Увс аймгийн Цагаанхайрхан сумаас Ч.Баярбаатар хүү үндэсний бөхийн УАШТ-д оролцохоор Улаанбаатар хотод иржээ. Тэрбээр тэмцээндээ амжилттай оролцож, медаль авахаас гадна унадаг дугуй авах зорилго өвөртлөн ирж. Ч.Баярбаатар хүү тэмцээндээ амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн ч шагналын мөнгө нь унадаг дугуй авахад хүрэлцэхгүй учир ээж рүүгээ утсаар залгаж “Би унадаг дугуй авч чадахгүй болчихлоо” гээд уйлсан гэдэг. Хүүгийн ээжтэйгээ уйлаад ярьж буй зургийг цахим орчноос харсан Г.Тогтохсүрэн гэх охин Ч.Баярбаатарт унадаг дугуй бэлэглэжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Өөрийг тань хүмүүс эрэгтэй хүн гээд байсан чинь эмэгтэй байжээ. Хүүхдийн мөрөөдөл биелүүлсэн сайхан үйлс хийсэнд нь баяр хүргэе?
-Баярлалаа. Харин тиймээ, бөхийн группэд унадаг дугуй бэлэглэсэн талаар нэг хүн сэтгэгдэл оруулсан байсан юм. Гэтэл хүмүүс намайг “Жинхэнэ монгол эр хүн. Бөхийн хийморьтой залуу” гэх мэтээр бичиж, олон хүн намайг эрэгтэй гэж бодсон байна лээ. Гэтэл би чинь эмэгтэй, 18 настай шүү дээ.
-Хүүгийн талаар анх хаанаас мэдсэн юм бэ?
-Бөхийн группэд нэг хүн хүүг тэмцээндээ түрүүлээд, шагналынхаа мөнгөөр дугуй авъя гэж бодож байсан боловч шагналын мөнгө нь хүрэлцээгүй тухай бичсэн байсан. Тэгэхээр нь би "Хүүд унадаг дугуй авч өгье" гэж сэтгэгдэл үлдээсэн. Гэтэл тэр группын админ нь над руу холбогдож, багшийнх нь дугаарыг өгсөн. Ингээд багштай нь яриад унадаг дугуйны мөнгийг шилжүүлсэн. Хүү унадаг дугуйгаа хараад баярласандаа надтай ярих ч сөхөөгүй, тэрүүгээр нэг баярлан гүйж байсан. Тэгээд дараа нь утсаар залгаад “Баярлалаа, эгчээ” гэсэн. Харин багш нь шавийнхаа өмнөөс илүү их баярлаж, надад нөхөр, хүүхэдтэй болохоор чинь “Зодог, шуудаг бэлэглэнэ” гэж амласан. Надад тэгж хэлэхээр нь үнэхээр сайхан санагдсан. Өчигдрийг хөл газар хүрэхгүй л баярлаж, сайхан л өнгөрүүллээ. Ч.Баярбаатар хүү Увс аймаг руугаа явчихсан болохоор би уулзаж амжаагүй ээ. Дараа нэг өдөр таарах байх гэж итгэж байна.
-Та эмэгтэй хүүхэд гэхэд бөх их сонирхдог бололтой?
-Манай гэр бүл хоёр талаасаа бөхийн удамтай. Тэр утгаараа би үндэсний бөхийг чин сэтгэлээсээ сонирхож, хаана бөхийн барилдаан болж байна тэр бүрийг алгасахгүй үзэхийг хичээдэг. Бөх гэхээр л өөрийн эрхгүй инээд хүрээд байдаг юм.
-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Мөн хөөрхөн хүүгийн мөрөөдлийг биелүүлсэнд хүүгийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
-Баярлалаа. Хүн бүрт хүсдэг мөртлөө авч, биелүүлж чадахгүй зүйл байдаг ч өөр хэн нэгэнд түүнийг нь биелүүлэх боломж байж л байдаг. Бусдыг, ялангуяа хүүхэд баярлуулах сайхан шүү дээ.
| Г.Тогтохсүрэн: Ч.Баярбаатар хүүд унадаг дугуй бэлэглэсэн чинь хүмүүс намайг эрэгтэй хүн гэж бодсон байна лээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |