ” гэж дууддаг. ШУТИС-ийг хувцас дизайнер мэргэжлээр төгссөн. 2014 оноос “Street dance” чиглэлээр бүжиглэж байгаа 23 настай залуу байна аа. Анх кино үзэж дагаж бүжиглэсээр байгаад бүжигт дуртай болж хичээллэж эхэлсэн. Гэртээ ганцаараа байхдаа дуртай дуугаа чанга тоглуулж байгаад бүжгээ бэлдэж, шалгаруулалтад ордог байлаа. Намайг бүжиглэж эхэлж байхад монголд ганцхан “Aim4r dance studio” үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэр үед “Bad dance factore” ангид суралцаж, бүжиглэж байсан.
.jpg)
-“Street dance” бүжгийн төрлийг энгийнээр уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Гудамжны бүжиг буюу хүмүүсийн амьдралыг хэмнэлийг харуулсан чөлөөт стилиэр бүжиглэхийг хэлээд байгаа юм. Мөн хип хоп урсгалтай холбоотой.
-Бүжгүүдээ ихэнхдээ өөрсдөө дэглэж байгаа харагддаг. Нэг бүжгийг хэд хоногт дэглэдэг вэ?
-Эхлээд аяаа сонгоод, мэдэрч ямар аяан дээр ямар хөдөлгөөн тохирох талаар бодож, аяа хуваарилдаг. Ер нь бүжиг хэр хугацаанд бэлэн болох нь тухайн өдрийн сэтгэл санааны байдал, эрч хүчээс хамаардаг. Нэг цагийн дотор ч дэглэлт гаргах боломжтой шүү дээ.
-Алга ташилт дунд бүх хүн ганцхан тань дээр төвлөрсөн үед өөрийн дэглэсэн бүжгээ зааж өгч, бүжиглэх мэдрэмж ямар байдаг вэ?
-Бүжгээс авч болох хамгийн гоё мэдрэмж тэр шүү дээ. Заал дүүрэн хүмүүс дунд эерэг энерги бүрдүүлээд зогсох шиг сайхан зүйл байхгүй.
-Бүжгийн урлагаар хичээллээд олж авсан хамгийн сайхан зүйл тань юу вэ?
-Би бүжгээр хичээллэж эхлээд маш сайхан эерэг хүрээлэл, амьдралынхаа найзуудыг олж авсан. Бас надад маш их тэвчээр, тууштай байдлыг өгсөн гэж боддог.
.jpg)
-Монголд бүжгийн тэмцээнүүд хэр олон зохиогддог вэ?
-Яг энэ төрлийн тэмцээнүүд тун ховор зохион байгуулагддаг. Бүжгийн хамтлагууд, сонирхогч хүүхэд залуучууд л хоорондоо “battle” тэмцээнүүд зохион байгуулж нэг нэгнээсээ суралцаад явдаг даа.
-Танай студийн сургалтад өсвөр насны хүүхдүүд олон хамрагддаг шүү дээ. Хүүхдэд бүжиг заах хэр байна вэ?
-Өсвөр насны хүүхдэд бүжиг заах харьцангуй амар байдаг. Харин бага насны хүүхдэд бүжиг заахад тархи нь олон зүйл хүлээж авах чадвар дутмаг байдаг тул жоохон хүндрэлтэй байдаг. Ер нь өсвөр наснаасаа бүжиглэж эхлэх нь хамгийн тохиромжтой. Бүжгээр дамжуулан хүмүүжил, тууштай байдлыг өөртөө суулгаж, найз нөхдийн хүрээллээ тэлж, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд тусалдаг гэж боддог. Манай сургалтад хамрагдлаа гээд бүгд бүжигчин болно гэсэн үг биш. Бас эвсэлгүй хүүхэд гэж байдаггүй. Зүгээр арай илүү хөгжмийн сонсгол сайтай, өөрийгөө нээж чаддаг хүүхэд гэж бий. Бид бүх суралцахаар эхэлж буй хүүхдүүдэд бүжгийн хөдөлгөөнийг хамгийн суурь зогсолт, алхмаас эхэлж зааж өгдөг.
-Хэзээнээс дизайнерын мэргэжлийг сонирхох болсон бэ. Бага байхаасаа загварт дуртай байсан уу?
-Хүүхэд байхдаа зураг зурдаг, дизайнер талдаа сонирхолтой байсан. Насаараа бүжигчин байж, бүжгээрээ амьдарна гэдэг одоогийн нөхцөлд учир дутагдалтай. Тиймээс давхар ямар нэгэн мэргэжилтэй байх ёстой гэж бодсоны үндсэнд хувцас дизайнерын мэргэжлээр суралцаж эхэлсэн дээ.
-Анх ямар хувцас урлаж байсан бэ?
-Эрэгтэй нимгэн цамц хичээл дээрээ оёж байлаа. Оёж дуусаад л эрээлжилсэн олон товчин дундаас цамцтайгаа өнгө ойролцоо хэдэн товч аваад хадсан. Гэтэл тэр ньтом пальтоны товч байсан даа. Багш маань хараад “Арай ч дээ Ихбаяраа” гэж байсан. Их итгэлтэй гоё товч сонголоо доо гэж бодсон болохоор одоо ч санаанаас гардаггүй юм.
.jpg)
-Та ямар төрлийн хувцасны загвар ихэвчлэн гаргадаг вэ?
-Одоо үеийн залуучууд ихэвчлэн чөлөөтэй, загварлаг, өнгөлөг хувцсанд дуртай байдаг шүү дээ. Би тийм л загварын хувцас урлахыг хүсдэг.
-Монголд эрэгтэй хувцас дизайнер хэр олон байдаг вэ?
-Хүмүүс сайн мэддэггүй болохоос манай улсад болон дэлхийн бусад орнуудад ч эрэгтэй дизайнерууд маш олон байдаг. Хувцасныхаа загварыг зохиогоод зогсохгүй өөрсдөө урладаг.
-Загварын чиглэлээр ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
-Одоогоор нэг ажил эхлээд явж байгаа, ирээдүйд загварын шоу хийх мөрөөдөл байгаа. Түүнийхээ төлөө бага багаар хичээгээд ажлаад явж байна даа.
.jpg)
| А.ИХБАЯР: БИ БҮЖГИЙН УРЛАГААР ХИЧЭЭЛЛЭЭД, АМЬДРАЛЫНХАА НАЙЗУУДТАЙ УЧИРСАН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |